Тэр толины өмнө зогсоод хэтэрхий турсанаас болж хэдийнээ яс нь тод харагдах болсон биеэ ширтэх аж. Намайг өрөөнд орход тэрээр биеэ нуух гэж оролдох мэт цамцаа хурдан доошлууллаа.
"Бүгдэнг нь бэлдээд дуусчихлаа"
"Ойлголоо. Би хувцасаа сольчихоод очих болохоор гараад хүлээж бай"
Намайг өрөөнөөс хөөх шахам ингэж хэлхэд нь би толгой дохиод тэндээс гарлаа. Тэр сүүлийн үед хэтэрхий эмзэг байгаа. Бүх зүйлд бухимдаж муухай ааш гаргаж байгаа. Аргагүй биз дээ. Сүүлийн үед мэдэрч байгаа тэр их өвдөлтийг нь би мэдэрч үзээгүй болохоор ямар их өвдөж байгааг нь би төсөөлж ч чадахгүй.
3 хоногын өмнө шөнө дунд гэнэт бие нь өвдөж гэрээр нэг орилоод уйлхад нь би яах учраа олоогүй. Нэг мэдхэд эмнэлэгийн үүдээр түүнээгээ тэврээд орж байсан. Үнэхээр их айсан. Эмч нар орон дээр түрээд түүнийг минь нэг өрөө рүү аваад орход буцаж гарч ирэхгүй байхвий гэж айхдаа хамаг бие минь чичирч байсныг л санаж байна.
Өвчин намдаах тариа хийлгээд зүгээр болсон ч үе үе өвдөлт мэдрэгдээд байгаа болохоор би ятгасаар байгаад өнөөдөр эмнэлэгт хэвтүүлэхээр болсон юм. Эмч ч ингэх нь зөв гэж хэлсэн.
Хэсон өрөөнөөс гарч ирэхдээ хэзээ мөдгүй унаад өгөх нь үү гэлтэй л алхаж байлаа. Тэврээд явахыг хүссэн ч тэр өөртэй нь сул дорой мэт харьцахыг үзэн яддаг болохоор зүгээр л түүний хурданд тааруулан хажууд нь алхав.
"Гадаа их халуун байна лээ"
"Хамаагүй ээ" хэмээн тэр хүйтэн өнгөөр хариулаад бид гэрээс гарлаа.
Тэр сул жинсэн өмд, том малгайтай цамц өмссөн байлаа. Биеэ нуух гэж хичээж байгаа нь л энэ байх. Царайгаа далдалж цамцныхаа малгайг ч мөн өмссөн байлаа. Гадаа бараг 40 градус халуун байхад түүний ийм хувцас өмссөн нь сэтгэлийг минь эмзэглүүлж байлаа. Тэр минь даашинз, богино юбка өмсөх хэчнээн дуртай байлаа даа. Гэтэл одоо бүгд шүүгээний мухарт тоосонд дарагдаад байж байгаа. Өмднүүд нь ч тэлээгүйгээр таарахаа больсонд Хэсон битгий хэл би ч шаналаж байгаа.
Тэр цонхонд толгойгоо наан юуг ч юм бодон таг гөрөлчихөөд байгаагаас нь болоод би тайван жолоо барьж чадсангүй.
"Ингэхэд чи дээр үед миний цамцны товчинд үсээ орооцолдуулж байснаа санаж байна уу? Гаргах гэж ёстой бөөн юм болсон доо. Дараа нь чи өөрийнхөө царайг харсан ч болоосой" гээд би инээхэд тэр хариу хэлсэнгүй. Надад нуруугаа харуулсан чигтээ цонхоор ширтсээр байх нь тэр. Би замын турш байн байн түүн рүү харцаа шилжүүлэх ч ярилцах гэж оролдсонгүй.
VOUS LISEZ
My everything |PJM| (Дууссан)
Roman d'amourПак Жимин тэр яг л харанхуй шөнийг гэрэлтүүлж шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр мандах сар шиг. Уйтгартай хар бараан амьдралд минь гэрэл нэмсэн нэгэн. Тиймээ тэр бол миний сар.