Кана- Тэгвэл салцгаая л даа, яагаад болохгүй гэж?
Би-....уучлаарай.... Би хэлэх ёсгүй зүйл хэлчихлээ....
Кана- өглөө ирэхэд явсан байгаарай. Олон хэлэхгүй шүү.
Би-Чи хаачих гэж... Би л явах ёстой хүн нь...энэ танай гэр шдэ...
Кана-Яах нь миний дур. Тэгээд ч Нэгэнт салцгаах дээрээ тулсан юм чинь, чамд тайлагнах ёсгүй биз дээ?
Тэр хаалгаар гарч явлаа... Ийм зүйл би хэлэхийг хүсээгүй боловч..... Даруйхан түүний гэрийг орхин гарав. Өглөө эрт бэлтгэлтэй бас....энд байх нүүр алга...
-----------------------------------
Бэк-Чи нээрээ! Ээж аав 2 чамайг загнана даа
Кай- Хахахах хаагуур байсан юм?
Ёол-Аав ирж байна
Сухо- Сэүнээ! Хаагуур юу хиж явж байгаад ирж байгаан?
Бэк-Араас нь ээж...
Кёнсүү-Ийм орой ирээд...чи ёстой нээрээ
Кай-Ингээд Аав ээж 2-ын хос дайралт...
Би-Уучлаарай..... Найзындаа унтчихаж.... Өчигдөр менежертэй хэтэрхий их уугаад.... Тэгээд та нараас төөрөөд...
Лэй-Чи нээрээ...зза үүр цайхаас өмнө жоохон унт.. Хэдхэн цагийн дараа бэлтгэлдээ орно
----------------------------------
Арай хиж бэлтгэлээ дуусгалаа. Бас Канатай маргалдсан учраас унтаж чадсангүй...Манайхан ч гэсэн ядарч үхэх гэж байгаа хүмүүс...
Гэнэт Ёол Бэк 2 над дээр гүйж ирснээ
-Сэүнээ! Энэ охин хэн юм? Үнэхээр хөөрхөн юм аа!
Тэд миний утсыг барьчихсан Кана бид 2-ын зургийг харж байлаа.
Би-Хөөе! Хүний юманд дураараа хүрээд!
Бэк-Засссс чиний юм бол бидний юм! :))) энэ хэн юм?
Ёол-Ямар хөөрхөн юм бэ? Мөрөн дээрх шивээс нь үнэхээр секси харагдуулж байна!
Кай-Яасан гэнээ? Хооо энэ юу вэ? Ямар хөөрхөн юм?!
Бэк- Сэүн үнэхээр хөшингө гарчихаж, энэ охин хөөрхөн юмаа, нүд нь их зивүүн бас том хөхтэй, яг л миний сонирхол, надад дугаарыг нь өгчих
Кай-Ээе би бас авмаар л-
Ёол-Хөөе Сэүнээ надад өгчих би чамдгоё юм авч-
Тэд хоорондоо миний утсыг дамжуулан шуугтлдаж эхэллээ. Тэрнээс гадна миний уур маш ихээр хүрэв...амьнаасаа ч илүү хайрладаг нэгнийг минь өөрсдийн юм шиг үзээд л...
Би-БОЛЬ! БИ ХЭНД Ч ӨГӨХГҮЙ! ТЭР МИНИЙХ! ОЙЛГОВ УУ?! МИНИЙ НАЙЗ ОХИН.
бүгд над руу гайхан харлаа. Учир нь би тэдний хэнд нь ч Канагийн талаар яриагүй...
Бэк-Хааа? Найз охион? Пахахаха
Кёнсүү- Үнэхээр үү? Фэнүүд мэдвэл...
Сухо- Хэр удаан үерхэж байгаа юм?
Би-....2...жил....
Бүгд-ХААААААА?! ТИЙМ УДААН?! БИДНИЙ ХЭН НЬ Ч ЯАГААД МЭДЭЭГҮЙ?
би- учир нь би нууцаа их сайн хадгалдаг....
Кёнсүү-Ийм удаан үерхэж байгаа бол ч яахав...
Ёол-чамайг ийм охин сонирхдог гэж бодсонгүй шүү,
Тао-Тиймэ, гэнэн бас өхөөрдөм охидыг сонирхдог гэж бодож байсан юм
Лэй-Ийм зивүүн стильтэй, ийм янзтай төрлийн хүн сонирхдог гэж бодоогүй юм байна...
Тэд тасралтгүй Канагийн зургийг тойруулан үзэж түүний хичнээн хөөрхөнийг магтацгааж байв. Ийм болохоор л би тэдэнд хэлээгүй юм шд..... Түүнийг бүүр харамлачихла гэснээс тэр одоо клубт бас нэг залуутай гаалдаж байгаа байх даа.... Кана.... Би чамд үнэхээр их хайртай... Харин... Би чамайг хайрладаг шиг чи намайг хайрладаг бол уу?
Сухо над дээр хүрч ирээд
-Өчигдөр түүнтэй байсан юм уу?
Би-Тийм...
Сухо-Муудалцаа юу?
Би-....т....тийм....
Миний нүднээс нулимс гарч эхэллээ. Сухо чимээгүйхэн миний нуруун дээр цохин
-Их л том зүйл болж ээ? Орой очоод эвлэр...би чамайг аргалж өгнөө.
Би-Баярлалаа...
Тао хаанаас ч юм ирээд миний нулимсыг харан хэсэг гайхснаа
-еох эд нар найз охины чинь зургийг тойруулаал хараад байх юм. Ёстой нэг... Намайг жийж унагачаад л хараад байх юм еооое...
Сухо- Тэр охиныхоо талаар бидэнд ярьж өгөөрэй. Бас танилцуулаарай.
Би түүн рүү харан хоолой минь чичирж байснаа өөрийн эрхгүй хүүхэд шиг уйлан
-ОДОО ЯАХ ВЭ??? БИД 2 БАРАГ САЛЧИХСАН БАЙХ... БИ ТҮҮНД ИХ МУУХАЙ ҮГС ХЭЛЧИХСЭН... ТЭР НАМАЙГ УУЧЛАХГҮЙ БАЙХ ДАА.....АААА ОДОО БИ ЯААНАА?
Бүгд над руу гайхан ирж тойрон зогсов.
Кёнсүү-Сэүнээ...тайван.... Жоохон тайван.... Дараалалтай ярь....
-----------------------------------
Би тэдэнд Канагийн талаар бүхнийг ярьлаа. Бидний үерхэл, түүний ааш зан, бас маргааныхаа талаар.
Бэк- тэгвэл тэр Кана гэгч их л явдалтай юм байна даа
Кай-Нүдэн дээр чинь өөр хүнтэй явж байсан байна шд!
Үмин-Тэгээд бүүр тоох ч үгүй "яагаад ширтээд байгаа юм?" энэ тэр......
Тао-Ахлах сургуульд ороогүй байж.... Тэр их муу зуршилтай юм
Лэй-Гэртээ заtлуус авчирмаар байна чи зайл гэнэ шүү аймар эмэгтэй...
Кёнсүү-Одоо болно... Сэүнээ тийм байхад нь хүртэл чи түүнийг хайрласаар л байна гэж үү?
Би-Тийм...анх хараад л сайн болсон...тийм болохоор....
Сухо- Хэн манай Сэүнийг ийм үнэнч гэж бодох билээ....
Би-Тэр үргэлж намайг хэрэггүй амьтан, зайл, тэнэг гэх мэтээр хэлдэг ч гэлээ.... Түүний харц.... Байнга надад итгэл төрүүлдэг.... Түүнийг муу зуршлаа больно гэж их найддаг....
Ёол- Сэүнээ... Хүн өөрийн хайртай хүн рүүгээ харах харц тэс өөр байдаг... Магадгүй тэр чамд хайртай ч юм билүү... Зүгээр л түүний зан ааш нь ийм болохоор...
Би-Тиймээ....орой түүнтэй очиж ярилцана... Бүхнийг цэгцэлчээд ирнээ...
Бэлтгэл таран Канагийх руу явлаа. Түүний гэрийн илүү түлхүүр надад байдаг учраас шууд л гэр рүү нь яваад оров. Том өрөөнд зурагтны дуу гарч байсан ч тэр өөрөө алга байлаа. Муудалцсанаас хойш тэр гэртээ орж ирсэн болотой. Энд тэндгүй архи пивоны лааз тамхины хог мөн түүний дотуур хувцас байв. Хэдхэн цагийн дотор гэрээ ингэж буулгана гэдэг... Тэр ч надгүйгээр яах бол доо... Кана одоо... Клубт... Өөр залуутай хамт байгаа байх даа....
Энэ тухай бодохоо больхын тулд гэрийг нь цэвэрлэж эхлэлээ. Бас түүнийг гэрийн хоол идээгүй удсан гэж бодоод хоол хийн тавьлаа. Утсаа аван Цаг руу хартал шөнийн 1 цаг болж байв.... Би ирээд хэдийнэ 4 цаг өнгөрч.... Бидний авхуулсан зураг утасны минь дэлгэцэн дээр байдаг... Бид 2-ын хамт авхуулсан анхны зураг...
Канаг ирэхийг нь хүлээн суулаа. Хэтэрхий их ядарч байсан учраас нүд анилдан....
----------------------------------
Канагийн талаас
?-Хөөе хөөрхөн бүсгүй, хамт уух уу?
Би-Уучил, би чам шиг залуустай уудаггүй.
?- Энэ муу гичий чинь-
Би түүнийг орхин уух зүйл авахаар явлаа.
??-Хөөе, сайн уу? Хамт гарах уу?
Би-Яагаад чамтай гарна гэж? Толинд харчаад ир бацаанаа
??-Чи...өчигдөр надтай бүжиглэж байсан байж одоо ийм юм яриад
Би-Хм? Санадаггүй ээ. Одоо яая гэхэв. Зайл
Тэр намайг алгадах гээд гараа сарвайв. Аа...тэнэг амьтан... Алгадах нь дээ.
?- манайд зодоон хориотой л доо. Гэснээс манайх тань шиг үйлчлүүлэгчдэд үйлчилдэггүй. Явна уу.
?-нэг муу бармен байж... Захиралд чинь хэлнэ дээ... Нам Жүхёк гэнэ үү...явж эзэнд чинь хэлэхээр яахыг чинь харнаа.. (цааш явах)
Би-азгүй амьтан... Жүхёкаа ус өг
Жүхёк-Хмм, Хатагтай их л ууртай байх чинь ээ... (инээмсэглэх)
Би-Чамаас өөр хүн намайг ойлгохгүй юм аа Жүхёк (инээх)
Жүхёк-Ахиад л найз залуутайгаа хэрэлдээ юу
Би-Аа нэг тимэрхү... Би салъя гэж хэлсэн... Ингээд салчихвал сайн л байна.
Жүхёк-Эгчээ тэгвэл салахаараа над дээр ирээрэй.
Миний өөдөөс хараад инээмсэглэн ярьж буй бармен залууг Нам Жүхёк гэдэг. Миний байнна ордог клубын бармен. Коктэйл мэтийг сайн хийдэг, архины найз. Бас эелдэг, хүн болгонтой ижил харьцдаг, хөшжилтэй, халамжтай их л халуухан, залуухан... Гэж надаас 1 насаар л дүү... Өндөр, сайн сонсогч.... Гэр бүл нь баян байж энд яах гэж бармен хийдгийг мэдэхгүй. Тэгэхээр энэ бол түүнтэй дөнгөж ярилцаж үзсэн хүний хэлэх үг. Үнэндээ тэр...Заз надад ч хамаагүй л дээ. Хмм...
Жүхёк- Юу болсноо ярихгүй юм уу?
Би- сонсмоор байна уу?
Жүхёк-Тийм ^_^
Би-Эгчийгээ үнсвэл хэлж өгч болох л юм..
Жүхёк-Кана...нээрээ юу?
Би-Чам шиг хүн яалаа гэж намайг үнсэх билээ, тэгээд ч би хэлнэ гэж-
Тэр надруу ойртон уруул дээр минь үнслээ. Ийм зүйл болно гэж бодоогүй юм байна...
Би-Хөөе! Үнэхээр үнсчиж байгаа юмуу? Бас яагаад уруул дээр гэж духан дээр болох байтал...
Жүхёк-Сонсмоор байсан учраас! Бас та миний анхны үнсэлтийг авсан шүү. ;)
Би- ёстой нэг... 22 хүрчээд охин үнсээгүй байна гэдэг...зандан юм биш биз дээ?
Жүхёк чимээгүйхэн инээмсэглэн миний урд ажлаа хийн зогсов. Барменууд ч халуухан шүү....
Шөнийн 3 цаг болж байхад гэр рүүгээ орлоо. Сэүн ирсэн бололтой...гэр маань их цэвэрхэн болж...энэ муу новш манайхыг дэн буудал гэж боддог юм байхдаа?!
Тэр ширээ дэрлэн унтаж байв. Хөл нь өвдөхгүй байгаа юм байх даа... Гэхдээ....тэр нэг унтсан бол тийм ч хурдан сэрдэггүй. Би түүний толгой дээр гараа тавин зөөлнөөр илэн суув. Гэнэт түүний утсанд мессэж ирэв.
Мессэж: Учраа олсон уу? Бидний санаа зовоод байна. Залгаарай. -Сухогоос
Хамтлагийхандаа хүртэл хэлжээ? Хмм... Түүний утасны дэлгэцэн дээр бидний авхуулсан зураг байв... Сэүн...
Би- Сэүнээ... Чи үнэхээр тэнэг юм. Чи зүгээр л намайгихаячих юм бол болох байтал...би ердөө дунд сургуулиа л төгссөн... Чи одоо алдартай нэгэн... Над шиг хүнтэй байж болохгүй... Надад юу ч байхгүй.... Намайг орхиход л болох байтал... Тэгвэл би санаа амар....
Миний хоолой чичрэн нүдэнд нулимс цийлэгнэв. Би түүний толгойг нь илэн тэврээд
-Хаха... Би тэнэг юм шиг өөртэйгөө яриад л... Намайг уучлаарай... Би чамд хайртай Сэүнээ....хайртай...
Сэүн-Би мэднээ.
Би-Юу?! Яагаад чи?
Сэүн- Тэгэхээр чи байжээ... Би танайд унтах болгонд хэн нэгэн миний үсийг илдэг. Би үүнийг юу юм бол гэж байнга боддог байсан.
Би хэлсэн үгэндээ бантан түүн рүү хашхиран
-тийм биш! Чи-
Сэүн- Кана чамайг надад хайртай гэдгийг чинь мэднэ... Би маш сайн мэднэ
Би- Чи ямар новшоо яриад-
Сэүн- гэхдээ чи яагаад араар минь тавьдаг байсныг би ойлгодоггүй... чи намайг өөрийг чинь хаяхыг хүссэн учраас ингэдэг байсан ч энэ боломжгүй.
Тэр ойртон намайг тэврэн авла.
Сэүн- Чи хичнээн муухай зүйлс надад хийсэн ч би чамаг хэзээ ч орхихгүй. Тийм болохоор...одоо үүнийгээ боль Кана
Миний нүднээс нулимс минь урсан түүнийг би чангаар тэвэрлээ.