Танхимын голд зогсох багш хичээлээ өндөрлөж буйгаа зарлаад оюутнуудыг ангиас гарч болохыг хэлэхэд Сынгван бусдын л адил ширээнээсээ өндийлөө.Оюутнуудын дундуур зүсэн ангийг орхин гарах тэрээр шатаар их л яаран буусан ч гарах хаалганы дэргэд ирээд гэнэт зогсох нь тэр.
Нээрээ, өнөөдөр түүнд яарч очих газар байхгүй шүү дээ.
Зочны өрөө дахь явдлын дараа Сынгван хамтран амьдрагчаасаа зайлсхийх болсон учраас гэртээ эрт харих хүсэлгүй байсан бол Мингюгийн явуулсан зурваст хариулт өгөлгүй орхисноос хойш ах нь түүнрүү залгаагүй л байлаа.
Эрх чөлөөтэй гэхээсээ хоосон мэдрэмж түүнийг бүрхэн авахад Сынгван юутай ч сургуулиасаа гарах хэрэгтэй гэж үзээд босго даван алхлаа.
Зорилоггүй сулбайх хөлүүд нь хааш яаш тавигдаж, завсарлагаагаар ийш тийш яарах залуус түүнийг улам л илүү гутрахад хүргэнэ.
Тэгж тэнүүчилж явсаар залуу нэг сандал олж суусан нь сургуулийн ард байрлах хүмүүсийн тамхилах гэж цугладаг цэг хэдий ч баригдах юм бол торгуулдаг газрын дэргэд байлаа.
Их завсарлагаа биш тул хүн их шаваагүй ч, найз охин хөвгүүн хоёр бололтой хос нэгэндээ ойрхон зогсоод эрхлэлдэх нь залуугийн анхаарлыг татсан юм. Биерхүү өндөр залуу тамхиныхаа утааг үлээхэд охин ярвайн түүнрүү муухай харж тэгсэн ч хажуугаас нь үл холдох бол залуу инээмсэглээд уучлалт гуйж, найз охиноо өөртөө татан духыг нь үнсэх аж.
Өнөөдөр хэд дэх удаагаа ч юм Сынгван Мингюгийн тухай санаад дотор нь дахиад л хачин болж орхив. Саяхан л зүгээр байсан сандал доороос нь хайрч, өвлийн энэ өдөр түүний тухай бодсоноос л болж илүү хахир хүйтэн болох шиг.
Сынгван цүнхнээсээ ороолтоо гаргаж ирэн хамар нүүрээ нуун шигдээд өөрийн эрхгүй гар нь халаас дахь утасруу нь явж нэг л мэдэхэд түүнээс ирсэн сүүлийн зурвасыг ширтээд суух юм.
",хайртай шүү"
Яаж ч бодсон энэ зурвас түүнээс, түүний Мингю ахаас ирсэн гэдэг нэг л авцалдаагүй хачин үнэн байлаа.
Ихэнх үед энэ үг энэрч хайрлах сэтгэлийг биш уучлалт гуйх зориг хүрээгүй үед хэрэглэгддэг гэдгийг Сынгван мэдэх билээ. Харин ах нь түүнээс яалаа гэж уучлалт гуйх сан билээ. Үнэндээ Сынгванд хэд хэдэн хариулт байв.
- Чи шинэ сүрчиг аваа юу
Тэр орой гэрт нь хүргэж өгөхдөө Мингю автобусанд яг дэргэд нь зогсоод ийн асуусан юм. Хансолын цамцнаас болсныг нь ойлгосон Сынгван хэсэг сандарсан ч
YOU ARE READING
50/50 (ДУУССАН)
Fanfiction- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий