37. Харамсал

198 20 2
                                    

Өнөөдөр аав ээж хоёр манайд ирсэнээр гэр их л чимээтэй байлаа. Надад зориулж эрүүл хоол хийх гэж байгаа нь энэ. Ээж орцноос эхлээд хэмжээг нь хүртэл Жиминд нэг нэгэнгүй хэлж өгч тэр ч анхааралтай сонсож байв. Харин аав хоолны ном эргүүлэн сууж байгаа харагдана. Хэдий би ядарч байсан ч аав ээж хоёр ирчихээд байхад яаж орондоо орж чадхав дээ. Суваг солин зурагт ширтсээр буйдан дээр сууж байлаа.

Бид хэдийнээ оройн хоолоо идсэн ч ээж гал тогоонд үлдэж харин аав Жимин хоёр хамтран шинэ хоолны жор бэлдэж байлаа.

Ээж хэлэхдээ маргаашын хоолыг бэлдэж байна гэсэн. Харин аав сарын дараах тэмцээнд бэлдэж байгаа. Утгагүй юм. Бидний хэнд ч маргааш сэрнэ гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Гүн нойрондоо бид үүрд сэрэхгүйгээр автаж мэднэ. Хормын дотор дэлхий үнсэн товорго болж ч мэднэ. Маргааш сэрнэ гэж итгэдэг учраас л тэд унтахаар хэвтэхдээ тайван нүдээ аньдаг биз. Харин би өнөөдөр сүүлийн өдөр минь байхвий гэж эмээн харамсахгүйн тулд бүхнийг сайхан байлгахыг хичээдэг.

Байх үгүй нь эргэлзээтэй маргаашын төлөө өөрт байгаа өнөөдрөө зориулах нь тэнэг хэрэг.

Би цаг харсаар яг 10 болонгуут Жиминийг дуудлаа.

"Цаг болчихлоо. Явцгаая" хэмээн хашгирахад минь тэрний "Одоохоон" хэмээн орилох нь өрөөнөөс дуулдав.

Жимин хар жинсэн өмдөн дээр савхин хүрэм хослуулсан байх бөгөөд дотуураа хар подволк өмсчээ. Гарахаасаа өмнө хар саравчтай малгай нэмж өмссөн нь бүр ч илүү сүртэй харагдуулав.

Бид хурдны замаар салхи татуулан давхиж, би онгорхой цонхоор орж ирэх хүйтэн салхийг үл тоон хажуугаар өнгөрөх юмсыг сонирхон ширтэж байлаа.

Жимин машинаа зогсоогоод "Үнэхээр ийшээ ормоор байна гэж үү?" хэмээн үнэн ярьж байгаа үгүйг минь шалгах мэт нүд рүү минь ширтлээ.

"Тиймээ үнэхээр их хүсч байна" хэмээн би шуудхан хариулаад түрүүлээд буулаа.

Хурц гэрэл анивчиж чанга хөгжим хамаг бие доргиож байх шиг санагдах ч сэтгэл минь хөдөлж байлаа. Жиминий гарнаас хөтлөөд талбайн голд очоод бүжиглэж байгаа хүмүүстэй нэгдлээ. Гэнэт шөнийн клубд ирж галзуу юм шиг л бүжиглэж байгаа минь түүнд сонин байгаа нь мэдээж. Тэр юу ч хэлэлгүй намайг хэдэн хором ширтэж зогсох нь тэр.

"Бүхнийг мартаад зүгээр л хөгжилдөцгөөе" Чанга хөгжимнөөс давж гарах гэж оролдон түүнд ойртон ориллоо.

My everything  |PJM| (Дууссан)Onde histórias criam vida. Descubra agora