Номын дэлгүүрээс ном аван замаараа хэд хэдэн дэлгүүр орж өөрийгөө зугаацуулж байлаа. Хамгийн сүүлд хос цамц авсанаар дэлгүүр хэсэх ажил маань дуусав.
Өнөөдөр Жимин найзуудаараа цугларна гээд өдрийг ганцаараа өнгөрөөж байгаа минь энэ.
Яг намайг уйдаж байгааг мэдсэн мэт аав залгах нь тэр.
"Сайн уу? охин минь. Юу хийж байна?"
"Би дэлгүүр ороод л ойр зуурын юм аваад явж байна"
"Аавтайгаа уулзах зав байна уу?"
"Мэдээж"
"Тэгвэл аавынхаа гэрт хүрээд ирэх үү?"
"За тэгье ээ. Би одоо яваад очъё"
Утасны цаанаас түүний баяртай байгаа нь илт мэдэгдэж байлаа. Хэн хэн нь завгүй гээд бид бараг сүүлийн 3 сар огт уулзаагүй юм байна.
Таксинаас буун хуучин гэрээ харах төдийд ямар сайхан санагдсан гээч. Хаалганы хонхны дуу нь хүртэл танил дотно сонсогдоно.
Хаалгаар нь алхах төдийд танил үнэр сэнхийж сэтгэл дүүрээд л ирэв. Гэр минь одоо ч сэтгэлд дотно сайхан санагддаг хэвээрээ байлаа.
Үүдэн дээрээс л тосож аваад аав минь халуун тэврэлтээрээ угтав. Салж чадахааргүй тийм л дулаан тэврэлт. Аав минь ийм л хүн. Миний хувьд үргэлж хамгийн хамгийн нь байдаг.
"Хөөх манай Хэсон ямар том болоо вэ?" Яг л гэр бүлийн минь гишүүн шиг дотно болчихсон Жан үйлчлэгч эгч намайг ирсэнд баярлан зогсож байв. Би өөрөө түүн дээр очин чанга гэгч нь тэврэн авлаа. Намайг бараг аав ээжээс минь илүү хайрлаж асардаг байсан энэ хүнийг дэндүү их саначихаж.
Сэтгэл минь гэгэлзэн зочны өрөөний буйдан дээр тогтож ядан сууна. Аав бид хоёр өнөөдрийг энгийн бас сайхан байлгахыг хүссэн юм.
Аав өрөөнөөсөө зургын цомог гаргаж ирэн бид дурсамжаа сэргээн өнгөрснөө эргэн дурслаа.
"Чамайг төрдөг өдөр ээж чинь их өвдөж аавыг нь нэлээдгүй сандаргасан шүү. Эмнэлэг дээр очсоныхоо дараа л би хоёр өөр гутал бас ээжийн чинь цамцыг өмсчихсөн байсанаа мэдсэн" гээд хөхрөх нь тэр.
"Энэ чиний тэмдэглэсэн анхны шинэ жилийн зураг байна. Чи энэ үед 1 нас ч хүрээгүй байсан. Тэгсэн хэрнээ гацуурныхаа гэрлийг нь өөрчилдөг товчлуурыг олж дарчихаад бөөн баяр болж билээ"
Намайг дөнгөж төрсөн үе, миний анхны шинэ жил, сургуульд орсон анхны өдөр, миний анхны шагнал, гэр бүлийн аялал, бас бус баярууд гээд л. Бүх зураг уртаас урт түүх агуулж дурсамжыг минь хадгалж үлдсэн байх бөгөөд энэ бүхэн биднийг үнэхээр жаргалтай болгож байлаа.
ESTÁS LEYENDO
My everything |PJM| (Дууссан)
RomanceПак Жимин тэр яг л харанхуй шөнийг гэрэлтүүлж шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр мандах сар шиг. Уйтгартай хар бараан амьдралд минь гэрэл нэмсэн нэгэн. Тиймээ тэр бол миний сар.