6. БИЕ ДОТОР

412 50 9
                                    



- Аан. Надтай, миний ор дээр. Тэгж л унтана даа, Сынгван аа

Будаа надруу галзуу хүн аятай гөлрөөд зогсчхов. Яагаад ингэх болсныг нь ер ойлгохгүй нь. Би болохгүй зүйл хэлчихсэн байж мэднэ. Би болохгүй зүйл хэлчхээд байдаг. Тэр юу гэхээ мэдэхгүй байх шиг харагдана. Би түүнрүү ширтлээ. Тэгтэл тэр гэнэт инээд алдав.

- Юу гэж би чамтай унтах вэ дээ. Тоглоомтой золиг вэ

Саяхан би "Хансол" байсан юм сан. Одоо "золиг" болчхов уу.

Яагаад? Түүнд эвгүй санагдсан болохоор уу? Тэр тухгүй байгаа хэрэг үү? Тийм зорилгоор хэлээгүй юм сан.

- Тоглоогүй ээ. Хүсэж байвал болохгүй зүйлгүй шүү дээ

Будаа надруу бүр л хачин хараад уналаа. Энэ царайг нь мэдэх юм байна. "Би найз залуутай"

Ингэж хэлэхдээ яг энэ царайгаа гаргасан. Ойлгохгүй юм. Татгалзах бол яах гэж хүнд үнсүүлэхийг асуудаг байна? Ойлгомжгүй зүйлс хэцүү. Гэхдээ үнсүүлэхийг хүсээгүй гэдэг нь л чухал. Тэр асууж, би зөвшөөрсөн ч гэлээ. Эцсийн эцэст бүгд л хүсэх хүсэхгүйн асуудал байдаг.

- Зүгээр дээ. Ганц өдөр даавуугүй л унтчихъя

Тэр ийн хэлээд инээмсэглэв. Том цагаан богино цамцаа өмсжээ. Гэгээлэг өнгө царайнд нь их зохино. Унтахаасаа өмнө уйлсан байж таарна, нүд нь хавджээ.

Үзэж байгаа зүйлийг минь сонирхон тэр хэсэг чимээгүй зогсов.

- Энэ чинь яадаг кино билээ. Нэг л мэддэг

- Норвегийн ой

- Аан тийм. Нэг үзье гэж боддог байсан юм

- Үз л дээ

- Усанд орлоо

- Орчхоод гараад ир. Эхнээс нь тавьчихъя

Будаа дахиад л инээмсэглэлээ. Юундаа ингэтлээ баярладаг юм бол.

- Миний авч өгсөн юмыг идэхгүй яасан юм?

- Би мацаг барьж байгаа

- Хөөх. Чи ч бас тийм юм хийдэг байх нь ээ

Тэр үнэхээр сонирхсон харагдав.

- Би хийж болохгүй юм уу

- Үгүй яах вэ дээ. Чи дажгүй харагддаг шд

Дажгүй харагдах гэж хийдэггүй юм сан.

- Би яаж харагддагаа мэднэ ээ. Удаан амьдармаар байдаг юм

Тэр дахиад л хэлэх үггүй болчих шиг харагдав. Эсвэл инээх гээд байгаа ч юм шиг. Ийм амархан баясдаг хүнийг уйлуулах бол бүр хэцүү байж таарна даа. Гэтэл ойрд байнга шахуу л урвайж харагдах нь хачин. Их л амттай жүрж байж таарна. Өөрийгөө ингэж зовохыг зөвшөөрөхийг бодоход.

50/50 (ДУУССАН) Where stories live. Discover now