Кана бид 2-ын салсан гэх яриа хэдийнээ тарсан. Менежер ч бас надаас үнэн эсэхийг асууж... Миний сэтгэл санаа гутран Канагийн тухай л бодож бэлтгэлээ ч муу хийх болсон. Ойрын хэдэн өдрийг байнга бааранд архи ууж өнгөрөөлөө. Заримдаа гэртээ ч хонохгүй байлаа. Одоо ч мөн адил...архи ууж хүүхэн өдөж байна.... Би түүнгүйгээр амьдарч чадахгүй байхад...тэр яаж зүгээр л инээмсэглэн ажиллаж чаддаг байна аа? Надаас бүх зүйлийг минь булаачхаад....эмэгтэй хүнд итгэх итгэл... Хүнийг яаж хайрлах гээд бүх зүйлийг мартаж орхижээ. Одоо бол эмэгтэй хүнтэй таараад яаж тэднийг зовоох уу гэж бодно. Эмэгтэйчүүд тэд бүгд адилхан....
.-хааа...аах...ннгххх...
Би хаана байна аа? Эндэх....ааа тийм... Сүүлд архи ууж байснаа санаж байна... Тэгээд нэг бүсгүй ирсэн....хамтдаа буудал руу орж...
?-Убба... Сайхан байсан уу?
Би-хмм...согтуу байсан болохоор юу ч санахгүй байна
?-тийм үү, та надад сайн гэсэн тэгээд хамтдаа шөнийг өнгөрөөсөн. Одоо бид хосууд биздээ
Тэр над руу итгэл найдвар тээсэн харцаар харан мишээж байв. Түүн рүү би удаан ширтснээ бага зэрэг инээмхийтэл түүний царай хувьсхийн өөрчлөгдлөө
Би-хахаха, ингэхэд чиний нэр?
Тэр юу ч хэлж чадсангүй нүдэндээ нулимс цийлэгнүүлэн гарыг минь дэрлэсэн хэвээр хэвтлээ.
Би-гараа авчих уу? Толгой чинь хүнд байна. Бас нэрийг чиньч санахгүй байгаа учраас...мөнгө байхад болно биз дээ?
Тэр цочирдон үг үл хэлнэ. Аа-аа уйтгартай юм. Ядаж муу новш! Гэдэг ч юмуу алгаддаг ч юмуу... Тэр ямарч үйлдэл үзүүлэхгүй юм. Хувцсаа өмсөн орон дээр мөнгө үлдээгээл нарч явлаа. Энт дээр очиход манайхан над руу нэг лхөндий харцаар харж байв. Надад ч хамаагүй л дээ. Угаасаа эд нартай үг сольхоо ч больсон.
Бүжгийн сургуулилтаа хийж эхллээ. Үминээс болж нилэн хэдн удаа давтахад хүрэн уураа тэсч ядан ахин дахин бүжигллээ.
Багш-Үмин! Ахиад нэг хийе.
Би-Аааа-аааа ХӨӨШ ҮМИН!!! ИЙМ АМАРХАН ЮМ ХИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ ЗАЙЛЖ ҮЗ ЧАМААС БОЛЖ БИ ХЭДЭН УДАА ЭНЭ ЗАЛХУУТАЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХИЙЖ БАЙНА ГЭЖ БОДООВ!? ЯАГААД ИЙМ АМАРХАНЮМ ХИЖ ЧАДДАГГҮЙ ЮМ?! ТАРХИНДЧИНЬ ЮУ БАЙДАГ БАЙНА АА?!
Сухо-Сэүн!
Би-АМАА ТАТ! ТА НАР Ч ГЭСЭН ИНГЭЖ БОДОЖ БАЙГАА БИЗ ДЭЭ
Бэк-Өчигдөр Үмин хөлөө цохичихсон учраас ингэж байгаа юм! Сэүнээ чи ер нь яачихаад байгаа юм?!
Би- уурлаж байна! Та нар дургүйг миньхүргээд байна!
Ёол-Тийм бол тэгээд орхиоч дээ! Аашаа засчихаад ирж үз!
Би хувцсаа аван тэднийг орхин гарлаа. Тэнэг амьтад. Тэндээс гаран шууд л клуб хэсэн хүүхэнтэй сээтэгнэж эхлэв. Канаг яагаад ийм зүйлд дуртай байсныг одоо л мэдэж эхэлж байна.
?-Чи энд юу хийж?
Хойш эргэн хартал Кана зогсож байв...хий юм хараад байна уу даа..
Кана-бүр согтчихсон байна чи ч...
Би- Яасан? Хэрэг гараа юу?
.-Убба хамт бүжиглэе л дээ
Кана-Хмм...зугаацах арга олоо шив... Гэхдээ Сэүнээ чи алдартай хүн гэдгээ санаж байна уу
Би-Яагаад надад санаа тавиад байгаа юм? Бидний хооронд юу ч байхгүй биз дээ?
Кана-...тийм...гэхдээ чамайг ийм байдалд орохыг хүсэхгүй байна...
.- бүсгүй явчихвал яаж байна!
Би нэриг нь ч мэдэхгүй бүсгүйн бэлхүүснээс нь тэврэн өөртөө нааж хүзүүг нь үнсэн тааллаа. Харин Кана над руу үл тоосон харцаар хараад юу ч хэлэлгүй яваад өглөө. Түүнийг явсны дараа би тэр бүсгүйг түлхээд
-зайлж үз
.-убба?
Би-зайл гээд байгаа юм биш үү
Би өөрийгөө ойлгохоо байлаа...
Канагийн талаас
Биднийг салсан талаар бүх хүмүүс мэдсэн. Гэхдээ...Сэүний хиж байгаа зүйлс санааг минь зовоож байлаа. Клуб, баар хэсдэггүй хүн одоо тэндээс салхаа больно гэдэг....түүнийг хамтлагийхантайгаа муудалцсаныг дуулаад орж болох бүх клубуудээр хайлаа. Нэг клубт орон ийш тийш харж байтал тэр шал согтуу, бас өвөр дээр нь нэг эмэгтэй сууж байв. Түүн дээр очин хэсэг ярилцаад би явлаа. Тэр... Түүнийг ийм байхаа болиосой гэж хүсэж байна... Яагаад... Чамайг ийм болох вий гэж бодон орхисон байтал... Би яавал дээр юм бэ....
-----------------------------------
-5сарын11 Эксо хамтлагийн У Сэүн клубт танхайран цагдаад очжээ.
-6 сарын27 Эксо хамтлагийн У Сэүн эмэгтэй хүнтэй буудал орж буй зураг
-7 сарын18 Эксо хамтлагийн У Сэүн болон Пак Чанёол нар зодолджээ
-7сарын29 У Сэүн менежертэйгээ зодолджээ.
-8сарын10 У Сэүн фэнүүдээ доромжилжээ.
4 сарын хугацаанд олон нийтэд дэлгэгдсэн мэдээллүүд. Гэхдээ үүний цаана мэдэгдээгүй зүйлс их байгаа. Түүний энэ араншин улам сэдэрсээр...
Жүхёк-Кана зүгээр үү?
Би-Айн... Тиймээ...
Жүхёк- хэцүү байвал...чи манай энтэд орох уу...?
Би-...би...моделийн ажлаа орхимоор байна. Эцсийн эцэст модел болсох шалтгаан минь нэгэнт үгүй болсон. Тиймдээ ч...гэхдээ чи хэрэггүй гэвэл...
Жүхёк намайг энгэртээ тэврэн толгойг минь зөөлөн илэн "хүссэнээ хий, чи хүсэж байвал би чамайг үргэлж дэмжих болно" гэж шивнэлээ. Сарын өмнөөс бид үерхэж эхэлсэн. Энэ тухай хэн ч мэдээгүй. Сэүн байхгүй үед тэр үргэлж дэргэд минь байж надад хань болон, намайг сонсдог. Салсан хугацаанд тэр л намайг тайтгаруулсан. Гэхдээ...би түүнд хайртай үгүйгээ мэдэхгүй юм. Жүхёк хэлэхдээ Сэүнтэй олон жил хамтдаа байсан, үл ойлголцлоос болон салсан учир чи мартаж чадахгүй байгаа, түүнийг эргээд хэвийн болох юм бол намайг өөрийн жинхэн сэтгэлээ ойлгоно гэсэн.
Тэр намайг энтийн урд хүргэж өгөөд явлаа. Орох замдаа Эксогийн бэлтгэлийн өрөөрүү хальт шагайв. Тэнд Эксо бэлтгэлээ хийчээд түр амарч байгаа бололтой сууцгааж байв. Харин Сэүн ганцаараа бусдаасаа тусдаа утсаараа тоглон сууна. Түүнд багш, менежер нь юу ч хэлэхээ больсон. Оройд гэртээ биш гадуур хонож, бэлтгэл дээрээ унтах, согтуу ирэх тохиолдол их гардаг болсоон гэж Сухо хэлж байсан. Магадгүй...тэр хамтлагаасаа гарах байх.... Чимээгүйхэн хажуугаар нь өнгөрлөө. Нүүр будалтын өрөөнд сууж байтал менежер орж ирэв.
Менежер- Кана! Кинонд тоглох санал ирсэн гэхдээ...
Би-Гэхдээ...?
Менежер- Сэүн болон Жүхёктой хамт тоглоно... Найруулагч нь Сэүн та 3-ыг хамт жүжиглэхийг хармаар байна гэсэн юм л даа...чи дургүй байгаа бол....
Би-Бодож үзье ээ. Одоо зураг авалттай биз дээ? Миний хувцас?
Тэр надад өмсөх даашинзыг минь харуулав. Тод улаан өнгийн хормой хэсэг нь их л сүртэй дэрвэгэр даашинз байлаа. Түүнийг нь өмсөн зураг авалтыхан дээр очлоо. Зургаа даруулж дуусаад үүдэнд Жүхёкийг хүлээн зогслоо. Гадаа их ширүүн бороо асгарч байв. Харин шүхэргүй учраас бороог ажиглан энтин үүдэн дээр зогслоо.
.-хэн байгааг хараачээ!
Эргэн хартал Сэүн зогсож байв.