28. Шинэ хуудас

167 24 0
                                    

Одооноос эхэлж хэн хэнийхээ амьдралд оролцохгүй байцгаая. Дахиж уулзах хэрэг гарахгүй байх. Баяртай.

Бүсгүй ширээн дээрх цаасыг авч уншмагцаа хэн нэгэн рүү залгах аж.

"Хэсон гэрээсээ явчихсан байна"

"Санаа зоволтгүй дээ. Сар ч болохгүй эргээд ирнэ" хэмээн утасны цаанаас нэгэн залуу их л тайван хариулах нь тэр.

                                  

Цүнхтэй хувцасаа чирсээр босго даван орохдоо би ямар их ичсэн гээч. Жиминий аав ээжтэй танилцаад тийм ч удаагүй байж асуудалд орооцолдож гэрээсээ явж, гэрт нь цуг амьдрахаар ирсэн минь хангалттай ичих шалтгаан байлаа.

Ичсэндээ толгойгоо ч өргөж чадахгүй зогсож байхад минь Жимин хажууд ирээд "Зүгээр дээ. Тэд бүгдийг нь ойлгож байгаа" хэмээн чихэнд минь шивнэв.

"Жиминаас бүгдэнг нь сонссоон. Тийм хатуу сэтгэлтэй хүмүүстэй яаж хамт амьдрах вэ дээ. Гэрлэлт гэдэг нь бүр арай хэрээс хэтэрч байна. Тэд нарт ер нь сэтгэл гэж юм алга уу?" хэмээн Жиминий аав бухимдаж байгаа бололтой дуугаа өнгөрсгөх нь тэр.

"За хөгшөөн тайвшир. Миний охин явж хувцасаа сольчихоод ирж хоолоо ид" гэх Жиминий ээж надад бараг ээжээс минь ч дотно санагдав.

Цүнхтэй хувцасаа Жиминий өрөөнд оруулж тавьчихаад хувцасаа солиод ширээнд ирж суулаа. Үргэлж ганцаараа хооллодог байсан надад олуулаа сууж идсэн хоол яагаад ч юм дэлхийн хамгийн амттай хоол юм шиг санагдсан нь хачирхалтай.

"Чи орон дээр унт даа. Харин би буйдан дээр унтчихъя" гээд Жимин хацар дээр минь үнсээд цааш явав.

Намайг гэртээ авчирсан болоод ч тэр үү дэвхцэж гүйгээд их л баяртай харагдаж байгаа. Тухгүй буйдан дээр унтах гэж байж инээсэн хэвээр байхыг бодвол Жиминд үнэхээр л сайхан байгаа бололтой.

Орондоо ороод унтахаар хэвтэж байхад хаалга зөөлөн тогших нь дуулдав. Удалгүй хаалга онгойж Жимин ороод ирэх нь тэр.

"Яасан бэ? Жиминаа"

"Аан сайхан амраарай гэж хэлэхээ мартчихаж" гээд нүүрэндээ инээмсэглэл тодруулав.

Тэр шууд л хөнжилд минь орж ирхэд хамаг бие нь мөс шиг л хайрч байлаа.

"Чи даарчихсан байна"

"Тийм болохоор ингээд жоохон хэвтчихье" гээд билхүүсээр минь гараа ороон, өөртөө наан чанга тэврэв.

My everything  |PJM| (Дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora