3. БУДАА ХАМГИЙН АМТТАЙ НЬ

433 70 22
                                    

Хаалга онгойх чимээнээр Сынгван урд нь зогсож байсан шүүгээнээсээ үсэрч холдоод хаалгыг нь хамаг хүчээрээ савж орхилоо.

Хамтран амьдрагч нь үүдний өрөөнөөс өөрийнхөө өрөөрүү явж, угаалгын өрөө дараа нь гал тогоо гээд гэр дотроо явах нь хаалганыхаа дэргэд зогсоод чагнах түүнд тодхон сонстоно. Гэтэл хөлийн чимээнүүд гэнэт л дуугүй болсноо түүний өрөөг чиглэн ирэх нь тэр.

Удалгүй Хансол ирж хаалгыг нь тогшиход Сынгван аль хэдийн орлуугаа очсон байлаа.

- За?

- Зүгээр үү?

- Тийм ээ, яасан?

- Орж ирэхэд чанга чимээ гаргаснаа чимээгүй болчихоор чинь гайхаад

- Аан, цонх салхинд савагдаад л. Би зүгээр ээ

- Чамайг биш шүүгээг. Сая яах аргагүй шүүгээний хаалга байсан биз дээ. Тэгж хамаагүй хаагаад байж болохгүй дээ

Гэнэт л байрны эзний дүрдээ орохоор шийдсэн Хансол хэдий түүнийг олж харж чадахгүй ч  Сынгван түүнд зориулан нүдээ эргэлдүүлэв.

- Ингэхэд чи юу хийгээд байгаа юм бэ? Нар буугаагүй байхад гэрэл асаачихсан

Сынгваныг хариулж ч амжихаас урьд Хансол

- Хувцас өмсөж үзээд байгаа юм уу? хэмээн тааж орхих нь тэр.

Үнэндээ өчигдрийн үнсэх болон согтох явдлаас болоод залууд одоо болтол хамтран амьдрагчтайгаа нүүр тулах тиймхэн байж ядахад түүний зөвлөснөөр Мингюг татах гэж хувцаслалтаа сольж үзэх зөвлөгөөг нь сонсоод дагаж байгаад баригдчихсан нь нөхцөл байдлыг улам л дордуулна. Тиймээс Хансолыг

- Би орж болох юм уу?

Гэж асуув уу үгүй юу залуу шууд л

- Үгүй ээ!

Хэмээн эсэргүүцэж орхиод улам л эвгүйрхэн дуугаа хураачхав.

Сынгван ор дээрээ суугаад толгойгоо цохих зуур хаалганы цаана Хансол хэсэг зуур чимээгүй зогссоноо

- За, за. Гэхдээ өөрийнхөө байнга өмсдөг томдсон цамц, бариу өмднүүдээ өмсөх хэрэггүй шүү. Бас сонин өнгөтэй ороолтуудаа

гэсэнд нь Сынгван

- Хэн тэгнэ гээв гэж хэлэх хэр нь нүднийхээ үзүүрээр өөрийгөө толинд харна.

- Бас чи өөртөө зохидог гэж боддог бололтой үргэлж өмсөөд байдаг хөх өнгийн адидасын саравчтай малгай, жинс, малгайтай цамцаа ч өмсөөд дэмий дээ

50/50 (ДУУССАН) Where stories live. Discover now