Дугуй элсэнд хүрсэн даруйдаа урагш түрэхээ больж зогсоход шөнө дунд далайн эрэг дээр ирсэн залуу далайн зүг хэсэг ширтсэнээ арагш эргэн харж, буцах эсэхээ бодон эргэлзэнэ.
Эцэст нь үгүй гэж шийдсэн бололтой дугуйнаасаа буулаа.
Хүйтэн чийглэг агаар нүүрийг нь цохиход Сынгван зузаан ноосон хүрмээ товчлох гээд дотор талын халаас дахь чихэвч залгасан утсаа гарган урд талын хэсэгт нь хийж, энэ далимдаа дуусах дөхсөн дуугаа дахин эхнээс нь тоглуулаад орхив.
"Good times for a change
See the luck I've had.."Дууныхаа үгээс хавь илүү өөдрөг хэмнэл, аятай The Smiths хамтлагийн дуу чихэнд нь тоглож, гэрээсээ гараад энэ хүртэл сонсож ирсэн ч өөрийгөө өрөвдөж бас шоглох хоёрын дундуур дуулдаг Морсэй дуугаа эхлүүлэхэд олон дахин давтаагүй мэт санаа алдалт шиг хөнгөрсөн, шинэлэг мэдрэмж төрнө.
Хэнд ч хэлэлгүйгээр гэртээ, Чэжүд ирснээс хойш 7 хоног өнгөрчээ. Тэр явдлаас хойш долоо хоног өнгөрсөн гэсэн үг.
Цуглуулсан жаахан мөнгөө шавхаад тасалбар авч, улирлын шалгалтуудаа ч өгч чадалгүй, Мингю түүний урдаас өөр залууд хөтлүүлэн явсан тэр өдөр л Сынгван гэртээ харьсан.
- Би танд үнсүүлмээр байна. Намайг үнс л дээ. Тэгж болохгүй юм уу?
Яахаа мэдэхгүй өргөсөн ахынх нь гар, эхлээд цочирдож, дараа нь өөрийгөө хүчилж, эцэст нь бууж өгөөд сүүмийсэн харц.
- Болохгүй ээ. Чадахгүй
Вонү тэдний дундуур орохын өмнөхөн Мингю ийн хариулсан юм.
Саргүй тэнгэр доор шөнийн далайг ширтэн ганцаар зогсохдоо Сынгван хэзээ хэзээнийхээсээ илүү эрүүл байлаа.
Яагаад ч юм тэр өдрөөс хойш гэртээ ирчхээд Сынгван маш сайн унтаж, сайн идэж, чадлаараа хөдөлгөөн хийн, чөлөөтэй үедээ салхинд гарч өмнө нь ер тоодоггүй байсан өвөөгийнхөө хуучин дугуйг унах болсон. Түүнд хэрэгтэй ганц зүйл нь Мингюгийн хэлсэн тэр хариулт л байсан мэт Сынгван урьд өмнөхөөсөө илүү амьд, маш сайн байлаа.
Одоо ч гэсэн шөнө дөлөөр давлагаа үзэж зогсоо нь оройн хоолоо хожимдуулчхаад гэдэс нь дүүрч унтаж чадахгүй хэвтсэний оронд гарахаар шийдсэн дээ билээ.
Мингю түүнийг үнсэж болохгүй. Зүгээр л чадахгүй. Шалтгаан нь ч тодорхой. Үүнийг ойлгож ядаад байх зүйлгүй. Тэглээч Вонү бүгдийг дэндүү амархан болгож өгсөн.
ESTÁS LEYENDO
50/50 (ДУУССАН)
Fanfic- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий