19. ӨВЧИН

367 62 36
                                    


Өрөөндөө хувцсаа солин зогссон Сынгван хаалга тогших чимээнээр үүдний өрөөрүүгээ яарч, бушуухан шиг хаалгаа тайлтал тэнд Мингю зогсож байлаа.

Шууд л түүнд хаалгаа тайлаад өгчихсөнд нь гайхах Мингю эхлээд түүнрүү цочирдон харж

- Би орж болох уу гэх үгс амнаасаа унагаснаа гэнэт Сынгваныг цээж нүцгэн, доогуураа богино өмдтэй зогсоог нь анзаараад зогтусав.

Залуугийн харц эргээд нүүр дээр нь төвлөрөхдөө хөмсөг нь үл мэдэг зангираад, нүд нь зовнингуй хувирснаа урагш алхан гэрт ороод ирсэн нь өөрөө ч мэдэлгүй хийсэн үйлдэл байж, барьж байсан хаалга нь ард нь хаагдаж орхив.

- Өвдчихөө юу? Царай чинь сонин өнгөтэй болчхож

Шууд л нүүрэнд нь хүрч, эргэж тойруулан харах гэсэн ахынхаа гарыг Сынгван яаран түлхэв.

- Та..энд яаж, намайг..

Сынгваны түүнээс дэндүү дөлсөн биеийн хөдөлгөөнөөр Мингю гэнэт л тэдний дунд юу болсныг санасан мэт өөрөө ч хойш болон ухарч зогсохдоо

- Эгчтэй ярьсан юм. Чамайг ирсэн гэсэн гэлээ.

Түүнийг хэл үггүй гэнэт ирчхээд буцаад явчихсанд нь гэрийнхэн нь олон юм асууж шалгаахгүй байсан нь гайхмаар байсныг, тэр нь ердөө л тэр бүх хугацаанд Мингю тэдэнтэй холбоотой байсанд гэдгийг Сынгван сая л ойлгоод уур нь хүрэв. Мингю түүнээс нэг алхмын зайд буй нь, давчуухан үүдний өрөөнд тэд хоёр талын буланд хавчигдан зогсоо энэ нөхцөл байдал дэндүү бачимдмаар санагдахад Сынгван толгой өргөн сая нэг юм үгээ хэлэх гэснээ залуугийн баруун хөл цагаан боолттой байхыг олж үзэх нь тэр.

- Хөлөө яачихсан юм бэ?

Түүнрүү муухай харж, санаа зовох залуугийн царайнд Мингю харин баярлаж байв.

- Юу ч биш ээ..

- Эмчид үзүүлсэн үү?

- Тийм ээ

- Яачихсан юм?

- Сүртэй юм биш ээ. Үнэхээр зүгээр.

Балмагдсандаа түүнд дэндүү ойртсоноо ч мэдэлгүй, Мингю түүний мөр дээр гараа тавин тайтгаруулахад л Сынгван ухаан оржээ.

- Чи эгчдээ хэлээгүй байсан.

Мингюг ийн хэлэхэд залуу мөрөө татаж аван түүнийг дахиад л үл ойшооход ахад нь тэр бүр нь хүнд тусаж буй нь царайнаас нь ил байх аж.

- Юуг хэлнэ гэж?

- Сынгван..

- Та надаас илүү мэдэж байгаа байлгүй дээ. Өөрөө эгчид юу гэсэн юм?

50/50 (ДУУССАН) Where stories live. Discover now