1. D-DAY

1.6K 92 17
                                    

Шүршүүрээс гарч ирээд угаалгын өрөөнийхөө том толины урд үсээ арчин зогсох залуу.

Цантсан толинд түүний нүцгэн дүр бүхэлдээ бүрсийн үзэгдэх аж.

Урдаа байх зүүд зэрэглээ мэт тусгалаа ширтэх түүний мөр дээр ус бөнжгөнөх ч тэр нь толинд үл үзэгдэх бөгөөд харин залуу гэнэт л алчуураараа толийг дээрээс нь доош арчиж орхиод өндийхөд одоо л түүний нүүр царай, цээж, бэлхүүс бүр хөлийн хурууны үзүүр хүртэл ил болов.

Залуугийн урд өнөөдөр 20 нас хүрч буй Бү Сынгван эхээс төрсөн биеэрээ зогсож байлаа.

"Өнөөдөр л яг мөн"

Цантсан толинд толигор цагаан харагдаж байсан арьс нь өдгөө улайж тослогдсоныг, нүднийх нь эргэн тойрон, зүүн чихнийх нь урдхан байдаг дараалсан гурван мэнгэ зэргээ үл тоон, зүхэхгүйг хичээсээр Сынгван өөртөө итгүүлнэ.

"Өнөөдөр Мингю ах намайг үнсэнэ"

Толины урд өөртөө их л итгэлтэй зогссон тэрээр хатаагүй биеийнх нь шар үс босон, бээрэхэд тэсэхээ байж байдгаараа атирч чичрээд, доош суулаа. Тэгээд эргэн тойрноо харж ганц байсан цэвэрхэн алчуураа халтартуулчихсанаа хүлээн, аргагүйн эрхэнд

- Хансол ши, Хансол ши. Надад алчуур аваад өгч болох уу? Хансол ши хэмээн дуудах нь тэр ээ.

Залууг ийн дуудсанаас нэг их удалгүй хамтран амьдрагч нь угаалгын өрөөний хаалга тогшиж, Сынгван арай гэж очоод хаалга тайлжээ. Хэн ч юу ч сунгаагүй тул гадаа нь үлдээгээд явж гэж санасан Сынгван хаалгаа санаа зоволгүй нээж алчуур авах гэтэл гартаа алчуур барьж зогсох Хансолтой харц тулгарч орхив.

- Ээж ээ!

Түрээсийн жижиг байраар нэг эцэг эхээ дуудсан Сынгван бохирдсон алчуураараа биеэ халхлаад түүнд туслахаар ирсэн залуугийн нүүрлүү хаалга савлаа.

- Яаж байна аа?

- Яасан гэж?

Танихгүй шахуу хамтран амьдрагч нь дөнгөж сая түүний нүцгэн биеийг харчхаагүй аятай хэнэггүй гээгч нь дуугарахад Сынгван 3 сар цуг амьдрахдаа ер ойлгож байгаагүй түүнээс юм гуйсан өөртөө л буруу өгөв.

- Юу ч биш дээ. Алчуураа хаалганы гадаа үлдээчих. Баярлалаа

- Муухай болчихно шд

- Тэгвэл би хаалгаа нээе, ганцхан гараа оруулаад өгчих

- Тэгж чадахгүй ээ, угаалгын өрөө одоо их чийгтэй байгаа. Арьс наалдах мэдрэмжид дургүй

50/50 (ДУУССАН) Where stories live. Discover now