- Сайн уу хэхэХансол утасны цаана инээх нь сая болсон бүхнийг мэдээгүй дүр үзүүлэхээр шийдсэн бололтой байв.
Сынгванд үнэндээ л зөрүүлээд хэлхчих юм олдсонгүй. Зочны өрөөний буйдан дээр зэрэгцэн суухад Хансол түүний гараас атгасан өдрөөс хойш тэрээр хамтран амьдрагчаа үл тоон, ичих нүүргүйгээр түүнээс зугтааж байсан билээ.
- Одоо тэгээд яах гэж байна?
- Юу яах гэж?
Дараа өглөө нь гал тогоонд тааралдах даа Хансолыг асуухад Сынгван түүний юу гэх гэснийг ойлгож байсан ч түүнрүү хүйтнээр хараад ийн зураас татсан билээ.
Тэгтэл залуу түүнрүү хэсэг ширтсэнээ
- Юу юу гэж вэ. Яаж найз залуутайгаа юу яах гэж байна аа л байхгүй юу. Өчигдөр би дэмий эрт унтаж. Тэртэй тэргүй чи уухаараа юу ч санадаггүй юм байна шүү дээ гээд толгой сэгсэрсээр кофеноосоо балгасан юм.
Энэ маягаар Сынгван Хансолыг өмнө нь ямар байсан яг л тийм хачин өрөөний хамтрагч хэвээр нь үлдээхийг тууштай оролдож байсан ч Хансол ер болих шинжгүй дээрээ өмнө нь ёстой л албаар түүнийг туршаад буй мэт эрээ цээргүй аашилдаг байснаа тэр өдрөөс хойш бүр ч дор ердөө л үнэхээр хэнэггүй, Сынгваныг дэндүү дотночлон хамаг дураараа аяглах болов.
- Хүн хоорондын харилцаанд, ялангуяа манай соёлд хүмүүс нэгэндээ яаж хандах, нэгийгээ юу гэж дуудах нь их чухал. Хэрвээ чи найз залуугаа "ах аа, хайр аа" ч юм уу, тэгж дууддаг бол хүндэтгэлгүй шууд нэрээр нь эсвэл "хөөе чи", бүр болохгүй бол "золиг минь" гэж доромж үгээр дуудвал тачаадах магадлал их өндөр
Сынгван нойлд сууж, Хансол хаалганы цаанаас ийн мэдээлэл өгөх бөгөөд үүний урд ямар нэг өдөөгч харилцан яриа эсвэл ядаж л түүнд нойлын гадаа зогсох шалтгаан байсан уу гэвэл үгүй юм.
- Надад бол сүүлийнх нь таалагдаагүй ээ. Нэрээр дуудвал их зүгээр юм билээ шүү
Хичээл дээрээ сууж байтал нь Хансолоос зурвас ирэх нь
"Ах чинь ямар порно үздэгийг мэдэх үү?
"Хамт үзэж байгаагүй юу?
"За үнсэж ч байгаагүй юм чинь тэр бол үлгэрийн далай юм байна
"Ер нь эрэгтэй хүн сонирхдоггүй юм биш үү"
"Эсвэл asexual юм болов уу
"Тийм бол чамд жаахан шударга биш юм аа
YOU ARE READING
50/50 (ДУУССАН)
Fanfiction- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий