Миний дотор салгалан Минуг очоод цохиод авлаа. Кана над руу "боль" гэж орилолоо. Тэгээд түүнд "одоо яв" гээд өрөөнөөс гаргав. Би гараа атган яахаа мэдэхгүй бас уур хүрж тэднийг үзэн ядаж байлаа. Кана над дээр ирээд
-Чиний бодож байгаа шиг зүйл биш
Би-биш гэнээ?! Та 2 унтах гэж байсан биздээ?! Чамайг өөрчлөгдсөн гэж бодож байсан ч яах аргагүй-
Кана-Чи сонсоодох!
Би түүний амнаас гарах үгсийг сонсохыг хүссэнгүй. Түүнд бүхнээ зориулж байхад.... Тэгээд бүр 3 жилийн ойгоороо... Би түүнийг алгадлаа. Тэр цочирдон надад үг хэлсэнгүй. Над руу удаанаар ширтэн алгадуулсан хацар дээрээ гараа тавилаа. Түүний бүх үйлдэл миний дургүйг хүргэж байна.
Би-Салцгаая. Би илүү тэвчихгүйнэ. Чамтай ахиж байхыг хүсэхгүй байна. Салъя.
Түүнийг өрөөнд нь үлдээн гарч явлаа. Канаг...өөрчлөгдсөн гэж итгэж байсан атал... Нүднээс минь нулимс дуслаж, би газар өвдөглөн суугаад яахаа мэдэхгүй байв. Кана...
Канагийн талаас
Модел болсноос хойш 1 жил өнгөрч. Түүний төлөө бүхнийг тэвчин энэ ажилд орсон ч... Мину гэгч золиг үргэлж намайг өдөн, лай болдог. Бас бусад моделууд...тэднийг үл тоож болох ч... Мину ч толгойны өвчин юмдаа. Жүхёкийг яая гэж байхад. Гэхдээ Жүхёк Минугийн талаар мэдэхгүй. Намайг өддөг гэдгиг хэн ч мэдэхгүй. Өнөөдөр Сэүн бид 2-ын 3 жилийн ой... Түүнд сайхан харагдахын тулд нүүрээ будан яагаад ч юм тольны урд догдлон суулаа. Хаалга нээгдэхэд би Сэүнийг гэж бодсон ч Мину байв.
Мину-Хөөх, миний сахиусан тэнгэр
Би-Юу вэ? Би одоо болзоотой яв.
Мину-Хмм? Сэүнтэй юу... Хөөе Кана...
Тэр надад ойртон ард минь зогсон мөрөн дээр гараа тавих нь тольны тусгалд харагдаж байв. Тэр доош тонгойн миний чихэнд "чи надтай унтвал...захиралд хэлж чамайг илүү алдартай болгоно шүү, бас хүссэн зүйлсийг чинь өгөх болно. Юу гэмээр байна?"
Би-Хэрэггүй. Тэгээд ч би найз залуутай
Мину-Салчихвлал л болно.
Тэр хүзүүрүү минь амьсгалан гуяыг минь иллээ. Би босон түүнийг алгадаад
-надад чам шиг хүн таалагддаггүй.
Түүни хажуугаар өнгөрөн гарах гэтэл намайг тэврэн будгийн ширээн дээр суулгалаа. Гарыг минь скочоор боогоод гараараа нүүрнээс минь барин
-Чамайг их удаан тэслээ. Би чамайг хүсэж байна. Минийх бол!
Би түүний өөдөөс нулимтал арагш намайг хэвтүүлэн хүзүүг минь шимэн үнсэж эхэллээ. Би гаран дах скочоо тайлах гэж хичээв. Тэр даашинзыг минь дээшлүүлээд өгзгийг минь чанга базаллаа.
Би-Ахиж хүүхэнтэй унтахгүй болгоно шүү! Болиоч!
Мину-Энэ тухай Сэүн мэдвэл яах бол..
Миний дотор харанхуйлан чичирлээ. Энэ ертөнцөд надтай байхыг хүсдэг цор ганц хүнийг... Би ахин шархлуулж чадахгүй... Скочыг арай хийн салгатал хаалга нээгдэн Сэүн орж ирлээ. Түүний харц.... Үгүй ээ...тийм биш... Сэүнээ...
Тэр хүрж ирэн Минуг цохин унагав. Түүнийг болиулан Минуг өрөөнөөс гаргаад Сэүнд юу болсныг тайлбарлахыг хичээтэл тэр намайг сонссонгүй. Урьд өмнө надад гар хүрж үзээгүй нэгэн намайг алгадлаа. Надад хэлэх үг байсангүй. Түүний харц, үйлдэл 2-оос нь надад хэр их итгэж, найдаж, хайрладаг байсан нь харагддаг байтал одоо...юу ч үгүй хоосон... Түүний урам нь хугарч... Би ам нээн түүнд тайлбар хэлэх гэсэн ч
Сэүн- Салцгаая. Би илүү тэвчихгүйнэ. Чамтай ахиж байхыг хүсэхгүй байна. Салъя.
Сэүн гарлаа. Хамт байж эхэлсэн үеэс...тэр нэг ч удаа ингэж хэлж байгаагүй...анх удаа..... Надтай хамт байхыг хүсдэг хүн...үнэхээр нэгч байхгүй..... Сандал дээр суун тамхиа асаалаа. Гар, хоолой 2 минь чичрэн нүднээс нулимс дусаллаа. Магадгүй... Ингээд дууссан нь дээр бололтой...
Үүнээс хойш нилэн хэд хоног өнгөрлөө. Түүнтэй нэг ч удаа таараагүй. Тэр бид 2 ингээд салсан... Би дээвэр дээр гаран хотыг ажиглан зогслоо. Бага зэрэг салхи салхилж үс минь хийсэн байв. Хэн нэгэн ард алхах чимээ сонстов.
.- ....агаар амьсгалж бгаа юм уу...?
Энэ Сэүн байлаа. Би юу гэхээ мэдэхгүй дуугүй зогсоно. Тэр надтай ярьж эхлэв. Хэсэг ярилцсаны дараа...Би түүнийг үлдээн дотогш орон хаалга зөөлөн хаалаа. Бидний хэлж, хийсэн зүйлс...одоо ердөө дурсамж болсон... Ахиж тэр намайг хайрлахгүй... Хаалга налан хэсэг зогсон чимээгүйхэн уйллаа.
Сэүний талаас
Дээрийн болсон зүйлээс болж юу ч хийж чадахгүй байлаа. Надад Мину болон тэдний хийж байсан зүйлс толгойд буун тэднийг үзэн ядаж, бас Канаг цохисон өөрийгөө үзэн ядлаа. Түүнтэй уулзах талаар шалтаг эрж байсан ч уулзаж үл чадна. Тэгээд түүний хийж буй зүйлсийг алсаас харна. Тийм зүйл болсны дараа ч тэр....инээмсэглэн ажлаа хийж... Тэгтэл ганцхан би л энд зовон... Уур хүрч түүнийг үзэн ядах гэсэн ч чадахгүй байлаа. Гэхдээ... Хамтлагийхан минь намайг тайтгаруулан түүнтэй ярилцахыг зөвлөж,. Сухо намайг түүнээс салахыг хүсэхгүй байгааг минь мэдэж байгаа... Тийм ч учраас надад түүнтэй ярилцах цаг гаргаж өгөв... Би л...
Түүнийг дээвэр дээр гарч буйг хараад. Өөрийн эрхгүй араас нь очин хаалганы цаанаас түүнийг ажиглав. Зоригоо чангалан түүн дээр очлоо. Очоод юу хэлэхээ мэдсэнгүй.
-агаар...амьсгалж байгаа...юм уу..?
Тэр над руу тоомжиргүй харав. Түүнд салмааргүй байгаагаа хэлэх хэрэгтэй...
Би-....нөгөө...
Кана- Ярьмааргүй байвал хэрэггүй ээ. Би ч бас чамтай ярьхыг хүсэхгүй байна.
Тэр энэ үгийг маш хүйтнээр хэллээ.
Би-...алгадсанд...уучлаарай...
Кана- Зүгээр...
Би-Нэгэн цагт би чамаас хэзээ ч холдохгүй, үхэн үхтлээ хайрлана гэж хэлж байсан.... Дээрийн явдал миний буруу...би хэт түргэдчихсэн...тийм болохоор-
Кана-Хайр үзэн ядалт бол....зоосны 2 тал. Хичнээн хайртай дуртай гэж байсан ч салахаа тулвал ямар ч хүмүүс сална. Тэгээд нэгнээ үзэн ядах тохиолдол бий. Тийм болохоор...салъя...чиний хэлснээр, салцгаая.
Би- Үгүй ээ...миний хэлэх гэсэн зүйл-
Кана-Зүгээр дээ. Би чамайг үзэн ядахгүй. Болсон бүх зүйл миний буруу...эцсийн эцэст...чи надтай байхыг хүсэхгүй байгаа биздээ...
Тэр намайг орхин явлаа. Ахиж бид...хамтдаа байж чадахгүй... Бидний дурсамж... Одоо бидний хооронд юу ч байхгүй... Би доош суун газар цохин Өөрийн хийсэн зүйлдээ харамсан гашуудаж өөрийгөө буруутгав. Хэрвээ тэр үед...би Канаг алгадаагүй бол...салъя гэж хэлээгүй бол... Канагийн үгийг сонссон бол....Тэр үед Кана руу очоогүй бол...ийм зүйл болохгүй байсан...энэ бүхэн миний буруу... Би л хэт түргэдсэн..............үгүй ээ....яагаад миний буруу гэж....тэр л намайг хуурсан... Түүнээс болж би ингэж зовж байгаа... 3 жилийн турш надтай үерхэж байсан....тэр хугацаанд хэдэн залуутай явалдсан бол....завхай амьтан.... Миний буруу биш...Канагийн буруу...