- Сынгван аа!Замын цаана зогсох ах нь түүнийг олж хараад нэрийг нь чангаар дуудан гар даллахад Сынгван сая л бодлоосоо салж чадаад найз залууруугаа зөрүүлэн даллаа.
Ногоон гэрэл, өөдөөс нь гүйх Мингю, урд нь ирж амьсгаадан байхдаа том сайхан танил инээмсэглэлээ гайхуулах ахынх нь дүр гээд бүгд дэндүү дотно, дэндүү жирийн хэрнээ одоог хүртэл догдлом.
"Тийм ээ, яах аргагүй ах мөн"
Элдэв хэрэггүй бодлоо элдэн хөөж өөртөө итгүүлэх залуу
- Явцгаах уу? гэхэд ах нь
- Тэгье хэмээгээд урд нь гарч явах гэхэд Сынгван түүний хүрмээс татаж үлдээгээд гараас нь сугадав.
Жаахан гайхсан царайлах ахдаа инээмсэглэх тэрээр өнөөдөр ч бас хичээх хэрэгтэй.
- Таны цалин буусан юм уу?
- Үгүй ээ
- Тэгвэл тийм үнэтэй жүрж идэж яах юм бэ?Би зүгээр ээ
- Тийм үү? Дараа нь авч өгөөгүй гээд бөөн юм болох юм биш биз?
- Юу гэж дээ
- Яг биз?
- Тийм ээ
Мингю замын голд зогсоод Сынгваны царайг сайтар ажиглав.
- Үнэмшилтэй сонсогдохгүй байх чинь. Ингэж байгаад ахлах сургуульд байхад Сокминд үдийн цайнаасаа өгсөн гэж уурласан шиг юм болох юм биш биз
Тэр явдлыг санасан хэн хэн нь инээдээ барьж чадалгүй хоёр бие рүүгээ хөхөрч, Сынгван ахыхаа нүүрт бүр дөхөөд
- Сайн хар. Би яах ч үгүй хэмээн амлав.
Мингю инээмсэглэн дүүгийнхээ үсийг илэнгээ түүнээс түрүүлж холдоод
- Тийм бол жаахан явж байгаад хоол авч идье. Болж байна уу? гэх аж.
Автобусны буудал дээрх явдлыг санасныг нь Сынгван ойлгоод, өөрөө ч жаахан эвгүйрхэн толгой дохихоос өөрийг хийсэнгүй.
Залуус гадуур зугаалж, хэдий гадаа хүйтэн ч гэлээ ам хамхилгүй ярилцан явлаа.
- Нээрээ ээж хачир авчирч өгчхөөд явсан. Хэлэхээ мартчихаж. Би бүр хачиргүй болоод яг баларч байсан юм. Чамд ч бас авчирсан байна лээ. Юм идчихээд дотуур байрнаас очоод авчихъя. Чи хачиргүй байгаа биз дээ
Мингюг ийн хэлэхэд Сынгван өнгөрсөн сард ээж нь ч бас Мингюд хачир явуулсан ч өгч амжихаас нь өмнө түүнийг нь Хансол идээд дуусгачихсаныг санан
YOU ARE READING
50/50 (ДУУССАН)
Fanfiction- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий