26. ТАВЬСАН НЬ

521 59 10
                                    




Сынгван уулзахаар товлосон газраа цаг гаруйн дараа хүрч очиход цэцэрлэгийн зүүн хойд булан дахь хүний нүднээс далд дээр үеийн хийцтэй саравчинд Мингю цааш харан модон сандал дээр сууж байлаа.

Холоос түүнийг нуруугаар нь таниад, алхаа нь бүр л удааширсаар арай гэж ард нь явж очих Сынгван юу гэж дуугарахаа шийдэж амжихаас урд тэр эргэн харав.

Ноосон саарал малгай дээр цамцныхаа хөх юүдэнг давхарлаж, хүрмийнхээ энгэрийг задгайлсан, доороо сул томовтор жийнс өмссөн Мингю хэзээ язааны өөртөө арчаатай бөгөөд өнгөлөг харагдах аж.

Хойно нь хүн ирэхийг дуулаад эргэж харсан тэрээр амандаа тамхи зуусан нь саяхан гаргаж асаасан бололтой үзэгдэнэ. Түүнийг үзсэн залуу тамхиа гартаа авч, унтраах гэсэн ч Сынгван түүнийг нь өрсөн

- Зүгээр дээ. Тат гэж хэлчхээд дэргэд нь очиж суулаа.

Мингю түүнийг дагуулан харсаар нүд нь дүү залуугийн ардаа үүрсэн өөрийнхөө том цүнхийг олж, харц нь нэг л жигтэй болсноо юу ч болоогүй юм шиг эргээд урагш харан тамхиа соров.

- Аймаар түгжирч байна

- Тийм үү

Сынгван толгой дохих зуураа яагаад тайлбар тавьж буйгаа ч ухалгүй, тэгсэн ч Мингюг таг чимээгүй сууж ам нээхгүй байгаад нь тухгүйдээд байлаа.

- Хөл чинь зүгээр болчихжээ

Боолтоо авчихсаныг нь анзааран Сынгван дуугартал Мингю түүнрүү харснаа доош хөлрүүгээ харж тэгээд инээмсэглэн

- Тэгсэн. Гам сахиж байгаа ч одоо бараг л зүгээр болсон гэв.

- Ашгүй дээ

Сынгван өөрөө ч мэдэлгүй санаа алдан хэлчихсэнд Мингю түүнийг хажуугаас нь ширтээд суучхав.

- Яасан бэ?

- Яасан гэж?

- Харахаа боль. Тухгүй байна

- Ойлголоо. Уучлаарай.

Мингю эргээд урагш харан тамхиныхаа утааг үлээн гаргахад Сынгван ердөө л урдхаа ширтээд бодлоо цэгцлэхийг оролдож байлаа. Ахынх нь байр байдал түүний төсөөлсөн шиг биш байв. Ямар байлгахыг хүсэж байснаа залуу мэдэхгүй байсан ч Мингюгийн дэндүү тайван төрх нэг л буруу санагдана.

Тэгтэл Мингю инээх нь тэр. Сынгван гайхширан харвал ах нь тэдний урдах талбайд цаахна нь тоглох хүүхдүүдрүү эрүүгээрээ дохив. Хоёр гурван насны зөрүүтэй болов уу гэмээр өндрийн зөрүүтэй хоёр хөвгүүн хөөцөлдөх агаад биеэр жижиг нэг нь байн байн нөгөөхийгөө түрүүлж өдөөд, зугтааж гүйн анхаарлыг нь татах гэж оролдох ажээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 15 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

50/50 (ДУУССАН) Where stories live. Discover now