♠️24♠️

171 8 0
                                    


Жүхёк бид 2 хамтарснаас хойш 2 хоног өнгөрсөн хэдий ч амжилт олсонгүй. Тэр бидний бүх урхийг нэвт шувт харж байгаа мэт бүгдээс нь их л эвлэгхэн мултарч байлаа. Мултархаар барах уу бид өөрсдийн урхиндаа орсоор байга л таарах юм.
Жүхёк-АААААА! НОВШ ГЭЖ! Энэ муу чинь ямар дургүй хүрмээр амьтан бэ! Эсвэл хэн нэгэн түүнд урхины талаар хэлж өгөөд байгаа юм уу?!
Би-Чи бид 2-оос өөр хүн байхгүй, хэн хэлэх юм.... Энэ ч жинхэн чөтгөр юмдаа.
Юүнги-Нөгөө...Сэүн эрхмээ...танд хэлэх зүйл...
  Ааа...энэ л дутаж гэнэ. Одоо Юүнгигийн надад сэтгэлээ илчилэх л үлдэх шив дээ. Тэр надад дурласан гэдэш нь баталгаатай болсон. Түүн шиг хөөрхөн охиныг гомдоох хэцүү л юм... Би түүнтэй дараа ярилцъя гэж хэлээд хажуугаар нь гарч явав. Тэгээд Канагийн өрөө рүү гэтэн ортол Кана тэнд Бэксокийг тэврээд зогсож байлаа... Арай... Үгүй ээ гэхдээ... Кана Бэксокийг үнсэх гэж өөр лүүгээ улам татлаа. Би цааш нь харахыг хүссэнгүй. Залуус дээр очлоо. Тэдэнтэй байх үедээ Канад харсан зүйлийнхээ талаар хэлэх үгүйгээ эргэлзэж байлаа.
Оройн хоолоо идэж дуусаад бусадтайгаа нийлж хөзөр тоглож байхад Кана Бэксок руу харц салгалгүй ширтэхийг нь би анзаарав. Би өрөө рүүгээ орлоо. Орон дээрээ хэсэг хэвтэж байтал хаалга дуугаран хэн нэгэн орж ирэв. Юүнги байна...
Би-Надад ямар нэг юм хэрэггүй ээ. Чи явж амардаа. Орой болчихож.
Тэр хаалга налан доошоо харж байснаа
-Эзэгтэй Сокийг дагуулан өрөөндөө орж байсан....
Би-Эзэгтэй гэж...Кана?
Тэр толгой дохин надруу ойртлоо.
Юүнги- Би та 2-ын голд яс хаях гэсэн юм биш. Таныг мэдэх хэрэгтэй гэж бодсон юм... Би танд...хайртай.... Хатагтай Сокийг үнэсэх гэж байхыг хүртэл та нүдээрээ харсан...
Би-...би түүнээс салахгүй ээ... Өмнөх алдаагаа ахин давтахгүй.
Юүнги-Би байж болохгүй юу...?
Тэр орны минь яг хажууд ирэн нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа. Би түүнээс уучлалт хүсэн өрөөг орноосоо босон өрөөнөөс гарах гэв. Тэгтэл тэр араас минь тэврээд
-таны хоёрдох байсан ч хамаагүй ээ. Надад хайргүй байсан ч хамаагүй.... Гуйя... Би хүссэн болгоныг чинь хийе...надруу хар... Хатагтайтай таарамжгүй үедээ намайг ашигласан ч болно. Би танд хязгааргүй дурлачихаад байна.... Гуйя...
Түүний хоолой чичрэн нулимс дуслуулах нь мэдэгдэв. Би түүний гарыг тавиулаад
-Уучлаарай... Би түүнээс өөр хүнийг харж чадахгүй болтлоо түүнд дурлачихсан. Чи үзэсгэлэнтэй эмэгтэй. Чамд надаас илүл залуу олдох болно.
Тэр доошоо харан гараараа нүүрээ таглан зогслоо. Би хаалга нээн гарах гэтэл нэг зүйл газар унах чимээ сонсогдлоо. Эргэж хартал
Юүнги-Аа...ямар новш нь вэ? Залхуутай юм.
сая би зөв сонссон уу? Цайлган цагаан Юүнгигийн амнаас...? Тэр нулимсаа арчин газар унасан утсаа аваад
-Сонсов уу авгай? Таны энэ тоглоомонд оролцож байгаадаа итгэхгүйнээ. Ёстой нэг. Шал залхмаар юм.
Гэнэт газар чичирхийлэх мэд болж маш чанга дуу гарав...газар хөдлөлт? Доор байгаа залуус шуугилдах нь сонсогдож би Юүнгиг тэврээд хамаг хурдаараа гэрээс гарлаа. Залуус ч бас гадаа гарсан байв. Гэхдээ Кана харагдсангүй. Маш хүчтэй салхи босож байв. Би газар хөдлөлт гэж бодоод Канаруу очих гэлээ. Тэгтэл Юүнги болиулаад
-байгалийн гамшиг бишээ. Одоо байшингийн араас нисдэг тэрэг гарч ирнэ. Яг түүний хэлсэнчлэн нисдэг тэрэг гарч ирлээ. Мөн хаалган дээр нь нэг эмэгтэй зогсох ба чангаар инээх нь тод сонсогдоно. Үүнтэй зэрэгцэж Бэксок Кана 2 гэрээс гарч ирлээ.
Кана- өө бүгд гараад ирсэн юм уу? Энэ авгай ч хийх юмаа олж ядаж дээ
Сок-....Эрина эгчийн талаар ингэж яриад дэмий байх аа Кана...
Тэр өмнөхөөсөө тэс өөр ярьж байв. Яг л Юүнги шиг....энэ Сок Юүнги 2 солигдчихсон юм байх даа? Онгоц газардаж дотроос нь өндөр нуруутай яг л гадаадын кинон дээр гардаг бие хамгаалагч шиг хүн бууж ирлээ. Тэгээд цаанаас нь бүрх малгай өмссөн нэгэн эмэгтэйигарч ирэх бөгөөд түүний царай харагдсангүй. Урт нарийхан хөлтэй эрхэмсэг алхаа гишгээтэй гоолиг эмэгтэй бөгөөд хоолой нь яг л эрхэс дээдсийх мэт нарийхан байлаа. Тэр ялимгүй толгойгоо өргөхөд час улаанаар будсан уруул нь гарах бөгөөд тэр бие хамгаалагчийнхаа гараас барин онгоцноос буулаа. Тэгээд толгойгол эгцлэн бидэн рүү харахад түүний үзэсгэлэнтэй царай тод харагдав. Том цэнхэр нүд болон өндөр хамар. Тэр эмэгтэйн ойр орчмоос ямар нэг хүчирхэг зүйл мэдрэгдэх бөгөөд тэр нь биднийг өөрийн эрхгүй урд нь сөхөрмөөр болгож байв. Тэр биднийг тойруулан харж байснаа эелдгээр инээмсэглэн
-Та бүхэнтэй танилцсандаа таатай байна. Би эндхийн эзэн Эрина.
Тэр инээмсэглэсэн чигтээ нүдээ аниад
-Сок, Юүнги, Кана. Та 3 намайг ирсэнд баярлахгүй байна уу?
Сок хажуугаар маш хурдтай өнгөрөн тэр эмэгтэй гараас барин үнсээд
-Таныг харсандаа бид их баяртай байна. Юүнги, Кана! Хурдал
Кана Юүнги 2 мушилзаж байснаа дурамжхан хажууд нь очоод гэртээ ирээ юу? Гэлээ. Тэр хатагтайн санаа амарсан бололтой
-Канагийн хэлснээр хөөрхөн хөвгүүд их байна шүү. Бас... Заза. Та нар орохгүй юм уу? Орцгоогооч. Хамтдаа цай ууж сууя?
Тэр инээмсэглэхэд бүгд түүний эелдэг бас эрхэмсэг занд татагдан урд гаран байшин руу орлоо. Эрина гэгч эмэгтэй миний урд тайван алхалж байснаа хэсэг зогсоод надруу эргэж харалгүй
-Чи У Сэүн байх? Чамтай хэсэг ярилцмаар байна.

Feisty (completed)Where stories live. Discover now