Бүтэн жил өмсөөгүй дүрэмт хувцасаа өмсөн толины өмнө нэлээн удав. Төсөөрчихсөн бололтой. Нэг л сонин санагдаад байх юм.
Хичээлдээ явах гэж догдолж байгаа анхны тохиолдол. Бүр догдолсондоо болоод унтаж ч чадалгүй шөнөжин хөрвөөсөн.
Гэрийн үүдэнд дүрэмт хувцастай царайлаг залуу намайг хүлээн зогсож байгааг хараад л би өөрийгөө ямар азтайг ойлгосон юм.
"Эвгүй санагдахгүй байна уу?"
"Мэдээж их эвгүй байна. Ангийнхантай уулзана гэсэн чинь их сонин санагдаад байх чинь ээ. Бишүүрхээд байгаа юм байх даа" гээд тэр өөрийгөө шоолох мэт инээд алдана.
"Мэдэхгүй ээ. Хэрвээ ганцаараа сургууль руугаа явах байсан бол би лав чадахгүй юм байна аа"
Бид бие биенээ шоолон инээлдсээр сургуулийнхаа зүг алхав.
Өмнө нь ингээд хөтлөлцөөд алхах яагаад ч юм эвгүй санагддаг байж билээ. Одоо харин ч сайхан санагдаж байна. Бид олон жилийн дараа эргээд хархад энэ үе хамгийн нандин нь байх болно гэдэгт итгэлтэй байна.
Сургуулийн гадаа хүүхдүүд хэсэг бүлгээрээ нийлэн амралтынхаа сонин хачинг хуваалцацгаан нэлээдгүй шуугицгааж байлаа.
Бусад маань бүгд ирчихсэн байх бөгөөд биднийг хүлээж байгаа бололтой зогсож байв. Тэднийг хараад сэтгэл хөөрөөд шууд л гүйчихэв.
"ХЭЭЭМИИИЙЙ"
"Хэсонаа ямар их санасан гээч"
Бид удаан гэгч нь тэврэлдэн дороо эргэлдэв. Би бусдыгаа ч гэсэн чангаар тэвэрч өглөө. Удаан уулзаагүй болохоор бүр ч дотно санагдаж нүүрнээс нь инээмсэглэл салахгүй бүгд их жаргалтай харагдана.
Сургуулийн үүдээр орсноос эхлээд үдийн хоол хүртэл бидний яриа үргэлжилсээр л байв. Бүгд өөр өөр газар амарцгаасан болохоор л ганц ч удаа уулзаж чадаагүй байж таарлаа.
Нэг л зүйл дутуу байгаад байсан нь тэд байж. Жин ах, Юнги ах хоёр. Өмнө нь наймуулаа суудаг байсан ч одоо хоёр нь байхгүй болохоор яах аргагүй хоосон орон зай нь үгүйлэгдэж, ширээ хоосон санагдаж байна.
Жин ах аавынхаа компанийг өвлөж авна гэсэн үгэндээ бат зогсож бизнесийн удирдлагын чиглэлээр Сөүлийн их сургуульд элссэн. Харин Юнги ах төгсөлтөөсөө нээх удалгүй харийн нутгийг зорьсон билээ.
Тэхён Хэми хоёр хоолоо биш бараг бие биенээ идэж байна уу гэлтэй. Энэ амралтаараа тэд харилцаагаа илүү гүнзгийрүүлсэн нь тодорхой. Жимин бид хоёрын харилцаа ч бас өөр түвшинд очсон шүү. Байнга л хөтлөлцөөд алхаж байгаагаас минь хараад тэд мэдэж байгаа байх.
YOU ARE READING
My everything |PJM| (Дууссан)
RomanceПак Жимин тэр яг л харанхуй шөнийг гэрэлтүүлж шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр мандах сар шиг. Уйтгартай хар бараан амьдралд минь гэрэл нэмсэн нэгэн. Тиймээ тэр бол миний сар.