Сургууль дээр хүний хөл, шуугиан огт тасрахгүй байв. Энд тэндгүй цэцэг барьсан хүүхдүүд зургаа даруулж байгаа харагдана. Бид ч мөн нэг нэг цэцэг тэврэн тэдэн дээр очиход тэд их л баяртай байгаа бололтой инээцгээж байв.
Жонгүг "За ингээд та хоёр маань хүний тооноос хасагдаж, унтаж ч амжихгүй, идэх ч завгүй амьдардаг оюутнууд боллоо доо"
Хусог "Яа чи одоо баяр хүргэх ёстой байтлаасаа юугаа яриад байгаа юм"
Жонгүг "Эртхэн л мууг нь хэлсэн нь дээр. Манай хамаатны ах оюутан болоод үнэхээр хэцүү байгаа гэсэн. Бүр 5кг турчихсан гэсэн шүү" гээд ярвайхад нь бид инээхгүй байж чадсангүй.
"Сургуулиа амжилттай төгссөнд чинь баяр хүргэе" гээд цэцэгээ түүнд өглөө.
Жин ахад Хэми, Жимин, Жонгүг гурав. Харин Юнги ахад Тэхён, Хусог бид гурав цэцэг өгсөн юм. Тэд төгсөгчид дундаасаа хамгийн олон цэцэг авсан нь байлаа.
Бид хэд хоёр машиндаа хуваагдаж суугаад хамгийн түрүүнд хоолонд орохоор явцгаав. Дараа нь яг анхных шигээ караоке орлоо. Гэхдээ ганц ялгаа нь бид амттан биш харин арай илүү юм захиалсан юм.
Төгсөлтийн дараа би
Төгсөлтийн дараа чи
Бид нулимс унагахгүй
Энэ мөчөөс эхлэн
Бид сургуулиас чөлөөлөгдсөн
Жимин Жонгүг Хусог гурав бие биенээ хүзүүдчихсэн их л жаргалтай нь аргагүй дуулж байлаа. Уул нь эд нарын төгсөлт биш юмсан. Дахиад нэг жил сурах ёстойгоо мэдэж байгаа юм болов уу даа.
Бүгд босон "Сайхан ирээдүйн төлөө" гээд гартаа барьсан шар айрагнуудаа тулгах үед би инээмсэглэхгүй байж чадсангүй. Хэдий энэ буруу ч би үнэхээр үнэхээр үнэхээр их догдолж байна.
Шар айрагнаас эхэндээ нэг балгахад үнэхээр муухай гашуун амтагдаж байсан ч дахиж балгахыг хүсэн гурав дах балгалтан дээр энэ үнэхээр сайхан амтагдаж эхэлсэн.
Нүдээ нээн хархад одод дүүрэн тэнгэр бүдэг бадаг харагдаж байлаа. Толгой задрах гэж байгаа юм шиг өвдөж ой санамж минь түр алга болчихов.
Юу боллоо байз?
Цэцэг...
Караоке...
Шар айраг...
Тиймээ шар айраг. Нэг шилийг бүгдэнг нь дуусгачихаад түшлэг налаад сууж байсан. Дараа нь... Жимин намайг сэргээх гээд сэгсэрч байсан. Тэр намайг үүрээд хаашаа ч юм алхаад үглээд л байсан нь тодхон санагдав.
CZYTASZ
My everything |PJM| (Дууссан)
RomansПак Жимин тэр яг л харанхуй шөнийг гэрэлтүүлж шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр мандах сар шиг. Уйтгартай хар бараан амьдралд минь гэрэл нэмсэн нэгэн. Тиймээ тэр бол миний сар.