Лифтний хаалга нээгдэхэд Хансол түрүүлэн бууж, түүний араас гараас нь тас атгасан Сынгван дагалаа. Гэрийнхээ хаалганы урд ирээд сул гараараа хүрмээ тэмтчин түлхүүр хайх залууг Сынгван өөрийнх нь халаасанд түлхүүр бэлээхэн байх ч хөдөлгөөнгүй харж зогсоно. Тэгээд Хансолд нөгөө гар нь хэрэгтэй болоход тавьж явуулалгүйгээр, түүний энгэрийн халаас, өмд гээд хамт хайлцаж залуугийн биеэр гараа эрх дураараа тэнүүлэв.- Олчихлоо
Өмдний эсрэг талын халааснаас нь түлхүүрийг олоод гараа оруулан гаргаж ирж, хамрууд нь шүргэлцэх шахан ойрхон зогсох энэ зайд ч Сынгван Хансолын нүдрүү эгцлэн ширтлээ. Хансол эвгүйцэх нь үгүй агаад харин ч залууг уруулруу нь хараад эргээд харцаа өргөхөд урагш болоод түүнийг хөнгөхөн үнсэв.
Сынгван нүдээ нээхэд залуу гараас нь түлхүүрийг аваад хаалгаа онгойлгожээ.
Энэ удаа ч мөн Хансол түрүүлэн босго давж, гараас нь чангалан атгасан Сынгван арга буюу түүнтэй цуг дотогш орлоо.
"Чүэ Хансол бас хацар дээр үнсэж мэддэг байх нь ээ"
Найзууд нь Хансолыг ийн шоглож, Жүн гээгч том биетэй, даруухан байрын залуу хүртэл барьцах сэтгэл төрснийх бололтой залууд хацраа өгч түүнийг цаашлуулж харагдсан сан.
Мөрөвчтэй цүнх, гадуур хувцсаа тайлах гэж Сынгванаас нэг гараа авахдаа нөгөөгөө зөрүүлэн атгуулах Хансол түүнээс залхаж эсвэл дургүйцэхгүй хэр нь нэг л өөр санагдах нь хачин.
- Ядарч байна уу?
Өөрөө бараг дуулаагүй ч найзуудынхаа орилоонд туйлдаснаас болоод байж мэднэ гэж санасаар Сынгваныг асуухад залуу толгой сэгсрэв.
- Өлсөж байна уу?
- Үгүй. Чи өлсөө юу?
- Үгүй л дээ
Найзуудынхаа цаанаас сугаран гарч ирж, түүнийг олж үзсэн даруйдаа өртөө татан, хацар дээр нь эрхлүүлэн үнсэж мэндлэхдээ залуу дэндүү өөрийнхөөрөө, хамаг зөнгөөрөө л хийсэн үйлдэл нь тэр мэт байсан бол түүнээс хойш Сынгван гараас нь чангалан атгасаар суудалд очиж, мөрнүүдээ шүргэлцүүлэн нэгийгээ түшиж суухад Хансол яагаад ч юм биеэ барьж байх шиг харагдсан билээ.
Гэнэт тийн аяглах болсон шалтгааныг нь Сынгван ер ухаад олохгүй байсан агаад хэн нэгний хэлсэн үг, эсвэл түүний хийсэн үйлдэл байж мэдэх ч үнэхээр тэрхэн зуур онц гойд юм юу ч болоогүй сэн.
KAMU SEDANG MEMBACA
50/50 (ДУУССАН)
Fiksi Penggemar- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий