-Шуурхай мэдээ! Эксо хамтлагийн У Сэүн замын осол гаргажээ. Тэрээр хурд хэтрүүлж урсгал сөрөн замын хөдөлгөөний нилээдгүй олон зөрчил гаргасан байна. Мөн тэрээр барилга мөргөсөн бөгөөд одоо та бүхний харж буйгаар ухаангүй, их хүнд бэртсэн байна. Түүнийг түргэн тусламжыхан авч явахаар бэлдэж байгаа ба түүнийг жолоо барихдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үгүйг шинжлэж байгаа аж. У Сэүн нь ойрын хугацаанд их олон хэрэг тарьж байсан ба хэрэв согтуугаар жолоо барьсан бол ял авч магадгүй юм.
1сарын дараа.
-Сарын өмнө осолд орсон У Сэүн одоо болтол сэргээгүй байна. Мөн тэрээр согтуугаар жолоо бариагүй нь шинжилгээгээр гарсан ч юу түүнийг ингэж хурдтай явахад хүргэснийг мэдэхгүй байнаа. Тэрнээс илүүтэйгээр Эксо хамтлагийн цаашдын үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Ахлагч Сухогийн ярьснаар бол тэд Сэүнийг сэргэтэл хүлээнэ гэжээ.
Сэүний талаас
Кана...
Толгойг минь зөөлөн илэх энэ танил мэдрэмж....би унтаж байгаа юм байхдаа...зүүд үү...Нүдээ аажуухан нээтэл гэрэл гялбаж байснаа хэн нэгэн харагдав...бас хоолой... Миний нэрийг дуудах хоолой...
-Сэ...Сэүн...СЭҮН! Эмчээ! Тэр сэрчихлээ!
Кана....тэгэхээр саяны мэдрэмж хуурамч байх нь...
Би-...Ёол..?
Бэк-Сэүнээээ!!!
Тэр дээрээс даран уйлж эхлэв. Тэд яагаад? Аа тийм...би нээрээ юм мөргөлүү... Тэгээд эмнэлэгт..
-Бэк...чи хүнд байна... Бас би яагаад хөдлөж чадахгүй байна?
Тэр уйлж бас инээнгээ
-Чи осолд ороод сар гаран ухаангүй байсан. Чамайг насан туршдаа л ийм байх байх гэж бодлоо. Бас чи их хүнд гэмтсэн. Хөл гар эгэм чинь хугарсан бас дотуур цус алдалт тэрнээс гадна толгойны бэртэл...аа чи намайг таньж бн уу? Ой санамжаа алдаагүй биз дээ? Чи алдарт эксогийг дуу-
Сухо түүнийг түлхээд
-эргүүтхээ больж үз. Тэр ой санамжаа алдаагүй нь харваас илт л байнадаг. Сэүнээ бие чинь гайгүй-
Ёол-Комд орох ямар байна даа? Сэтгэгдэл?
Кай-тиймшүү! Би ч бас мэдмээр байна
Бэк-Шээс чинь хүрж байсан уу? Өлсөж бгаагаа мэдэрснүү?
Кай- зүгээр л зүүдлэснүү? Сар унтсым чинь их л урт зүүд бгаа даа. Эротик юм зүүдэл-
Кёнсүү-хөөе та нар-
Лэй-СЭҮНЭЭЭЭЭЭЭЭ
Сухо-чимээгүй б-
Үмин-хөөе муу балиар амьтан минь!
Бүгд наддээр овоороод их зүйл...тэнэг зүйл асууж байсан хэрнээ өөрсдөө тэр асуултандаа хариулаад ч байх шиг...
Кай-дотуур цус алдахаар чамд ямар байна? Мэдэгдэж бн уу? Цус доошоо урсаж байна л гэсэн үг биздээ? Тэ-
Бэк-хөөе тэнэгээ цус угаасаа дотор талд л урсдийшдээ, гадна талд урсуул гэж дээ-
Лэй-яс чинь эргэж нийлсэнүү?
Сухо-Ямар новшоо асууцгаагаад байгаа юм бэ?!
....тэдний тэнэгтэлт хэвээрээ л бх шив...
1сарын хугацаанд болсон бүх л зүйлийг сонингоосоо уншиж сэтгүүлчидтэй уулзаж их л олон зүйлийг амжууллаа. Гэхдээ намайг сэрснээс хойш...Канаг би хараагүй...тэр аль хэдийнээ явсан байх...
.-Хмм, чамайг үүрд л цасан цагаан ханхүү болоод гүнжээ иртэл нойрсох юм болов уу л гэж бодож байлаа шүү. Сэрсэнд чинь баяр хүргэх үү?
Би-Жүхёк муу зивүүн амьтан...
Тэр надруу зивүүнээр инээж цэцэг өглөө.
Жүхёк-Оршуулгын ёслолд тавьдаг цэцэг авах гэснээ больсон. Фэнүүд чинь чамайг үхчихсэн гэж бодвол яаана? Би ч сайхан сэтгэлтэй хүн юмаа.
Би- тэгсэн бол чамайг өөрийн чинь алаад цогцсон дээр чинь тэр цэцгийг чинь тавих байлаа
Сухо-Та 2... Байнга л ингэж хэрэлдэж явах юмаа.
Би-Цккк...тэр л эхэлсэн шд... Нээрээ... Кана...тэр... Явчихсан уу...
Сухо-Чи мэдээгүй хэрэг үү...
Тэр хоёрын царай нэг л эвгүй болоод... Жүхёкийн нүдэнд нулимс цийлэгнэж нүүрээ дараад эргэж харлаа.
Би-юу вэ? Юу болсон юм?! Тэрэнд ямар нэг зүйл?!
Жүхёкийн хоолой чичрэн
-Сухо... Чи түүнд хэлсэн нь дээр байх...
Сухо хоолойгоо засан уртаар санаа алдаад
-Сэүнээ чи гол нь тайван сонсох
хэрэгтэй шүү. Энэ өдөр ирнэ гэдгийг мэдэж байсан ч Эмнэлгээс гархаар чинь хэлье гэж бодож байсан юм.
Нэг л муу совин татаад...арай түүнд муу зүйл...
Сухо-Чамайг осолд орсныг тэр сонсонгуутаа чамруу хамаг хурдаараа явсан. Очиход чи хагас үхлүүт болчихсон тэр шоконд ороод яахаа мэдэхгүй байсан ч чамтай хамт эмнэлэг орсон. Чиний элэг бяцарсан байсан учраас Чи шууд л хагалгаанд орсон. Тэр үед чамд донор маш хэрэгтэй байсан ба хамгийн ойр байсан нь Кана. Тэр чамд зориулж их хэмжээний цус өгсөн тэгээд ч болоогүй араас нь шууд чамд элгээ өгсөн. Хагалгааны дараа тэр их ядарч сульдсан...тэгээд...
Тэр хоолойгоо засаад амандаа чимээгүйхэн "нас барсан.." гэлээ. Тэрхэн мөчид миний нэг хэсэг устан үгүй болж, надад уй гашуу, уур уцаар, цөхрөлөөс өөр зүйл мэдрэгдсэнгүй.
Би-Гэхдээ яаж? Тэр тухай сонинд байгаагүй-
Сухо-Учир нь бүгд Канаг өөрийн сайн сайхны төлөө солонгосыг орхиод өөр газар жаргалтай амьдарч байгаа гэж бодож байгаа. Тэгээд ч тэр чиний сэрхээс өмнөх хэд хоногт л...
Би-...эцсийн эцэст...би түүнтэй...нэг ч уулзаж чадсангүй.... Түүндээрээ ч очиж чадсангүй...