Өглөөний харанхуй гудамжинд машины гэрэл л эргэн тойрноо гэрэлтүүлэн явж, моторын хүнгэнэх, хааяа нэг эргэлт дээр дугуй хаалтаа цохин чахрах чимээ л юу юунаас илүү чанга сонстох аж.Цонхоороо Хансолыг олж харсан даруйдаа гэрээсээ гүйн гарч түүнийг тэврэн авсан Сынгван өдгөө жолоочийн хажуугийн суудалд цонхоор харан чимээгүй суух бол угийн харилцан яриагүйгээр ч тав тухыг олдог Хансол харин тайван гээгч нь машинаа жолоодно.
Хүзүүгээр нь гараа ороон түүнд зүүгдэн тэврэгдсэн Сынгван нүдээ анин, хүйтэн хацар нүүрийг нь өөрийнхөөрөө дулаацуулж байтал Хансол түүнийг зөрүүлэн тэвэрч байсан гараа нуруугаар нь гүйлгэж үзсэнээ
- Бас сайн идэж байжээ хэмээхэд Сынгван цочих аятай болж арагшлаад тэврэлтээ салгачихсан билээ.
Залуу юу гэхээ мэдэхгүй байх шиг харагдаж, түүний нүүрлүү эгцэлж харалгүйгээр харцаа бууруулж байхад Хансол харин түүнээс нүдээ салгаж чадалгүйгээр хийх хөдөлгөөн бүрийг нь бүртгэн ширтэж байв. Тэгтэл Сынгван зугтаж, сандарч байгаа нэг нь ганц өөрөө байгаадаа дургүй нь хүрсэн бололтой
- Юугаа харсан юм бэ гээд залуугийн нүүрийг дарснаа
- Хөлдөж үхэх нь байна хэмээн машинд ороод суучихжээ.
Хансолыг жолоочийн суудалд ирж суухад Сынгван хэдийн дуугаа хураачихсан байсан бөгөөд залуу л нар мандахыг харахаар очих далайн эрэгтээ яаж хүрэх тухай асууж лавласаар нэг юм машинаа хөдөлгөсөн юм. Одоо ч тэр юм асуух нэг нь ганц Хансол байлаа.
- Одоо зүүн эргэх үү?
- Тийм ээ.
- Эндээс хол уу?
- Үгүй ээ.
- Чи ичээд байгаа юм уу?
Сынгван цонхноос толгой эргүүлэн Хансолруу хартал залуу замруу анхаарал хандуулан, ер шоглож эсвэл янз үзсэн шинжгүй үзэгдэх аж. Тэгсэн ч Сынгван хариулж чадсангүй. Хансолыг олж үзээд төрсөн хөөр, зориг бүхэн нь тэрхэн мөчдөө л тэврэлтэнд нь зарцуулагдаж орхиод одоо зөвхөн хулчийсан бүрэг зан л гозойж үлджээ.
- Намайг 5 тай байхад манайх Солонгост нүүж ирсэн юм
Хансол зүүн эргэх дохио өгөөд үрүүлээ эргүүлэхдээ хэлж, Сынгван түүний юу ярих гээд байгааг ухаж ядах зуур дахиад ам нээн
- Ээж маань америк хүн. Би айлын ганц гэснээ
- Чи харин дээрээ хоёр эгчтэй билүү? Зураг харсан шиг санагдаж байна гэв.
CZYTASZ
50/50 (ДУУССАН)
Fanfiction- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий