17. ЭХНИЙХ

456 60 9
                                    


Сынгван сэрсэн ч гэсэн хөдөлж чадалгүй орон дотор нүдээ нээлттэй чигээр хэвтэж байлаа.

Ард нь Хансол дагзруу нь амьсгалаа үлээн бөх гээгч нь унтах нь дуулдах ба тэд дэндүү ойрхон байх учир залуу жаахан л хөдөлбөл түүнийг сэрээчих гээд байсанд хэрэггүй л чимээ үгүй сэрүүн хэвтэж цаг нөхцөөж байгаа нь энэ.

Тэд И Чаны хуучин унтлагын өрөөнд хоносон аж. Дунд сургуульд байх үеэс нь ханын цаас болон ширээний байрлал нь өөрчлөгджээ.

Чан, Сынгван хоёрын урд нь суугаад олон ч цагаар гэрийн даалгаврынхаа хариунуудыг тааруулдаг байсан ширээн дээр өдгөө Хансолын тайлж тавьсан түүний хүрэм, өмд нямбайлан эвхээстэй.

"Ерөөсөө чамтай унтахаа болилоо"

Үүр цүүрээр, согтуу амнаасаа унагаж байсан үгс нь гэнэт л толгойд нь зурсхийхэд Сынгван гараараа нүүрээ дараад золтой л амнаасаа чимээ гаргачихсангүй.

Хүмүүс согтуудаа өөрсдийн ухаангүй үйлдэл хийдэг гэдэг ч үнэндээ ердөө л эрүүл байх үеийнхээсээ хамаагүй бага шүүлтүүрээр биеэ авч явдаг хэрэг.

"Би чамайг зүүдэлсэн"

Залуу бачуурсандаа гараа чангалан атгахад хумснууд нь алганд нь шигдэх нь мэдрэгдлээ. Тэгтэл Хансол нойрондоо хөдөлж, цааш харан хэвтээд өглөө. Сая л нэг чөлөөтэй амьсгал авч болмоор юм шиг санагдахад Сынгван хураасан байсан хөлөө уртаар нь жийн чөлөөтэй дээш харан хэвтэв.

"Би согтуу хүнтэй унтдаггүй нь чиний аз, Бү Сынгван"

Тэгэхээр түүн шиг хүнд хүртэл тийм дүрэм, ёс зүй байдаг байх нь хэмээн Сынгван бодож байлаа.

Үнэндээ сүүлийн үед Хансол улам бүр л ойлгож болохоор болоод байгааг залуу хүлээн зөвшөөрнө. Өөрийнхөө тухай түүнд ярьж өгч, ахынх нь талаар ярихаасаа урд түүнээс эхлээд асуусан гээд хэдэн долоо хоногийн өмнөх Хансолоос бол гарахааргүй үйлдлүүд билээ.

Эсвэл Сынгван л энэ бүх хугацаанд түүнийг дутуу үнэлж ирсэн байж мэднэ.

"Бү Сынгван"

Хансол түүнийг бүтэн нэрээр нь дуудсан. Хоолой нь өөрийгөө барьсан дээрээ жаахан дээрэнгүй дуулдсан юм. Сынгван зүүн талруугаа харж хэвтэн цааш эргэсэн залууг хойноос нь хэсэг ширтэв.

Түүний дээрээс, гарыг нь даран хөмсгөө байдгаар нь зангидаж байсан үе нь санаанд орно.

"Тэнэг юм шиг ганцаараа битгий уйлаад бай! Уйлбал өвдөж байна гэсэн үг биз дээ. Тэрийг ч мэддэггүй хэрэг үү?"

50/50 (ДУУССАН) Where stories live. Discover now