Сынгван толины урд өөрийнхөө тусгалыг төвөгшөөнгүй харж зогсоно.Дахин нэг удаа үсээ янзлаад, хүрмээ засах тэрээр гэрээсээ гарахаасаа өмнө утсаа сүүлийн удаа шалгаж Хансолын явуулсан хаягийг тогтоож авав.
Залуугийн өдрийн тэмдэглэл аятай хөтлөн бичсэн зурвасуудад нь Сынгван хариулахгүй явсаар, эхэндээ юу гэхээ мэдэхгүй байсандаа хариу бичээгүй бол дараа нь тоохгүй орхичихвол эвгүй байх мэт бодогдож, хариулах гээд баахан юм тунгаасан хэдий ч яг хариулах үг нь олдсон хойно хариу бичихэд хэтэрхий оройтчихсон ч шиг санагдаж, баахан эргэлзсэний ард тэсэлгүй хэзээ ирэхийг нь асууж орхисон юм.
"Өнөөдөр"
"Юу?"
"Өнөөдөр очно"
Хэзээ ирэх, ямар ажлаар, хаашаа явахаа гээд Сынгванд бараг юу ч хэлээгүй явчхаад гэнэт ирж буйгаа зарласан Хансолд бухимдаж дуусаагүй байтал нь залуу дахин зурвас илгээсэн нь нэг газрын хаяг байлаа.
"Ирэхгүй байсан ч болно.
Би Сөүлд очоод шууд ийшээ явах ёстой юм. Мёнху тэр хэд уулзаагүй удчихлаа гэж гомдоллоод""Ирэхгүй байсан ч болно.
Нэрээ шүү""Тэр хэд чамтай уулзмаар байна гэсэн.
Гэхдээ чи ирэхгүй байсан ч болно.""Би бас хармаар байна.
Чамайг""Гэхдээ ирэхгүй байсан ч зүгээр"
Хансол нэг л үгээ дахин, дахин давтсан ч өдгөө Сынгван өнөөх "ирэхгүй байсан ч болох" цуглаан руу нь дуртай дургүй гэлдэрч явлаа.
Залуусын нийлэхээр сонгосон газар нь караоке байж таарсан бөгөөд эхлээд хоол идэж, эсвэл нэгнийдээ цугладаг уулзалтад л явж үзсэн түүнд бол дэндүү хачин санагдсан ч зарим талаараа элдэв халхавчгүйгээр шууд л хийх гэснээ гүйцэлдүүлдэг Хансолын ааш авиртай төстэй мэт бодогдоод инээд нь хүрэх шиг.
69 номертой өрөөний хаалгыг татан орохоосоо урд Сынгван гүнзгий амьсгал авчээ.
Буйдангийн урдах намхан ширээ дээр уух юмнууд, зузаан дууны ном болон хэн ч хүрч амжаагүй микнүүд үзэгдэнэ. Гэнэт түүний нэрийг чангаар дуудах нь сонстож залууг цочирдон харвал үл таних нэгэн эр гараа өргөн түүнрүү инээмсэглэж
- Сынгван аа! Хэмээн танимхайрч байлаа.
Нарийнхан урт хөл, шатлуулан тайрсан богино үстэй загварлаг залуу байх агаад
YOU ARE READING
50/50 (ДУУССАН)
Fanfiction- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий