Хөргөгчөө нээсэн ч дотроос нь юу ч авч чадалгүй урд нь зогсоод санаа алдах Сынгван өглөөхөн л дүүрэн байсан ч өдгөө хоосорч шалчийсан улбар өнгийн жүрж хийдэг торон уутыг ширтэж байлаа.Нус нь гойжиж, дахиад л цаас таслан хамраа улайлган арчих хөөрхий залуу хэд хоногийн өмнө Мингю түүний өвчнийг оношилчхоод явснаас хойш хавь илүү дордсон үзэгдэнэ.
Тэр өдөр залуус Мингюг явсны дараа гэртээ орцгоож, Хансол өрөөлүүгээ халууны шил авах гээд орсныг нь Сынгван араас нь салахгүй дагаж очоод огт өөр зүйл хийхээр төлөвлөсөн юм.
Залуу шүүгээнээс ашгүй халууны шил олоод эргээд харахад Сынгван цээж нүцгэн ард нь зогсон, нойрмоглосон нүдээрээ түүнрүү инээмсэглэж байлаа. Тэгтэл Хансол түүний урд ирснээ гарыг нь дээш өргөж, суганд нь халуун хэмжигчийг хавчуулчхаад л ходчихсон билээ.
Түүнийг халуун уух юм авч ирэхээр өрөөнөөс гарах гэхэд нь Сынгван гараас нь татан өөртөө ойртуулж, ор дээр нь очиж зэрэгцэн суугаад тэврэн авахад Хансол эсэргүүцэх нь үгүй ч
- Хөдөлж болохгүй шүү дээ гээд ар дагзыг нь илэх аж.
- Хэнд хамаатай юм..
Ийн хэлэх Сынгванд үнэхээр юу ч хамаагүй мэт харагдана.
Өмднийхөө халааснаас далайн эрэг дээр идэж дуусгаагүй чихрийг гаргаж ирээд амандаа хүлхэж, түүнрүү ойртох залууг Хансол харин яахаа мэдэхгүй зөнгөөр нь байлгаж байлаа.
- Эрэг дээр байхдаа даарчихсан байх. Надаас л боллоо.
Хансол санаа зовсон байртай дуугарахад тэр бүр нь Сынгваны сонирхлыг огт татахгүй байх шиг. Залуу
- Чшш хэмээн амыг нь таглаад дух дээр нь үнсэж.
- Чимээгүй байх юм бол ах нь зүүдээ ярьж өгнө шүү гэх.
- Намайг зүүдэлснийгээ юу?
Амттанд хууртагдсан жаал шиг нүдэнд нь оч гийгээд, дуу нь сулран асуух түүнрүү Сынгван инээмсэглэн толгой дохино. Хансол яг түүнд зөвшөөрдгийн даваан дээр гэнэт Сынгван өөрөө сонин болж орхиод залуугийн дээр сууж байсныгаа болин, орноос буугаад бушуухан шиг өрөөнөөс гараад гүйчхэв. Юу болсныг нь гайхсан залуу араас нь яаран босоход Сынгван нойлын өрөөнд жорлон тэвэрчихсэн бөөлжиж байлаа.
Хажууд нь очиж, нурууг нь илээд цохиж өгөх Хансол түүнд олон дахин зүгээр гэж хэлсэн ч Сынгван өөрөөсөө дэндүү ичсэн бөгөөд түүнийг нойлоос хөөн гаргачхаад дараа өдөр нь хүртэл түүнээс эсвэл өвдсөнөөсөө болж бөөлжөөгүйгээ батлах гэж залууг элдвээр өдөж хатгаж эхэлжээ.
YOU ARE READING
50/50 (ДУУССАН)
Fanfiction- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий