Хурим эхлэхэд 30 минут дутуу байлаа. Би арай хэтрүүлчихэв үү дээ? Яах вэ? Тэр гомдчихсон бол яахав? Яалтчгүй очиж уучлалт гуйсан нь дээр байх... Хөөрхий тэр минь хэтэрхий догдолсондоо болоод л тэгсэн байхад... би гэж нэг юм....
Би өрөөн дотуураа холхисоор түүн рүү очихоор шийдлээ. Өрөөнийхөө хаалгыг дөнгөж онгойлготол яг урд минь Сэүн зогсож байлаа. Тэр түгдчиж байснаа
-У-уучлаарай... би арай л их сандарснаасаа болоод-
-Үгүй дээ Сэүнээ... би л чамайг ойлголгүй... хэтэрхий түргэдснийг минь уучлаарай...
Би доошоо харан бага зэрэг ичингүйрлээ. Тэр инээмсэглээд хацрыг минь илэв. Чөтгөр гэж би яагаад ингэж аймар догдлоод байна аа? Өмнө нь ингэж байгаагүй дээ? Би түүнийг өөрөөсөө хүчтэй түлхээд
-Ху-хуримнаас өмнө хосууд уулздаггүй гэсэн шдээ... ч-чи яв...
би шууд хаалга хаагаад гараа цээжин дээрээ тавьлаа. Юу болчихов... Кана... чи хэзээнээс ийм сэтгэл хөөрөлтэй болчихоов?
Хурим эхэллээ. Би цэцэг барин дүүрэн зочид болон хэдэн камерны урдуур амьсгаа даран алхлаа. Толгойгоо багахан өргөөд хартал Сэүн ч бас их сандарсан аятай намайг хүлээгээд зогсож байлаа. Эрина хамгийн урд талын суудалд надруу нулимстай нүдээр ширтэн инээмсэглэж байлаа. Кай, Бэк, Ёол, Жүнхёк хүртэл бидний өмнөөс догдолж нүд нь гэгэлзэж байгаа нь илт мэдэгдэж байлаа. Энэ олон хүмүүсээс Сэүний харц... хамгийн дулаахан бас хамгийн үзэсгэлэнтэй нь байлаа. Ингээд бид....
Бид 2 бөгжөө солилцон Сэүн намайг үнсхээр ойртлоо. Тэр намайг шууд үнссэнгүй. Чихэнд минь ойртон
-Чамайг сандардаг гэж мэдээгүй юм байна
гэж шивнэлээ.
-Новш чинь юу-
Тэр үгийг минь гүйцээлгүй бэлхүүсээр тэврэн арагшлуулаад үнслээ.