Миний явах өдөр боллоо. Нислэг орой 9өөс учраас өдөр нь хэдэн хүнтэй уулзах ажлаа зохицууллаа.
Менежэр-Кана...
Түүний нүдэнд нулимс цийлгэнэчихсэн хоолой чичрээд над руу харж байлаа. Яахаараа энэ эмэгтэй ийм зөөлөн сэтгэлтэй байдаг байна аа. Би тийм үшс хэлчээд байхад.
Менежэр-Кана, чи...ярьж байгаарай...заавал шүү. Оччихоод надруу залгаарай. Асуудал гарвал хэлээд-
Би-Ёстой нэг яахаараа ийм зөөлөн сэтгэлтэй болчихдог байна аа? Би чамд тийм үгс хэлчихээд байхад хүртэл...алив хүрээд ир
Тэр надаас тэврэн уйлаад л байлаа. Гайхмаар юм шүү. Миний сэтгэл зөөлрөөд түүнийг тэврэн салах ёс гүйцэтгэлээ.
Би-хөөе, ингээд байхаар чинь чамайг эрчүүд ашиглуул яах юм? Одоо би яваад өгөхөөр чамайг хэн хамгаалнаа? Ёстой нэг. Заримдаа чи биш би чихий бүх асуудлыг шийдэж өгдөг байсан. Ийм богинохон хугацаанд их дотно болчих шив хоёулаа... Өмнө нь хэлсэн зүйлсд уучлаарай.
Тэр толгой дохин намайг онгоцны буудал дээр хүргэж өглөө.
Менежер-Одоо онгоцондоо суу даа эрт суугаад тухлаад ав.
Би-чч...сухо ирж байгаа түүнтэй уулзна. Тэгээд сууя за. Тэгээд ч 7 өнгөрч байна.
Бид 2 өнгөрснөө дурсаад байж байтал эксогийхон болон Жүхёк ирээд салах ёс гүйцэтгэв.
Жүхёк- хэлэх үг ч алга. Намайг зайл гэснээ Гэнэт хэзээ ч ирэхгүй гээд явж байдаг. Чи ч гайхшруулж дуусахгүй эмэгтэй юмаа.
Би- Хмп, чи араас дагаад ирэхгүй бол би ч их баярлана даа.
Ёол- Кана бид очноо!
Бэк-Тиймээ! Очод хаягаө-
Би-Гуйя, хэрэггүй!
Тэд бүгд надад анхаарал тавин ахиж уулзхаа амлаж байв. Тэдэнтэй ярилцах сайхаэ байсан ч...би Сэүнийг ирэх болов уу гэж горьдож байлаа. Гэсэнч тэр ирэхгүй нь ойлгомжтой. Тэр намайг явах талаар огтхон ч мэдээгүй шүү дээ. Жүхёк намайг онгоцонд суулгаж өгөөд хэсэг ярилцав.
Жүхёк-...чи Сэүнтэй уулзаад явахгүй байсан юм уу?
Би- тэр ирэхгүй ээ. Явна гэдгийг мэдэхгүй байгаа. Ирсэн ч... Би яах юм.
Жүхёк- өвөл болохоор их хурдан харанхуй болж бн шүү. Онгоцондоо суу даа. Удахгүй нислээ.
Тэр намайг тэврээд онгоцноос гарлаа. Би цонхоор тэдэн рүү даллаж байтал менежэрээс дуудлага ирэв. Яах гэж залгаад-
-Онгоц хөөрөх гэж байгаа тул та бүхэн бүсээ бүслэнэ үү.
Би утсаа аван
-Яааваа? Одоо хөөрөх гэж-
Жүхёк-Кана! Сэүн, Сэүн осолд орсон гэж байна! Одоо эмнэлэг дээр хагалгаанд орох гэж байгаа гэнэ!
Яг тэр мөчид миний зүрх хэсэг хугацаанд цохилохоо больж, нүд харанхуйлан бүх бие минь чичирч байв.
-байна уу? Кана? Кана?
Түүнд хариу хэлэх гэсэн ч Хоолой минь гарсангүй. Сэүн...тэр...надаас болж...
Сэүний талаас
Зочид буудалд 2 эмэгтэйтэй орон дээр хэвтэж байлаа. Яагаад ч юм Канаг яагаад тэгэж муу нэрээр ажлаа орхихгээд бгааг сонирхож байлаа.
.-уббаа, дарс уух уу?
Би-хэрэггүй ээ, өнөөдөр юм уумааргүй байна.
Нэг нь араас ирж тэврээд намайг үнслээ. Энэний үнэр Канагийнхтай адил юм. Ижилхэн үнэртэй ус... Тэр яагаад надад тэгэж хэлж байгаа юм бол... Бас...тэр явдлаас хойш түүнтэй таараагүй...би хэтрүүлчихсэн юм болов уу... Гэхдээ... Энэ бүх хугацаанд... Би л түүний төлөө их зүйл хийсэн. Тэр миний төлөө юм хийсэн нь ганц. Модел болох...өөр юу хийсэн юм...? Утас дуугарав. Сухо? Ахиад л үглэх гэж байгаа юм байх даа. Түүний утсыг авсангүй. Би шүршүүрт орохоор явлаа. Нэг бүсгүй нь надтай хамт оров. Биднийг гарахад өөр нэг нь миний утсыг барьчихсан
-Уббад одоо наад Кана энэ тэр чинь огт хамаагүй! Тэр чинь явбал явна л биз!
Би-Кана? Хэн залгасан юм?
.-Харин Канагийн менежэр болтой нэг залуу залгаад Кана явах гэж байна гэсэн-
Би-Явнаа? Чи яагаад дуруураа миний утсыг авж байгаа юм?
.-убба, гэхдээ та 2 аль хэдийнээ салчихсан. Бас та бидэнтэй хамт байна! Та түүний оронд биднийг сонгосон биз-
Би түүнийг уурандаа түүнийг алгадлаа. Тэр уйлан "яагаад?" гэж асуув.
Би- Та нар яаж өөрсдийгөө түүнтэй харьцуулж зүрхэлж байна аа? Та 2 шиг янханууд шүү! Та нар түүний хаана ч хүрэхгүй. Бас яаж миний зөвшөөрөлгү утсанд михь хүрж зүрхэлвээ?!
..-убба та хэтрүүлээд-
Би-амаа тат. Май энийг авна биз. Ахиад над руу залгасны хэрэггүй.
Би тэдэн рүү мөнгө шидээд буудлын өрөөнөөс хөөж гаргав. Тэгээд утсаа аван Сухо руу залгалаа.
Сухо-Сэүн? Хаана байна? Кана явах гэж байна! Солонгосоос явах гэж байна! Ахиж ирэхгүй! Чи түүнтэй уулзахгүй байж ч магадгүй зүгээр юм уу?
Би- явна аа..? Чи юу яриад-
Сухогийн утсыг Чанёол булаагаад
-Сэүн новш минь, чи Канад хайртай хайртай гэж гүйж байсан хэрнээ одоо зочид буудалд өөр нэг эмэгтэйтэй зугаацаж байдаг? Чи үнэхээр Канад хайртай байсан юм уу? Би байсан бол түүнд гомдож уур хүрэх байсан ч хэзээ ч чам шиг зүйл хийхгүй, хэлэхгүй! Чи ч адгийн-
Кёнсүү-Сэүнээ, онгоц 9өөс хөөрнө. Чамд цаг бага байна. Энэ магадгүй түүнтэй уулзах сүүлийн удаа ч байж магадгүй.
Би-...би очиж байна....Кёнсүү...манайхаан... Уучлаарай...бас баярлалаа...
Би яаравчлан онгоцны буудал руу машинаа барин явлаа. Новш гэж... Сухогийн утсыг авсан бол.... Надад ердөө 10-хан минут байна... Би хамагийн хурднаараа яван, гэрлэн дохиог зөрчиж, урсгал сөрөн яаравчиллаа. Түүнтэй ахиж уулзаж чадахгүй юм бол.... Нүдрүү машины гэрэл тусаж сигналдах чимээ сонсогдоод том ачааны машин тулж ирэхийг харав. Яаравчлан Жолоогоо өөр тийш эргүүлэн амьсгаа аваад замруугаа хартал урдуур хүүхэд гүйх нь тэр. Түүнийг мөргөхгүйн тулд жолоогоо огцом эргүүлтэл нэг том зүйл мөргөлөө. Нүд анилдаж бие маш ихээр өвдөж байв. Хүмүүсийн шуугилдах чимээ хальт сонсогдож...толгой эргээд...би ухаан алдаж байх шиг байна....Кана... Уучлаарай... Чам дээр очиж чадах...гүй бололтой....