♠️25♠️

181 10 0
                                    


Би түүнтэй гадаа үлдэв. Тэр надруу эргэж харан намайг доороос нь дээшээ нүд салгалгүй ширтэж байснаа нэг юм үг дуугарав
Эрина- Эндэх таалагдаж байна уу?
Би-Тиймээ гайхалтай газар байна
Эрина-...Кана та 2-ын талаарх бүхнийг мэднэ. Үнэндээ чамтай тэр талаар ярилцах гэсэн юм. Чиний харж байгаачлан Кана миний хувьд яг л төрсөн дүү шиг минь хүн. Тиймээс түүний ирээдүй надад чухал. Чи магадгүй намайг түүний жинхэн гэр бүлийн гишүүн нь биш, ийм зүйл ярих эрхгүй гэж магадгүй ч-
Би- Үгүй дээ, би тийм зүйл яаж хэлж зүрхлэхэв. Харин ч танд талархах хэрэгтэй, энэ хэдэн жилийн турш Канаг халамжилж байсанд тань баярлалаа.
Би түүний өмнө бөхийхөд тэр надруу гайхсан харцаар хараад бага зэрэг инээмсэглэлээ. Тэгээд гэрээс Юүнги, Бэксок болон Кана гарч ирэв.
Эрина- Яагаад энд ирэнгүүт чинь Сок Кана 2 хоорондоо наалдаад Юүнги араас чинь гүйгээд байсныг мэдмээр байна уу?
Би толгой дохив.
Юүнги- Ах...энэ авгайгийн л ажил. Чамайг сорьмоор байна энтр гэсэн. Тэгээд үгүй гэвэл биднийг бүр илүү тамтай ажилд томьлох биз.
Түүний яриа өмнөхөөсөө бүдүүлэг байлаа. Үгийг нь таслуулан Бэксок
-Бас бид эндхийн ажилчид ч биш. Эрина эгчийн жүжигт л оролцож байсан юм. Та бүхнээр тоглосонд уучлаарай
Тэр өмнө нь өөртөө итгэлтэй бас үйлчлэгч байж нэг л дорд үзсэн аястай ярьж байсан бол одоо их зөөлөн бас эелдгээр ярьж байв.
Би-Та 2-ын зан ааш...
Кана- Аан, тэр тухайд гэвэл Юүнги бол үнэндээ ядаргаатай дургүй хүрмээр хэрүүлч хүүхэн. Харин Сок бол ичимхий дуугай бас ухаантай залуу. Сок их хөөрхөн шүү! Заза... Энэ гэрт амьдарч байсан л бол чи ямар ч дүрд орж чадна гээд л ойлгочих. Хэрэв энэ авгай тушаавал бидэнд хийхээс өөр сонгол-
Эрина- ХӨӨШ! ХЭНИЙГ АВГАЙ-?!
Тэр гэнэт орилоод надруу харснаа хоолойгоо засан
-Би авгай биш шүү... Хүүхэд ч төрүүлэгүй...
Кана-Харав уу? Сая үнэн төрхөө илчиллээ шдээ! Та нарын дэргэд дэгжин гүнгийн ахайтан болж байгаа ч үнэндээ жинхэн шулам!  Аймшигтай эмэгтэй...
Би юу болоод байгааг огтхон ч ойлгохгүй байлаа. Гэнэт тэд хоорондоо хэрэлдэж эхэллээ. Үүний дараагаар бид гэрт орж ирэн бүгд ширээ тойрон нэгэнтэйгээ танилцав. Энэ удаа Эрина хатагтайн Канатай хэрэлдэхдээ гаргаж байсан үйл хөдлөл хий зүйл мэт л санагдав. Тэгээд Канаг нууцаар дагуулж гараад яг юу болоод байгааг асуулаа.
Кана- Яг үнэндээ энэ Эрина хатагтай чинь юу бодож байгаа нь мэдэгддэггүй хачирхалтай, хэнтэй яаж харьцахаа робот шиг тохируулчихдаг байнга бүтэхгүй хачин зүйлс сэдэж явдаг гэнэтийн бэлэг дүүрэн хүн. Хамт байдаг байхад үүрээр онгоцноос шүхрээр үсрэх юмуу нисдэг бөмбөлгөөр дэлгүүр хэсэх ч юмуу хачин зүйл их хийдэг. Бас араас нь гүйдэг залуучууд уу? Ээ бурхан минь Холливүүдийн жүжигчид хүртэл энд ирнэ гээч. Ёстой залхмаар... Тэгээд гэртээ парти зохионо. Дандаа алдартангууд тэгснээ өөрөө уйдаад ирэхээрээ бүгдийг нь хөөгө явуулчихдаг. Залхмаар олон ааштай эмэгтэй. Бас чамд Юүнги наалдаад байсандаа? Тэр чинь энэ эмэгтэйг хиж байгаа хэрэг. Тэр биднийг энд ирнэ гэдгийг хэдийнээ таамаглачихсан бас надад албаар Сокийг наалдуулж чамайг хардуулах гээд тэгээд тэр хардалтаасаа болоод Юүнгиг хүлээн зөвшөөрөх болов уу гэсэндээ хийж байгаа юм нь... Ёстой нэг....
Би-Гэхдээ...тэр үнсэлт..?
Тэр надруу гайхаж харснаа юу яриад байгааг минь ахин асуув. Гэтэл араас Жүхёк гарч ирэв.
Жүхёк- Аа, чи тэрийг ярьжбайна уу? Би бас яг тэр өрөөнд орон доор хэвтэж байсан юм. Би чиний хөлийг хараад л таньсан яах бол гэж бодоод чимээгүй байсан чинь чи яваад өгсөн. Сок Кана 2-ын яриаг сонстол Сок өөртөө маш итгэлгүйгээр нэг л эв хавгүй хоолой гаргаж байснаа газар явган суучихсан шд... Тэгснээ "эгчээ би чадахгүй юм байна аа, ичмээр юм... Үгүй ээ..ичиж үхлээ" гээд нүүрээ дараад харин Кана шоолж инээгээд байсан шд...
Би-...тэгээд жүжиг байсан юм уу?
Кана- үгүй ээ би Сокт яаж эмэгтэй хүний сэтгэлийг булаах вэ гэж зааж өгч байсан байхгүй юу! Даанч манай Сок их хүүхдээрээ гэнэн л дээ... Гэснээс? Жүхёк чи миний орон доор ацаа хийж байсан юм
Жүхёк-...тэр нөгөө...ярьвал их урт түүх л дээ хэхэх....
Бид бусад дээрээ очоод юу болсон, Юүнги Сок 2 үйлчлэгч биш гэдгийг бүх зүйлийг Эрина эгч тайлбарлаж өглөө. Тэгээд тэр цайнаасаа эрхэмсэгээр нэг балгаад
Эрина-Нөгөөдөр орой би төрсөн өдрийнхөө үдэшлэгийг хийх болно. Та нарыг бүгдийг чинь урьж байна.
Сухо-Уучлаарай, таны эелдэг занд талархаж байна гэсэн ч бид энд хэт удаан байчихлаа. Маргааш явах хэрэгтэй. Тэрнээс гадна таны төрсөн өдрөөр бид нэг үйл ажиллагаанд оролцоно гэж менежэр хэлсэн... Гүнээ хүлцэл өчье
Эрина-Зүгээр дээ. Би тэр ажлыг чинь болиулчихсан. Тийм болохоор энд хэсэг байж болно. Тэгээд тэр үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүн чинь ирэх байх. Бүгд л ирдэг юм...
  Тэр аман дотроо нэг зүйл бувтнаад Сухог үлдээхээр ятгаж.,.үгүй ээ үлд гэж тушаагаад явлаа. Үүний дараагаад бид өрөө өрөөрүүгээ явцгаав. Намайг өрөөu рүүгээ ортол Кана араас орж ирснээ нэг цаас шидэв. Гарах гэтэл нь би өөр рүүгээ татаж тэврээд....

Feisty (completed)Where stories live. Discover now