40. Бидний хайр

391 37 3
                                    

Ердөө л арав алхах энэ хугацаа надад хэдэн мянган жил шиг л удаан санагдаж улам бүр ойртох тусам ухрамаар санагдаж байлаа.

Тэр минь цэцэгсээр хүрээлэгдэн хэвтэж байв. Яг л унтаж байгаа юм шиг. Цэцэгтэй цагаан даашинз өмсгөж, толгойд нь цэцгэн титэм зүүлгэсэн байгаа нь яг л дагина шиг харагдуулж байлаа. Туяхан нарийхан гаранд нь атгуулсан цэцгийн баглаа руу харц минь шилжихдээ зүүн гарынх нь ядам хуруун дахь сүйн бөгжийг олж харав. Энэхэн үед тэр минь ямар үзэсгэлэнтэй сүйт бүсгүй болох байсан талаар бодож хурмын даашинз өмсүүлж чадаагүйдээ харамсаад ч барахгүй юм. Эмэгтэй хүн амьдралдаа ганц л удаа өмсөх тавилантай тэр даашинзыг түүндээ заавал өмсүүлэх ёстой байсан юм.

Гэхдээ тэр минь хүсээгүй. Өөрт нь үлдсэн хугацаа хэдхэн сараар хэмжигдэж байгааг мэдсэн болохоор ямар ч үед орхихгүй гэх амлалт, үүрд гэх үгний эхлэл болсон хуримыг хийхийг хүсээгүй.

Тойрон хүрээлсэн цэцэгсээс ч үзэсгэлэнтэй харагдаж нүүрэндээ инээмсэглэл тодруулсан байгаа нь яг одоо инээгээд босоод ирэх юм шиг л санагдана.

Арван алхам дуусч түүнийхээ дэргэд ирэх үед зүрх минь зогсчих шиг санагдана. Зүрхний минь цохилт амьсгал минь хүртэл хором саатаж түүнийг нүдээ нээгээсэй хэмээн хүссэн юм.

Гэхдээ түүнийхээ хацрыг илбэхдээ л би ойлгосон. Ягаан туяа татан түүнийг минь эгдүүтэй харагдуулдаг байсан хацар нь цас шиг цайж, дотор жихүүцүүлэм цэл хүйтэн мэдрэгдэхэд л Хэсон хэдийнээ намайг орхиод иргэж ирэхгүйгээр одчихсон гэдгийг ухаарсан юм.

Ухаарлын, харууслын, гашуудлын нулимс нүдийг минь бүрхээд ирхэд шүдээ зуун тэвчээд түүнийгээ сүүлийн удаа духан дээр нь үнслээ. Миний бүхэн түүнээс салахыг хүсэхгүй байна уу гэлтэй нулимс минь хүртэл түүнийг олж буув.

Түүнийг минь өөртөө агуулсан модон хайрцаг хаагдаж доошилсоор газар доор орход би түүнийгээ эцсийн удаа харсан юм.

4 жилийн өмнөх яг энэ өдөр түүнийгээ анх харж байсансан. Яг л хувь тавилан юм шиг миний нүдэнд тэр минь өртөж цаг хугацааг ч зогсоож билээ. 2021 оны 7 сарын 30 түүнийгээ эцсийн удаа харж сүүлийн замд нь үдлээ. Бүх зүйл эхлэсэн газраа дууслаа. Бидний учрал үнэхээр л хувь тавьлан бололтой. Хагацаж төгсөх жамтай хувь тавилан.

Жимин хаалга онгойлгон орж ирхэд эзэнгүй байранд түүний амьсгалаас өөр юу ч үл сонсогдоно. Гутлаа тайлаад 3 алхаад л тэр таг гацаж орхив. Хананд өлгөөтэй байх түүний жаргалтай төрхийг хараад цээжиндээ өвдөлт мэдэрсэн ч тэр гүнзгий амьсгаа аваад дотогш орлоо.

My everything  |PJM| (Дууссан)Opowieści tętniące życiem. Odkryj je teraz