Канагийн талаас
Моделуудын ааш гэж авах юмгүй. Залхмаар үглээ...ажил хийх ч ядаргаатай юмаа...хаяад явчих юмсөөн...
.-Чи Кана юу
Би-тийм, чи?
.- Танилцсандаа таатай байна. Мину гэж бай. SM-ийн урдаа барьдаг эрэгтэй моделуудын нэг. Миний талаар сонсоогүй юу?
Урд гарчихаад охин шиг салбаганаад, өөрийгөө гайхуулаад байгаа юм уу? Өндөр царайлаг нь ч тийм л юм гэхдээ хэт биеэ тоосон амьтан байна даа,
Би-Аан.
Мину- Оройхон завтай бол хамт зоог барьцгаах уу?
Би-Аа- татгалзла-
Менежер-Кана захирал дуудаж байна! Өө Мину, чи ирээ юу? За дараа ярилцъя
Би түүнийг даган захирлын өрөө рүү явлаа.
Менежер-Минуг бас таньдаг юм уу?
Би-Үгүй ээ, өөрөө л ирж яриа өдөөд байсан
Менежер-Тэр одоо их алдартай. Азийн мундаг моделиудын нэг. Түүнтэй эелдэг байгаарай. Чамд хэрэгтэй, гэхдээ сонин л юм. Тэр эмэгтэйчүүдээс эхэлж яриа өдөхийг харах ч ховор шүү
Би-Зиоз
Захирлын өрөөнд ортол Жүхёк инээмсэглэн угтав.
Захирал-Өө Кана! Жүхёк чамайг хамт ажиллуулаач гээд. Та 2 хамтдаа энэ брэндийн хувцсыг сурталчилах хэрэгтай байна.
Би-Надад ч яасан ч болноо...
Жүхёк-Тэгээд бас энэ зураг авалтын дараа нэг кинонд тоглооч гэсэн санал ирсэн. Түүнд Канаг бас тоглуулж болох уу? Би тэдэнд хэлэх болохоор... Канагийн нэр хүнд ч өснө
Захирал-Тэр ч тийм шүү... Канад зүгээр үү?
Би-Хамаагүй ээ...
Жүхёк-Тэгвэл захирлаа, өнөөдөр би түүнийг дагуулж яваад тэр хүмүүстэй ярилцъя.
Захирал-Кана гэхдээ жүжиглэж чадах уу... Анх удаа-
Жүхёк-Кана үнэхээр сайн жүжигчин шүү! Би лав түүн шиг сайн жүжигчин хараагүй юм байна!
Захирал-Тэгвэл болно.
Жүхёк намайг дагуулан энэ тэрүүгээр явсаар эцэст нь киноны найруулагч нтртэй уулзлаа.
Жүхёк-Би эмэгтэй гол дүрд энэ эмэгтэйг тоглуулмаар байна
Найруулагч- О Кана байх аа? Шинэ модел биздээ? Чадах уу?
Жүхёк-тэр шинэ болохоор илүү гайхалтай шдээ! Бас жүжиглэлтэндээ сайн байх болно! Хараач! Тэр үнэхээр хөөрхөн байгаа биздээ!?
Жүхёк...тэр ч бусдын хажууд үнэхээр эелдэг даруу гайхалтай од бололтой шүү....
Найруулагч- заза, чи хэлж байгаа бол...
Би-Тусалж дэмжиж байгаарай.
Бид тэндээс гарахад хэдийн орой болчихсон байсан тул Жүхёк хамт оройн хоол идэхийг санал болголоо.
Жүхёк-маргаашнаас байнга хамтдаа байх нь дээ
Би- ажил ч ядаргаатай юмаа
Жүхёк- Хэзээ эксогийн дромноос нүүх юм?
Би-ааа тийншд...өнөөдөр орой юмаа баглах хэрэгтэй юм байна даа... Маргааш нөгөөдөр гэхэд шинэ байранд орох биз
Жүхёк- Сайн юм болж. Тэрнээс илүү цаг орой болж, хартай найз залуу чинь өөрийгөө боомилж байгаа даа
Ааа...Сэүн...түүний талаар мартчихаж...хэлэхгүй бол ч...
Би утсаа аван түр гарч Сэүн рүү залгалаа, тэр утсаа авав уу үгүй юу шууд л чихэн дээр "ХААНА БАЙНА?!" гээд орилчихов.
Би-Жүхёктой хоол идэж байна. Удахгүй очно.
Сэүн-айн Жүхёк?
Би-Тийм, энэ долоо хоногт хамт зураг авалтанд орно, тэгээд давхар нэг кинонд тоглох болсон.
Сэүн-Юууууу?! Хэзээ дээ? Яагаад би өнөөдөр л мэдэж байгаа юм?
Би-яагаад гэвэл өнөөдөр гэнэт ингэх болчихлоо.
Сэүн-Айн? Аан.... Чамд зүгээр юм уу?
Би-Хамаагүй ээ, маргааш нөгөөдрөөс би нүүнэ, мэдэж байгаа биз дээ?
Сэүн-Тийм....гэхдээ нүүлгэмээргүй байна...
Би-Хмм...гадаа бороо дусалж байна...
Сэүн-шүхрээ авсан уу?
Би-Үгүй ээ...
Сэүн-хурдан ирээрэй хүлээж байя.
Тэр утсаа тасаллаа. Би рестораны тагтан дээр бороон дуслыг хэсэг ажиглан зогслоо.
?-Хөөе тэр чинь О Кана юу?
?-Аа! Тийм байна! Муу гичий!
Эргэж хартал 3 өсвөр насны охид над руу ирж байлаа.
Би-Ямар нэг зүйл хэрэг болоо юу?
?-Чи муу! Уббаг ашиглаж од болоод л! Ичээч! Ганц Сэүн убба ч гэлтгүй Жүхёк уббатай хүртэл орооцолдоод авчихаа биздээ!
?-Муу янхан! Хямдхан хүүхэн
Би-Та нар хэн юм?
?-бил бол уббаг анх гарч ирэхээс нь авхуулаад л шүтэн биширч хайрласаар ирсэн хүмүүс! Түүний хаа явсан газарт нь дагаж, хийсэн бүхий л үйлдэл гээд бүгдийг нь мэддэг! Тэгтэл чи гэнэт гарч ирээд түүнийг надаас булаана гэнээ?!
Тэгэхээр энэ фэнүүдийн дайралт юм биздээ? Аймар л юм.
Би-Тэгээд юу гэж?
?-Юу юу гэнэ вээ?
Тэр над руу гар далайв...жоохон юм байж...түүний гарнаас нь барин зогсоогоод
-Тэгээд? Та нар түүний талаар бүгдийг мэднэ гэв үү? Түүний дуртай өнгө, багадаа юунаас айдаг байсан, хамгийн дургүй зүйл, ямар охид таалагддаг гээд бүгдийг нь мэдэх юм уу? Бүр өнөөдөр ямар дотоож өмссөн байгааг нь хүртэл үү?
?-Юу....дуртай өнгө нь цэнхэр, хөөрхөн охидод дуртай...лифтэнд ганцаараа суухаас айдаг...
Би-ердөө олон нийтэд тарсан мэдээлэл... Түүний дуртай өнгө нь цэнхэр биш,багадаа хамгийн их айдаг байсан зүйл нь шавж учир нь намайг шавж бариад ирэхэд байдгаараа уйлаад зугтдаг байсан. Түүнээс хойш байнга айдаг болж, урт үстэй, түүнийгээ задгай тавьсан охидод илүү татагддаг.
?-....амаа тат! Чи хэнч биш!
Би-...
Жүхёк- Та нар....Кана! Удаад байхаар чинь...
?-Аааах! Убба! Гарын үсэг-
?-Энэ эмэгтэйтэй хамт байж ээ?
Жүхёк-уучлаарай, би одоо завгүй байна. Дараа уулзъя. Кана явъя.
Тэр намайг дагуулан ширээн дээрээ очлоо.
Жүхёк-гадаа бороо ороод эхэлчих юм. Шүхэр аваагүй байхад...тэрнээс илүү фэн охидууд ямар нэг зүйл хийсэн үү?
Би-үгүй ээ, надад юу хиж чадх юм
Жүхёк-тиймдээ, од хүмүүсийн хүрээлэл хэцүү байгаа биз?
Бид ажлынхаа талаар мөн элдэв зүйлс ярьсаар зоогийн газраас гарлаа. Биднийг гарахад бороо тийм ч ширүүн биш гэхдээ зөөлнөөр шиврэн орж байв.
Би-Гэрийн үүднээс бага зэрэг хол зогсоорой. Бороонд алхмаар байна.
Жүхёк-Ийм богино даашинзтай, тэгээд шүхэргүй учраас нороод даарна даа. Би хань болох уу?
Би татгалзан бодох зүйл байгаа, ганцаараа алхахыг илүүд үзэж буйгаа хэллээ. Тэр толгой дохин эксогийн дромноос хэсэг газар зогсон явлаа. Бороо дусалсаар... Явах замдаа удаанаар алхан элдэв зүйлс бодсоор......Сэүн... Түүний хажууд над шиг хүн байх үнэхээр зүгээр болов уу... Түүнд би саад болохгүй гэж үү... Тэр надтай байхыг...үнэхээр хүсэж байгаа.... Энэ үед миний өнгөрсөн амьдрал бодогдон толгой эргэн хэсэг зогслоо. Миний хувьд тэр дурсамж бол хэзээ ч санахыг хүсдэггүй зүйлсийн минь нэг.... Бороонд хувцас болон үс минь хэдийх норжээ... Гэтэл бороо дусалхаа больж, хэн нэгэн надад хүрмээ нөмрүүлэв. Эргэн хартал Сэүн инээмсэглэн "тавтай морил! Хүлээж байлаа" гээд духан дээр минь үнэсэв.
Би-Чи... Яаж мэдсэн юм?
Сэүн-Зүгээр л дэлгүүр явж байхад таарсан төдий. Азтай байна шүү. Бороонд нимгэн хувцастай алхаад гаж донтонгууд юмуу, фэнүүд чинь халдвал яана?
Би-Хмм...надад фэн байхгүй
Сэүн-Байгаа! Хамгийн том фэн нь би! Тэгээд зөндөө хүмүүс байгаа. Чи алдартай болсноос хойш олон хүмүүс чиний царайг мэддэг болж, би чамайг бусад таних танихгүй хүмүүстэй хуваах болсон. Дургүй байгаа ч яалтай билээ... Үс чинь муухай боллоо. Үүгээр боочих
Би-үгүй ээ, би үсээ боох дургүй...
Сэүн-Тийн шд... Хаха... Тэгээд ч надад үсээ задгай тавихаараа чи илүү хөөрхөн болчихдог!
Тэр хажууд элдэв зүйл чалчин, би чимээгүйхэн яриаг нь сонсон алхаллаа. Тэр миний яг юунд болж...ингэж их хайрладаг юм бол....
Сэүний талаас
Түүнийг олсондоо баяртай байна... Утсаар ярьснаас хойш шууд л гэрээс гаран үүдэн дээр түүнийг хүлээсэн. Учир нь тэр шүхэргүй, бас нимгэн хувцастай. Норох юм бол даарна... Хамгийн дулаан хүрмээ барин дэлгүүрээс халуун кофе аван түүнийг хүлээлээ. Кана бороонд дуртай учраас гэрийн үүдэнд шууд буухгүй алхах байх гэж бодон хэсэг ойр хавиар тэнүүчлэн явлаа. Явсаар, замын нөгөө талд түүний явахыг олж харав. Яг таамагласнаар шалба нороод удаанаар алхаж байна. Тэр үед замруу хараагүй байсан бол бид зөрөх байсан байх... Азтай байна. Түүний зүг чимээгүйхэн гүйлээ. Тэр хэсэг явснаа зогсчихов. Намайг мэдсэн юм байх даа? Түүний ард зогсоод шүхрээ дээр нь барин, хүрмээ нөмөргөв. Над руу гайхан харсан тэр нүд үнэхээр үзэсгэлэнтэй... Надаас юу хийж байгаа юм гэхэд нь бардам зандаа хөтлөгдөн дэлгүүр гэж шалтаглалаа. Түүнд авсан халуун кофе хэдийн хөрж... Гэсэн ч тэр надаас аваад бага зэрэг инээмхийлэн уулаа. Би түүнийг цоо ширтэнэ...энэ ертөнцөд биднээс өөр хүн байхгүй мэт... Ертөнцөд хамгийн дур булаам нэгэнтэй хамт энэ үеийг өнгөрөөнө гэдэг... Түүнийг зогсоон уруул дээр нь зөөлөн үнслээ. Тэр дааран хамар нь улайчихсан над руу гайхан харснаа ёжтой инээлээ. Энэ удаа түүнийг хүчтэйгээр озон үнсэв. Бороон дунд зөвхөн бид хоёр...