Жимин намайг гэрт хүргэж өгсөн тэр өдрөөс хойш бид хоёр үнэхээр дотно болцгоосон. Бүр бие биенээрээ тоглоом тохуу хийх хэмжээний дотно. Бараг л найзууд шиг.
Есөн сар хэдийнээ дуусаж 10 сар айлчлан ирсэн үе. Модод өнгө алдан гундаж, навчис нь шарлаж нэг нэгээрээ унах нь сэтгэлд нэг л хоосон мэдрэмж төрүүлнэ.
Өнгө алаглан харагдах дэлхий үзэмжтэй ч хүчтэй салхи гархад л хийсээд алга болчихоор энэ навчис яг л амьдрахын төлөө тэмцэн мөчир дээрээ дэнжигнэж байх шиг.
Гадаа ч сэрүүхэн болж үе үе жихүүн салхи үлээх нь нэг л ёозгүй. Даараад ч байх шиг гуниглаад ч байх шиг. Үргэлж л дурсамжуудаа бодож хэрвээ тэгсэн бол гэх хачин бодол үе үе төрнө.
Инээлдэн гүйдэг ангийнхан ч дуугаа хураан ямар нэгэн зүйлд сатааран суух нь намар хүн бүрт нөлөөлөөд байна уу даа гэх бодлыг төрүүлэх нь тэр.
Өдрийн хоолны цагаар ч нам гүн байдал ноёлож аяга халбагны хачигнах дуу л дуулдах аж.
"Удахгүй сургуулийн спорт өдөрлөг болно гэсэн сонссон уу?" гэх Юнги ахын дуунаар бүгд сэргээд ирэх нь тэр.
Жимин жуумалзан инээгээд "Ашгүй дээ. Удаан хүлээсний эцэст одоо л нэг юм Юнги ахтай хүчээ үзэж болох нь ээ" гэхэд Жонгүг хажуунаас нь "Манай багт Тэхён, Хусог, бас Жимин байгаа. Ийм хүчтэй багийг ялах ч амаргүй байна байхдаа" гээд жуумалзав. Юнги ах "Яаа манай ангид ч бас өөр хөвгүүд байдаг юм шдэ. Ямар Жин бид хоёр хоёулахнаа тоглох гэж байгаа биш" гээд цухалдангуй хэлэх нь тэр.
Жин ах хоёр гараа толгойныхоо ард авж сандалныхаа түшлэгийг налж суугаад "Ваа ёстой сонирхолтой юм болох нь дээ" гээд бодол болох нь тэр.
Заал дүүрэн хүүхдүүд цугласан байх бөгөөд ихэнх нь охид байгаа харагдана. Дэмжиж болно л доо. Гэхдээ арай л хэтрүүлчихэж.
Урагшаа Хусог
Заавал ялаарай Жин
Бүхнийг чадагч Жонгүг чи шүү
Тэхёнаа үзүүлээд өг
Жимин хамгийн шилдэг нь
Юнги убба энэ удаад ч бас ялаарай гээд самбар дээр бичээд барьчихсан. Бас болоогүй ээ зургийг нь хүртэл хэвлүүлчихсэн байгаа юм даа.
Хэми бид хоёр дэмжих санаатай ирсэн ч тэд нар бид хоёртой хоёргүй олон фэнтэй юм байна. Яахав хүйтэн ус ундаа л дөхүүлээд байж байв.
![](https://img.wattpad.com/cover/296968476-288-k424457.jpg)
ВЫ ЧИТАЕТЕ
My everything |PJM| (Дууссан)
Любовные романыПак Жимин тэр яг л харанхуй шөнийг гэрэлтүүлж шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр мандах сар шиг. Уйтгартай хар бараан амьдралд минь гэрэл нэмсэн нэгэн. Тиймээ тэр бол миний сар.