Би-Үнэн гэж үү? Үнэхээр...Кана...
Би маш ихээр уйлж өөрийгөө үзэн ядан хэвтлээ.
Сухо-...тиймээ..тэр-
Гэнэт хаалга нээгдэн
.-Хөөе та нарын нэг чинь миний дэвтрийг-Аа олчлоо. Өө Сэүн, сэрсэндээ баярлаад нулимсаа нуугаагүй юм шив. Гэхдээ сэрээд нилээн хэд хонож байгаа биз дээ?
Би-Кана? Чи үхээгүй юм уу?
Кана- харамсалтай нь үхээгүй л байна. Гэснээс харангуутаа хэрүүл хийж бгаа юм уу?!
Жүхёк-БАХАХАХАААААААХА Тэр маш чангаар инээн хэт инээснээсээ болоод нүдэнд нь нулимс цийлэгнэж байв.
Би-Ямар новш нь?! Сухо!
Тэр над руу их зивүүнээр харж бас намайг шоолон инээж байлаа. Тэд надаар тоглосон юм уу?
Кана- Галзуугийн эмнэлэг юмуу хаашайм?
Сухо-Жүхёкаа чи жүжигчин биздээ?! Ууг нь анх энэ бүгдийг чи хэлнэ гэж тохироо биз дээ?
Жүхёк-Гүэ тэрний царайг хараад инээдээ барьж чадаагүй юм. Ямар сайндаа эргэж харж амаа дараад инээхэвдээ бурхан минь...
Би тэднийг харааж бас болоогүй тэдэнрүү гарт тааралдсанаа шидэлж байлаа.
Сухо-За юун сүртэй-
Би-СҮРТЭЙ ГЭНЭЭ?! ТИЙМЭЭ БИ СҮРТЭЙ!!! АЛНА ДАА! ЁООЁ НУРУУ
Сухо-Сэүнээ зүгээр үү-
БИ-МАЙ ЧИ! ЗИВҮҮН АМЬТАД
Жүхёк руу бялуу шидтэл тэр бултаад санамсаргүй Канаг оночихлоо. Түүний нүүрнээс бялуу унах үед өрөөнд ялааны нисэх чимээнээс өөр зүйл сонсогдсонгүй. Миний хар хөлс цувж Сухогийн нүүрэнд айдас хурж Жүхёк инээдээ барьж ядан над руу харлаа. Кана хацар дээрх бялууны кремыг гараараа арчаад
-Сэүнээ, аль хэдийнээ нэг гар чинь хугарчихсан ахиад нэг гар хугарахад ялгаагүй биздээ?
Жүхёк-Тийм шүү! Хөлийг нь бас ху-
Тэр Жүхёкийн мөрнөөс атгаад айдас төрүүлэм харцаар түүнрүү харж нүүрэндээ зивүүн инээмсэглэл тодруулаад "Чиний зөв, чамаас эхэлье."
Жүхёк-ҮГҮЙ ЭЭ, БИ НӨГӨӨ...ТИЙМ БИШЭЭ ТАЙВШИР...ТЭР СЭҮН...БИ КАНА... БИ ЧАМД ХАЙРТАЙ ШДЭЭ... КАНА- АААААААААААААААААААА
(үүнээс цааших тамлан зовоолтыг таны төсөөлөлд үлдээе)
-----------------------------------
Сухо өгзгөндөө толгойгоо хүргэсэн чигтээ ухаан алдчихсан, би... Хагас үхлүүт байдалтай хуурамчаар ухаан алдаад...харин Жүхёк таазнаас хөлөөрөө дүүжлүүлчихсэн Канад тамлуулж харин Кана бахдалтай нь аргагүй инээж байлаа. Аймшигтай.... Түүний утас дуугаран гарч явлаа.
Сухо-Хөөе...та нар амьд уу?
Би-Чи үхээгүй байсан юм уу?
Сухо-Жүхёк, хөөе чи, хариулаач
Түүний амнаас шүлс гоожин нүднийх нь цагаан гарчихсан хөлнөөсөө дүүжлүүлсэн чигтээ ухаан алдсан байлаа.
Би-Одоо яах уу? Тэр эргэж орж ирэх болов уу?
Хаалга нээгдэхэд Сухо бид 2 яг өмнөх байдалдаа маш хурдн орон хэвтлээ. Кана утсаар ярингаа орж ирж биднийг тоосон ч шинжгүй цүнхээ аваад
-мм...тиймээ...хурдан байвал зүгээр байна. Зө.. Өө, ашгүй дээ. Наадхыг чинь авчихъя.
Тэр ингэж ярьж байхдаа хутга гаргаж ирээд Жүхёкын хөлнөөс уясан олсоо тасалхад тэр толгойгоороо газар унав. Кана түүнийг давж гараад өрөөнөөс гараад явлаа. Хөөрхий Жүхёк...
Бидний хэн нь ч биеэ хөдлгөж чадахгүй байлаа. Хэсэг хугацааны дараа сувилагч орж ирэн маш их гайхаж биднийг яагаад өрөөгөө ийм болгосон, бас яагаад гэмтсэн байгааг асуув. Бид хариулсангүй. Тэр ахин 2 сувилаг ч дуудлаа.
Сувилагч1-У Сэүн та яагаад хөлнийхөө гипсийг цуулчихсан юм? Хөл чинь ямар нэг гажилт үүсвэл яаана? Ахиж гипсдхээс...
Би-Яааааая!
Сувилагч1-Хүүш! Хуруу чинь тулчихаж! Алив!
Сувилагч2- Нүүр чинь ямар аймар хөхөрчихөө вэ? Бас шагай хэсэг чинь юун олсны мөр? Цус гарчихсан байна шдээ!
Жүхёк-Би...би бөөлжихнээ.... Толгой эргээдбайна...бурхан минь.... Толгой дотор бүх цусны эргэлт маань явагдаад байгаам шиг...
Сувилагч3- таны гэмтэл ч яах вэ, Жүхёк уббагийх л хамгийн хэцүү нь байх шиг байна. Яаж явж байгаад...
Тэд бидний бага сага шархыг сувилаад гарч явлаа. Бид Канаг баахан муулж сууцгаалаа.
Жүхёк-Тэр ингэхэд хэнтэй яриад байсан юм бол?
Сухо-мэдэхгүй ээ, юм авах гэж байгаа юм байлгүй. Ёстой нэг...
Удалгүй Лэй, Кай гээд бусад маань орж ирцгээв. Тэд бидэнд юу тохиолдсоныг асууцгааж харин бид хэлэхээс ичин булзайруулж байлаа. Нэг эмэгтэйд 3 залуу нядлуулангаа алдсан гэхээр.... Жаахан удсан бол Жүхёк хорвоог орхих байсан биз...
Орой болон би ганцаараа эмнэлгийн өрөөнд үлдлээ. Би утасруугаа харан Канаг залгах болов уу гэж хүлээж суулаа. Тэсэлгүй би утсаа аван түүн рүү залгав. Зүрх минь маш хүчтэй цохилж дотроо их сандарч байлаа. Тэр утсаа авбал яах бол, би юу гэж хэлэх хэрэгтэй бол...
-Байна уу?
-мм...Сэүн? Яасан?
-Зүгээр... Х-ха-хаана байгаа юм?
-хаана ч биш. Хэлэх зүйл байхгүй бол тасаллаа.
-Хүлээ...би... Дахиж шинээр эхэлцгээе...бүгдийг эхнээс нь-
-Сэүнээ, эртхэн хэлчихье. Би японруу яваагүй үлдсэн шалтгаан бол чи. Учир нь чи надруу ирж байхдаа осолд орсон. Би буруутай мэт санагдаж чиний хажууд байсан ч одоо чи сэрсэн учраас надад энд байх хэрэг алга. Бас надад чамтай ахин шинээр эхлэл хүсэл алга. Чамайг ухаангүй байх хугацаанд би чамаас сэтгэлээ татсан. Чиний хэлдгээр одоо бол бид танихгүй хүмүүс. Уучлаарай гэхдээ энэ бол бодит байдал. Бас би 2 долоо хоногийн дараа япон явна.