Тэр өвлийн өглөө Вонүг сэрэхэд Мингю аль хэдийн яваад өгсөн байлаа.Улирлын амралтын турш хааяахан тамхилах үед нь, эсвэл үүр цүүрээр гэнэт сэрээд буцаад унтаж чадалгүй хэвтэх өглөөнүүдэд түүнрүү залгаад мэддэг хамаг хараалаа урсгах эсвэл юу ч хэлэлгүй түрүүлж ам нээхийг нь хүлээж сонсох хүсэл төрдөг байсан ч тэр болгоныгоо Вонү дотроо дарж, хаашаагаа ч юм нууж багтаах зай өөрөөсөө хайж олдог байв.
Азаар цагийн аясаар усанд элэгдэж хонхойсон, хөлсөнд давслагдаж урагш түрсэн бие сэтгэлийнх нь онхол цонхолд тэд зайгаа олон суурьшаад олны дунд нийлсэн алхахуй зориг, зорилго үгүйдээ замхраад хөөрчих шахдаг хөлийг нь хүндрүүлэн хашдаг болжээ.
Доторх нэг зүйл нь түүнтэй дахиж уулзана гэхээс байж ядан, шинэ улирлын эхэнд байрлуугаа алхаж орсон эхний мөчид нь анч нохой адил Мингюгийн гэсэн үнэр, зүс, дуу болгоныг хайн хэсүүчилж билээ.
Тэгтэл хажуугаар нь зөрж өнгөрсөн нэг нөхөр мөр дээр нь гараа тавиад,
- Харгалзагч нарын өрөөнд яг одоо. Ким Мингю, Ча Ёнвүү, Жон Жонгүүк тэргүүтэй оюутнууд хүссэн өрөөндөө хуваарилагдах санаачлаг гаргаад багш нартай мэтгэж байна гэсээр хоёр давхар луу яарав.
Байраар нэг бөөн үймсэн хүмүүс байх агаад Вонүг арай гэж хоёр давхарт гараад гол үйл явдал өрнөөд буй цэгт очих гэж байтал танил хоолойнууд шуугьж, эсэргүүцлийн нэг зүйл хэлснээ хаалга саван түүний зогсож байсан зүг ирж явах нь дуулдлаа.
Мингю өөрийн хүрээллийн цуг харваас төлөвлөгөө нь бүтээгүй бололтой уурсаж зэвүүцсэн амьтас хажуугаар нь зөрөхөд залуу эргээд явж байсан зүгрүүгээ гэлдэрчээ.
Ким Мингю эхний хоёр долоо хоног найзуудынхаа өрөөгөөр хоног төөрүүлж, орой харгалзагч нарт хөөгдөн зөвхөн Вонүг орондоо орсон хойно л өрөөнд ирэхдээ албаар мэт баахан чимээ гаргаж, дуу шуугиантай хоёр давхрын орлуугаа гараад өглөө нь харин тэр өдөр алга болсон шигээ замхарч орхидог болов.
Сургууль дээр бол бараг тааралдахгүй ч хэрэв хонгилд санамсаргүй нүүр нүүрээрээ тулбал түүнрүү байдгаараа муухай харж, төвөгшөөнө гээч. Урд нь үл үзэгдэх мэт байдаг байсан түүний нүд үзүүрлэлт өдгөө бодит ертөнцөд биеллээ олсон нь нэг л хачирхалтай балмад сэтгэлээ илчлэлт шиг санагдсан юм.
Мингю орой бүр хөөгдөж ирэхээс залхаад өрөөндөө суурьшаад удаагүй байтал Вонү дотуур байрныхаа, сургуулиас буруу харсан дээд давхрын өргөн тагт дээр тамхилах гэж гараад түүнтэй халз таарчихсан билээ.
ESTÁS LEYENDO
50/50 (ДУУССАН)
Fanfic- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий