- Ах нь амттай юм идчихээд ирьеХансол чихэнд нь шивнэн хэлэхэд Сынгван доргих шиг болж хэсэг хөшсөнөө арай гэж хойш болж залуугаас холдоход Хансол түүнрүү инээмсэглэж байлаа.
Гэнэт Сынгван залуугийн хэлж байсан үгийг санах нь тэр.
"Мм.. юутай ч эхлээд чамтай уулзана. Дараа нь чамайг өөртөө сайн болгоод, унтаад. Найз залуугаас чинь салгана даа. Нэг тиймэрхүү л"
- Ю.Юу вэ..
Залуу чихэнд нь заваан юм наалдчихсан аятай ярвайсаар чихээ арчаад ийн дургүйцэхэд Хансол харин инээмсэглэсээр л зогслоо.
- Нар мандах болоогүй юм байх даа
Түүнийг утсаа шалган хэлэхэд Сынгван аль хэдийн өмнө нь юуны тухай ярьж байснаа ч мартаад Хансол яах гэж энд ирсэн талаар баахан таамаг дэвшүүлж бодол болов.
Өмнө нь түүний бүх үйлдлийг хязгаарлаж байсан "Найз залуутай" гэх хориг тавигдсаныг мэдсэн даруйдаа Хансол Сынгваныг олж ирээд гэрийнх нь гадаа түүнийг хүлээн зогсож, яагаад ч юм түүнийг хэд дахин илүү сэтгэл татам болгосон машиндаа суулган авч явахдаа өөрийнхөө тухай ярьж өгч дасгаснаас гадна дулаахан хувцас өгч халамжлан уяраахаа ч мартсангүй.
Дээр нь царайлаг царайгаараа түүнрүү ичих нүүргүйгээр уйгагүй ширтэхийг нь бүр ярих ч юм биш. Бас хамгийн гол нь яг одоо тэд байж болох хамгийн сэтгэл уяраам газар нар мандахыг хүлээн хамтдаа зогсох аж.
Залуу нүднийхээ үзүүрээр Хансолруу сэм харвал тэр инээмсэглэсээр байх юм аа.
- Хоёулаа эндээс явъя.
Сынгван тэсэлгүй ам нээхэд Хансол бүр гайхаж гүйцээд
- Яагаад? Нар мандахыг харахгүй юм уу?
- Би яриад өгье өө. Эндээс л явъя.
Залуу түрүүлээд машинд суучихсанд, Хансол ч мөн түүнийг дагахаас өөр аргагүй болов. Сынгван залууг санасныг бодоход дуулгавартай аашилж байгаад гайхаж байтал Хансол хэн хэн нь байрандаа ирсэн даруйд
- Одоо явж унтах уу гэх нь тэр.
- Айн? Юу? Үгүй ээ, болохгүй
- Нойр чинь хүрэхгүй байна уу? Би жаахан унтмаар л байна.
"Аан. Тийм "унтах" уу?"
Сынгван өөр дотроо тайвширсаар бодсон ч угийн Хансолтой нэг газар байна гэдэг өөрөө эрсдэл учир
YOU ARE READING
50/50 (ДУУССАН)
Fanfiction- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий