Эмч-Сэүнээ, бие чинь яаж байна? Зовиурласан газар байна уу?
Бэк-Тэр зүгээр ээ, одоо хөл гар 2 л зүгээр болвол тэгээл болоо. Нээрээ Сэүнээ маргааш эмнэлгээс гарах юм байна шд. Бэлдсэн-
Кай-Хөөрхөн сувилагч нар их байна шдээ, ядаж нэгнийх нь дугаарыг...
Би-Та нарыг дээ...
Кёнсүү-Маргааш бас Кана явах юм байна... Сэүнээ түүнтэй уулзсан уу?
Би-Тиймээ... Бид одоо өөрсдийнхөө замаа хөөхөөр болсон.
Кёнсүү-...тэгвэл, маргааш түүнийг хамт гаргаж өгөх үү?
Би-Үгүй ээ, тэгээгүй нь дээр гэж бодож байна.
Тэр толгой дохин ярианы сэдвээ өөрчиллөө. Цаг орой болсон тул тэднийг маргааш Канаг гаргаж өгчөөд ир гэж хэллээ. Шөнө Канатай өнгөрүүлсэн дурсамжаа санан олигтой унтаж чадсангүй. Тэгээд утсаа хартал Жүхёкаас мессэж ирсэн байв.
-Азгүй амьтан, маргааш Канаг гаргаж өгчөөд харууслын баяраа тэмдэглэх үү? Чи бид 2 хоёул түүнд хайртай хэвээр. Тэгээд хаягдсан. Одоо тэр бүр явчихлаа. Бодоод байсан чинь би ч бас азгүй амьтан бололтой. Ёстой нэг...
Би түүнд юу болсон талаар, түүнийг надтай ахиж зууралдахыг хүсэхгүй байгаа болон маргааш түүнийг гаргаж өгөхөд өөрийг нь ирээд хэрэггүй гэсэн талаар бүгдийг мессэжээр бичээд үлдээлээ. Ёстой нэг... Анх энэ залууг үзэн ядаж, дургүй хүрч байсан хэрнээ одоо болохоор түүнээс өөр намайг ойлгох хүн байхгүй мэт.
Ахиад энэ зөөлөн мэдрэмж... Хэн нэгэн миний толгойг зөөлнөөр илж буй энэ мэдрэмж... Нүдээ зөөлөн нээтэл дэргэд маань Жүхёк зогсож байлаа. Тэр надаас одоо л сэрэв үү? Гэж асуухад цаг хэдийнэ 2 болж байлаа. Их унтчихаж... Түүнээс яах гэж ирсэнийг асуухад тэр
-Чамайг Канаг гаргахад чирж авч гаръя гэж бодсон юм. Бас хэзээ ч хэлэхгүй гэж бодсон зүйл байгаа ч... Бодлоо өөрчиллөө.
Би түүний юу яриад байгааг ойлгосонгүй. Яриаг нь чимээгүй л сонсож суулаа. Тэр үргэлжлүүлэн
-Кана та 2-ыг ингээд сална бас хэдийнэ түүний чамайг гэх сэтгэл хөрсөн гэж бодсон ч... Чөтгөр гэж дургүй хүрчихлээ. Би Канатай ийшэа орж ирэхдээ таарсан. Тэр энд чиний толгойг илээд зогсож байснаа намайг хараад гараад явчихсан. Тэгээд энд чамд Канагийн өнгөрсөний тухай хэлэх хэрэгтэй үгүйг бодож байсан юм.
Би-Хүлээ, Кана энд байсан хэрэг үү? Яагаад? Тэ-
Жүхёк-Тэнэг амьтан. Тэр одоо хүртэл чамд хайртай хэвээрээ. Явхаасаа өмнө чамайг харахыг хүссэн юм байлгүй. Бас чамайг гаргаж өгөхөд нь ирээл хэрэггүй гэсэн нь... Чамайг харвал явахыг хүсэхгүй байх гэж эмээснээс болсон гэж бодож байна. Чи түүний талаар...өнгөрснийх нь талаар юу ч мэдэхгүй биз дээ? Чи зөвхөн, бага байхад чинь нүүж ирсэн тэгээд дунд сургуульд гэнэт алга болоод удаан хугацааны дараа гарч ирсэн. Чи үүнээс өөр зүйл мэдэхгүй?
Түүний яриа сонирхол татаж бас асуух зүйл их байсан ч би чимээгүйхэн толгой дохилоо.
-Тэр танай хөршболохоосоо өмнө японд амьдарч тэгээд Бага сургуульдаа гэртээ харихдаа байнга цагдаатай явдаг байсан. Учир нь түүнийг хичээлээ тарахад нь хүмүүс олон удаа хулгайлах юмуу биед нь халдаж хүчээр үнсэх гэх мэт зүйлс тохиолддог байж. Тэгээд Канагийн гэр бүл нь өөр бүс рүү нүүсэн ч ялгаа байгаагүй. Харин ч улам хэцүү болсон. Кана дунд сургуульд ороход ч бас тэдний гэрийн болон ээжийнх нь утас байнга дуугарч гэр нь хөвгүүдийн хайрын захиа, ганц хөвгүүд ч гэлтгүй охидууд ч гэсэн... Түүний ээж нь үүнээс болж бараг л хагас галзуу болоод Канаг юм л болов буруутгаж, гэрээсээ хөөж элдэв зүйл болдог байж л дээ. Тэгээд аав нь ирэн гэр бүлээрээ солонгост ирсэн. Аав нь ажил ихтэй, томилолтоор их явдаг тул Канатай байнга ээж нь үлддэг... Ээж нь Канаг үзэн ядаж Канад өөр очих газар үгүй тул өрөөндөө л байдаг...
Би түүний яриаг сонсож байгаад өнгөрснөө саналаа. Бага байхад тэр ээжтэйгээ хамт байхыг нь харж байгаагүй. Гэрийнхаа гадаа байнга ганцаараа тоглодог байсан... Жүхёк үргэлжлүүлэн:
-Тэгээд дунд сургуульд ороод гэрээсээ явсан. Тэр сурах шаардлагагүй, ганцаараа л байвал болно гэж бодож... Гэсэн ч мэдээж хэрэг түүнд мөнгө байхгүй. Гадуур хонож ажил хийх гэж оролдсон ч дээд тушаалтнууд нь бусдын л адил... Тэр ахин ажил хийх хүсэлгүй болж гудамжинд нэгэн хатагтайтай таарсан гэсэн. Тэр түүнийг гэртээ оруулан халамжилахад Кана их гайхсан ч хэд хоноод явна гэж бодож л дээ. Гэхдээ тэр хатагтай Канагийн бодож байсан шиг нэгэн биш. Тэр их баян байнга гадаадруу явж зугаалдаг нэгэн. Тэднийд байх ихэнх хугацааг Кана ганцаараа л эдэлдэг байж...Тэгээд хэсэг хугацааны дараа Кана чамтай таарсан. Түүнээс хойшхийг чи мэдэх байх яаж амьдарсныг. Гэхдээ тэр чамайг нэг ч удаа хуурч байгаагүй. Чамайг өөриг нь харж буйг мэдээд өөр залууг үнсэж буй дүр эсгэж...чамайг явсны дараа тэднийг хогноос доор үзээд л... Чамд байнга хатуу хандаж чамайг үргэлж хараадаг байсан ч дотроо чиний төлөө юу ч хийхэд бэлэн байсан. Тэр үсээ дээш нь боох дуртай, бас богино үсэнд илүү дуртай. Гэхдээ тэр ургуулж байнга задгай тавьдаг байсан. Учир нь чи түүнд урт үстэй охид таалагддаг, бас чи үсээ задгай тавихаараа хөөрхөн гэж хэлснээс чинь болсон. Хмм... Та 2-ыг хоёр талд ингэж шаналахыг чинь харах лайтай юм. Миний хэлсэн зүйлсээс гадна ахиад өчнөөн л зүйл байгаа. Кана одоо болтол гэр бүлтэйгээ холбоо барьдаггүй.
Би үг дуугарсангүй...үнэндээ хэлэх үгч байсангүй... Зүгээр лхөшиж орхилоо.
Жүхёк-Бас тэр...Мину ч билүү Минхо ч билүү тэрэнтэй болсон зүйл чиний бодсон шиг биш. Тэр Кана руу дайрсан.
Тэр намайг чимээгүй тас гөлрөн суугааг хараад ус залгилан
-Одоо Кана руу юу ч болж байсан очно биз дээ?