Хансол 3 цагийн үед гэртээ орж ирэхэд түүнийг түнэр харанхуй угтан авчээ. Гал тогоо, том өрөө гээд гурван өрөө байрны хаана ч гэрэл асааж хөшиг нээсэн газаргүй тул гэгээн цагаан өдөр тийн харанхуй нүүгэлтсэн байх аж.Сынгван өглөөд үргэлж агаар оруулж цонх онгойлгодог учир том өрөөний хөшгийг үргэлж татсан байдаг билээ. Гэтэл өнөөдөр гэрт урд шөнөөс хойш хэн ч байгаагүй аятай байлаа.
Магадгүй Сынгваны төлөвлөгөө бүтэж, эцэст нь тэр найз залуутайгаа гадуур хоносон нь энэ байх гэж Хансол таамаглаад том өрөөний хөшгийг өөрөө нээж, шүршүүрт зогсохоор угаалгын өрөөг зүглэв.
Тэгтэл угаалгын өрөөний цаана байдаг Сынгваны өрөөнөөс хачин чимээ гарах нь тэр.
Инээх уйлах хоёрын аль болох нь үл мэдэгдэн бараг л гиншиж, гийнаж байна уу гэмээр нарийхан сул дуу гарсан юм.
Хансол угийн олон юм бодож эргэлздэг нэгэн биш тул шууд л урд нь явж очоод өрөөний хаалгыг дэлгэн нээв. Гэвч түүн шиг элдвийг санадаггүй нэгэн хүртэл балмагдах явдал түүнийг угтах нь тэр.
Бусад өрөөний адил Сынгваны өрөө ч мөн харанхуй байх ч амьсгал авамгүй бүгчим дээрээ угаагаагүй удсан хувцасны үнэр ханхлах аж. Харин хачин чимээ, хэргийн эзэн Сынгван орон дээрээ хөнжилдөө бүгэн хажуулдан хэвтээд юу ч юм үзэн баясаж байлаа. Хөлөө савчин хөнжилдөө нүүрээ наагаад чарлах тэрээр үзэж буй юмандаа автчихсан байх агаад дэлгэцээс тусах гэрэлд нүднийх нь доогуур хар зураас татсан нь харагдана.
- Жүрж идээгүй юм шив
Хансол хаалгыг налж гараа энгэртээ зөрүүлэн зогсоход Сынгван сая л хаалгаар гэрэл орж ирсэнд ярвайсаар толгой өндийлгөөд түүнийг олж үзэв.
- Өө ирчихээ юу
- Тэглээ. Юу хийж байгаа юм?
- Хосоо олдог нэвтрүүлэг үзэж байна. Нэр нь 19/20. Энийг заавал үзээрэй. Би дурлачих шиг боллоо. Ким Пёнсок..
Сынгван ор дэрээ хоёр тийш эргэн сүйд болоход Хансол хөмсгөө өргөсөөр
- Чи өнөөдөр хичээлтэй байдаг биш билүү?
- Тийм ээ, тийм. Хэлснийг минь сонссонгүй юу? Би яг галзуурах нь байна. Уг нь Пёнсок сүүлд орж ирсэн хэр нь бусдаас илүү сэтгэлийг минь булаагаад..
- Ядаж юм идсэн үү?
- Пёнсок байхад надад хоол хэрэггүй ээ
YOU ARE READING
50/50 (ДУУССАН)
Fanfiction- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий