- Би чамайг үнэхээр их үзэн яддаг гэдгийг мэдэх үү?Мингю түүнрүү мишээсээр хэлэхэд залуу хариулсан юм.
- Тийм ээ. Яагаад гэдгийг нь ч мэднэ.
Вонү тамхиа хаяад Мингюг өөртөө татан уруул дээр нь үнсэв.
Үүрээр Мингю амьсгаадан сэрэхэд Вонү сэрүүн хэвтэж байлаа. Хүйтэн хөлс нь цувж, айсан харагдах түүнийг залуу тэвэрч, аргадах гэж яарсангүй. Сайтар ажиглан ширтжээ.
- Би-
Мингю нэг зүйл хэлэх гээд амнаасаа унагаж чадахгүй байгаа бололтой зовох аж.
- Өчигдөр би-
Залууг уурсаж, дахиад л ямар нэг шалтгаан олж хэлэхээс урд Вонү түүнийг чимээгүй болгон уруулд нь өөрийнхийгөө хүргээд салгав. Яг л бодсоноор нь Мингю тэр даруй нүдээ анин, түүнийг харахгүй гэсэндээ ярвайжээ.
Бүх зүйл өөр байж болох байсан эсэхийг Вонү үнэхээр хэлж мэдэхгүй. Гэвч тэр өдөр хэний ч өмнө үзүүлээгүй дүрийг нь харсан мөчөөс бүх зүйл орвонгоороо эргэснийг л сайн мэднэ.
Нэгийгээ царай муутайгаар гоочлон маазарснаас хойш ер удалгүй тэр явдал болжээ. Вонү үеийнхэнтэйгээ цуг хээрийн дадлагад явсан ч, замдаа ханиад аваад Мингюг мэдээгүй байхад нь байрандаа эргээд ирчихсэн байсан юм. Дулаахан байх гэсэндээ бас түүнд л хэлж чаддаггүй болохоос биш түүнийг байхгүйд Мингю доод ор дээр унтах дуртайг, тэр нь эв хавгүй том бие, тухгүй өндөр нуруунаасаа болоод гэдгийг нь анзаарах болсондоо Вонү хоёр давхрын ор дээр унтаж байтал хачин чимээ гарч түүнийг сэрээчихсэн билээ.
Нүдээ нээхээсээ ч өмнө Вонү тэр чимээг Мингю болохыг таниад, бас юу хийж буйг нь ч ойлгочхов. Ганцаараа үүр цүүрээр өрөөндөө байгаа залуухан эрийн хийх үйлийг Вонү үл тоож сонсохгүйг хичээн, эргээд унтах гэж оролдож байлаа. Тэгтэл Мингю уйлсан юм. Нусаа татан, нүүрээ ширүүнээр арчих нь дуулдсанаа шүдээ зууж байгаа бололтой сонстож, удалгүй өмнөхөөс нь өөр тарчилсан дуу авиа гарч эхлэх нь тэр.
Вонү түүнийг нь намжихыг хэсэг хүлээсэн ч Мингю амьсгаадаж, уйлан дуугарсаар байсанд тэсэлгүй орноосоо бууж залууг зүгээр эсэхийг харахаар яарсан.
- Мингю, чи.. чи чинь-
Ахмад залуу харж байгаа зүйлээсээ болж хөдөлж ч чадахгүй хөшжээ. Тэгтэл цамцныхаа захыг амандаа зууж хэвтсэн Мингю түүнтэй харц тулгарсан мөчдөө цааш эргэж түүнд ар нуруугаа үзүүлсэн билээ.
YOU ARE READING
50/50 (ДУУССАН)
Fanfiction- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий