2. БИЕ ЧӨТГӨР!

546 65 13
                                    



- Тэгье ээ. Би чамайг үнсье

Хансол ийн хэлээд чимээгүй түүнрүү хараад зогсчихсонд Сынгван эвгүй байдлыг эвдэх гэж хөхөрсөөр

- Юу гэнэ ээ. Тоглоод л

хэмээн дэмий л шар айрагнаасаа балаглаа.

Залуу түүнийг даган хөхөрсөн ч үгүй. Гайхсан Сынгван түүнрүү толгой эргүүлэхэд Хансол ер тоглоом хийсэн шинжтэй харагдсангүй ээ.

- Тоглоогүй хэрэг үү..

Гал тогооны өрөөнд чимээ аниргүй. Хоёр залуу өөд өөдөөсөө харан ширтэлцэж зогсоно. Тэгтэл Хансол хөдлөн урагш болж, Сынгваны эсрэг талд хөргөгчийн дэргэд зогсож байснаа түүний өмнө ирэх нь тэр.

Залуу илүү дутуу яаруу хөдөлгөөнгүйгээр л урд нь ирчихсэн, нэг гартаа шар айргаа барьж, нөгөө гараа угаалтуурын хажуу талын шүүгээ дээр тавин түүнрүү ширтэж байлаа. Шар айргаа барьсан гарынх нь мөр нөгөө мөрнөөсөө арай илүү урагш түрсэн байх агаад залуу жаахан тонгойж хүзүүгээ налуулаад л хэргээ бүтээх байрлалд зогсжээ.

Хансол түүнрүү дахин ойртох гэхэд Сынгван түүний цээж дээр гараа тавин түүнийг хорив.

- Би найз залуутай

Түүнийг үнсэх гэсэн залуу дуулгавартайн аргагүй хойш боллоо. Гал тогооны өрөөг дахиад л чимээ аниргүй бүрхэн авав. Сынгван яах тухайгаа бодон балмагдсан ч царайгаа төв байлгахыг оролдоно. Тэрээр инээмсэглээд эргэн харж биеэ эргүүлээд залуугаас зайгаа барин

- Нээрээ би хэлсэн билүү? Өнөөдөр миний төрсөн өдөр гэж

Ярианы сэдвийг өөрчлөхийг оролдон хэлээд шар айрганаасаа дахин нэг балгахад Хансол толгой сэгсэрснээ

- Үгүй ээ. Мэдээгүй юм байна

хэмээн тайван хэлэх аж.

- Бараг жил бүр л энэ өдөр цас ордог юм.  Тэгэхээр нь жүрж идмээр санагдахыг нь яана. Цас орохоор жүрж идмээр санагддаггүй юу?

Залуу мөрөө хавчаад Сынгваны адил тавиурыг нуруугаараа налан зогслоо. Ярианы сэдэв өөрчлөгдсөнд сонирхол нь илт буурсан үзэгдэнэ. Гэнэт Сынгваны инээд хүрч, тэрээр залууг сайтар ажиглан харжээ.

Духных нь хоёр талаар унжсан долгиотой цайвар бор үс, хүүхэлдэйнх шиг том урт сормуустай зөөлөн хөдөлгөөнтэй нүднүүд. Гадаад хүнд л байх эрүү, хамар. Хөшүүндүү зогсолттой, урт гартай бие.

Анх байр үзэхээр ирээд Сынгван Хансолыг солонгос хэл сурч буй гадаад хүн байх гэж санасан ч хэсэг зуур хамт байсныхаа дараа царай нь түүний бодсоноос ч илүү ази төрхтэйг ажигласнаас гадна залуугийн үйлдэл мөн дараа нь олж мэдсэн идэх зуршил нь хэнээс ч илүү солонгос хүнийх шиг байсан билээ.

50/50 (ДУУССАН) Where stories live. Discover now