12. ГАНЦ АРГА, ГАР ХАНГАЛГА

323 37 1
                                    


- Байна?

Сынгван хариу дуугарчхаад нүдээ анин, уруулаа хазаж одоо юу болох бол гэхээс сандарч байлаа. Тэгтэл Хансолын

- Байсан л юм байна шүү дээ хэмээх тайтгарсан, өмнөхөөсөө жаахан цааш орсон хоолой сонстов.

Хэн хэн нь хором хэртэй утасныхаа цаана дуугаа хураацгаахад тэр аниргүй үүрдийн мэт хүнд түгшүүртэй санагдах агаад түүнийгээ эвдэх гэхдээ хоёр залуу нэгэн зэрэг хоолойгоо засаж

- Хаана байгаа юм? Гээд асууж орхилоо.

Сынгван дугуй дээрээсээ бууж цэцэрлэгийн сандал дээр суухдаа толгойгоо цохин өөрийн тэнэгээ гайхах бол Хансол өөрсдийгөө шоолон инээх аж.

- Би Бусанд байна. Дөнгөж сая л утсаа авлаа

Хансолын сөөнгөдүү одоо ч инээдийнх нь ул мөр үлдсэн хоолой ийн хэлэхэд Сынгван гайхширан

- Бусан гэнэ ээ? Гээд дуугаа өндөрсгөвөл залуу

- Тийм ээ. Уг нь гурван хоног гэж хэлсэн  ч цас ороод зураг хойшилсоор байгаад долоо хоночихлоо гэв.

Зураг, цас, Бусан, утас хураах гээд шинэ мэдээлэл болгоныг хүлээж авах гэж оролдох Сынгван хариу чимээ гаргаж амжихаас урьтан Хансол

- Намайг санав уу? Гэх дуулдах нь тэр.

- Ю.Юу вэ... Үгүй.

Сынгван түгдэрснээ эрсхэн үгүйсгэтэл дуудлагын цаана байх залуу 

- Яагаад? Найз залуутай болохоор уу? гээд өдөнгүй

- Би мэдээж хүнтэй удаан хугацааны албан ёсны харилцаанд байж үзээгүй ч гэлээ хүн хүнээ үгүйлэхийг бол хориглох юм байхгүй санагдах юм. Ядаж л бид чинь нэг гэрт амьдардаг биз дээ? Хэмээн самбарын өмнө зогсох багш адил номлов.

- Би Сөүлд байгаагүй ээ. Одоо ч Чэжүд байна.

- Юу? 

- Тийм ээ.

Хансол утасны цаана чимээгүй болчих нь Сынгваныг их л тавгүйтүүлэх агаад саяхан уйлснаас нь болж хоолой нь чичирч, амьсгал нь жигдрэхгүй байгааг залуу тодхон сонсож байгаа билээ.

- Ахтайгаа муудалцаа юу?

"Муудалцах аа? Тэр чинь засах юм үлдсэн үед хэрэглэдэг үг биш билүү?"

Ийн бодох Сынгваны инээд яагаад ч юм хүрч байлаа. Гүнзгий амьсгал авч,

- Тэр тухай яримааргүй байна аа

50/50 (ДУУССАН) Where stories live. Discover now