25. UP&DOWN

319 44 20
                                    



Утсаа халааснаасаа гарган барьж, дуугаа солих гэж ноцолдсоор гар нь бүр бээрч гүйцэхэд Сынгван дэмий л биеэ хумин, өвлийн энэ хүйтэн өдөр гадаа цэцэрлэгт хүрээлэнд уулзахаар болзоо товлочхоод албаар шахуу хоцорч яваа өөрийнхөө тэнэгийг гайхлаа.

Ашгүй хайж байсан дуу нь олдоход чихэвчээ янзлан, дууг нь тултал нь чангалаад очих газрынхаа зүг яаралгүй алхав.

Залуу долоо хоног шахуу хойшлуулсны эцэст Хансолын ятгалгаар Мингютэй уулзахаар тохирсондоо явж буй нь энэ.

Гэрээсээ нэг цагийн өмнө гарах хэрэгтэй гэж яг л цагтаа очихоор төлөвлөн бодсон ч яаж ийгээд л хоцорч орхижээ.

Урт шулуун сормууснуудын цаанаас түүнийг өөртөө шингээх мэт, тэгсэн хэр нь л ер хүчлээгүй, бүр хичээгээгүй мөртлөө түүнд ямархан нөлөө үзүүлж буйгаа илүү дутуугүй сайн мэдэх итгэлтэй харц санаанд нь буухад Сынгван ороолтондоо шигдэн алхаагаа үл мэдэг түргэсгэлээ.

Учраа ололцсоноосоо хойш л Сынгваныг хэзээ Мингютэй уулзах, яаж бас хаана уулзахыг нь асууж шавдуулж байсан Хансол түүнийг Мингютэй холбоо барьж, яг уулзахаар амлачихсанаас нь хойш юу ч хэлээгүй хэрнээ гарах гээд бэлдэж, үүднийхээ өрөөнд зогстол нь хүрч ирсэн юм.

Үг дуугүй гадуур хувцсаа өмсөхийг нь ширтэж, элгээ тэврэн зогссон тэрээр Сынгваныг малгайгаа углахад нь гараараа дохин дуудаж, ойртоход нь янзалж өгөв. Тэгээд шүүгээ дээрээс ороолтыг нь авч, хүзүүнд нь зүүж өгчхөөд сая л нүдрүү нь эгцлэн харж энгэрийнх нь хоёр захаас барьсаар ажлаа.

- Хэд гэж ирэх юм?

- Удахгүй ээ. Юмыг нь өгчхөөд л ирнэ.

- Гадаа хүйтэн байх шиг байна.

- Ойлголоо. Санаа зоволтгүй дээ

Хансол хэлэх үг нь дутаад алдчихсан шиг нэг л сэтгэл дундуур зогссоноо

- Сынгван ши.. хэмээн гэнэт залууг нэрээр нь дуудав.

Нэгэнтэйгээ хүндэтгэлийн үгээр харьцаагүй удсан учраас Сынгван багахан гайхширсаар

- За? гэвэл

Хансол харц бууруулсаар асуулаа.

- Тэр хүнд их хайртай байсан уу?

Үнэндээ Сынгваны хариултыг нь тэрхэн даруй өгчхөж чадах асуулт байв. Гэвч залуу хэсэг байзнаад

- Тийм л байх хэмээн хариулсан юм.

Хариуд нь Хансол ердөө л толгой дохих агаад тийн хөдлөхдөө огт тоогоогүй мэт харагдаж, Сынгванд хандан одоо явж болно ярих юм маань болчихлоо гэсэн шиг үзэгдсэн. Тиймээс ч Сынгван

- Явчхаад ирье гэсээр

гарахаар зэхэж, харин Хансол үгэнд нь эргүүлж дуугаралгүй таг чимээгүй байх агаад халаасандаа гараа хийчхээд үүднийхээ өрөөнд дэмий зогсох түүнийг яг юу бодож байсныг нь залуу гайхаад олсонгүй.

Тэгтэл түүнийг биеэ эргүүлэн, өөрөөс нь нүүр бууруулаад гарч явах гэтэл Хансол шуунаас нь барьж аван зогсоох нь тэр. Эргэж харж амжаагүй байтал нь цааш түлхэж, нэг мэдэхэд нуруу нь хананд тулах агаад залуу нүднийх нь урд байснаа доош болж түүний өмнө өвдөглөн суух аж.

Хансол нүд өргөн тэдний харц тулахад Сынгваны өмд өөрийнх нь шагайны харалдаа овоорч байх.

Өвлийн энэ хүйтэн өдөр хотын гудамжаар ороолтондоо шигдэн яваа залуу чихэвчээ янзлах гэж эрүү өргөхөд толгойноос нь салахгүй байгаа дүр зургаас бололтой хацар нь улаа бутарч үзэгдэнэ.







Шинэ хэсэг бичиж байгаад ийм нэг урд нь хийх үү ард нь хийх үү мэдэгдэхгүй юм бичээд хаячихлаа.(ийм цөөхөн үгтэй нэг бүхэл юм бичиж чаддаг бол сайхнаа) Дараагийн хэсэг энэ хэсгийн залгаа байх юм шүү~

50/50 (ДУУССАН) Donde viven las historias. Descúbrelo ahora