9. ХУР

403 53 32
                                    



Ким Мингю.

Түүнийг анх хараад л тэд хоорондоо тохирохгүй гэдгийг Вонү мэдсэн.

Жэжүд ахлах сургуульд төгссөн гэх ч цэвэрхэн Сөүл аялгаар мэндэлж залхмаар том инээмсэглэл тодруулан гараа түүнд сунгасан нь түүний тухай Вонүгийн анхны сэтгэгдэл.

Энэ л хангалттай байсан.

Түүнийг хэнд ч хэрэггүй өөдрөг, яршигтай, хэлээ унжуулсан нохой шиг нэгэн гэдгийг мэдэхэд.

Эхэндээ ч тэр Вонүтэй таатай харилцаатай байх гэж хүчин чармайлт гаргадаг байлаа. "Вонү ах, Вонү ах" хэмээн тэд аль хэдийн л дотно ах дүүс мэт дураараа дуудаж, Вонүгийн хүслээрээ биш хүчээр нэгдсэн хүрээлэлдэх залуустай ойртохыг тэр хамаг байдгаараа чармайдаг байв. Тэгээд ч санасандаа хүрсэн.

Байранд орж ирээд хоёр долоо хонохдоо л тэр Вонүд тал засах нь ямар ч үр бүтээлгүй зүйл гэдгийг ухаараад түүнийг үл тоон харин түүнээр дамжуулж танилцсан хэдтэйгээ л цагийг өнгөрөөх болсон юм.

Вонү угаасаа Мингюд нааштай ханддаггүйгээ нуухыг оролддоггүй байснаас ч уу залуу ч удалгүй үүнийг ухаараад Вонүгийн үл хайхрах сэтгэл өнчин байхаа больж хоёр талын нүд үзүүрлэлтээр солигджээ.

Хэдий тэд нэгэндээ дургүйлхдэг ч нэг өрөөнд байж, цуг идэж, нэг дээвэр доор унтах хойно нэгийнхээ тухай мэдэхгүй байх боломжгүй байв. Мингюгийн тухай бүгдийн хамгийн түрүүнд заавал олж мэдэх ёстой зүйл нь ахлах сургуулиасаа хойш үерхэж буй найз хөвгүүнтэй гэдэг.

Хүнтэй танилцаад л удалгүй ямар нэг байдлаар (гэхдээ огт хүчилж бус түүний тухай угаас байнга ярьдаг учраас тэр) найз хөвгүүнээ дурдан, бүгд улайран сонирхоход нь тэдэнд хайрын түүхээ ярьж өгдөг байв.

Вонү түүнийг нь олон удаа сонссон ч, магадгүй Мингюгээс ганц л зүйл огт дүр эсгээсэн санагддаггүй нь тэр түүх.

Тэр залуу найз хөвгүүнээ дурдахдаа хоолой нь өөрийн эрхгүй зөөлөрч, хааяа нэг нэрийг нь хэлэхдээ хүндлэл хайраар дүүрэн дууддаг байсан учраас тэр байх.

Залуугийн тэр байр байдал л бусад хүн түүнийг хов живийн бай болгох эсвэл түүнээс эрэгтэй хүн сонирхдог учраас нь хөндийрөх явдлыг үгүй хийдэг байж.

Түүнийг гуравтай байхаас хойш л тусдаа амьдарсан эцэг эх нь ахлах сургуульд орох болсон жил нь эцэст нь салах өргөдөлд гарын үсэг зурж, Мингю ээжийнхээ хамтаар Жэжүрүү нүүсэн.

50/50 (ДУУССАН) Where stories live. Discover now