♠️26♠️

244 25 3
                                    

26
Өглөөнөөс эхлүүлээд энэ харш хөл үймээн ихтэй боллоо. Энд байдгаасаа хэд дахин олон үйлчлэгчид нааш цаашаа үймэлднэ. Менежэр маань бидэнд хослол сонгон авчирж өгсөн учраас бидний бэлтгэл ерөнхийдөө бочихсон. Нар жаргахын алдад цэцэрлэгийн гэрэлнүүд асч харшийн гадна хаалга нээгдэв. Төд удалгүй үүдэнд лимүзэнгүүд ирж зогсон дотроос нь маш алдар нэртэй хүмүүс гэр бүлийн хамт гарч ирэв. Энэ бидний хамгийн анхны ийм алдартай дээд зэрэглэлийн хүмүүстэй үдэшлэгт ирж байгаа минь. Гэсэн ч энд сэтгүүлч папарацци нар бараг л үгүй. Ганц нэг зураг аван зогсох хүн харагдах ч ярилцлага авахгүй байлаа. Хүмүүс харшийн гадаа дарс шимэн Эрина хатагтайд төрсөн өдрийн мэнд хүргэцгээнэ. Харин энэ дунд Кана, Юүнги болон Бэксок харагдахгүй байв.
Бэкхён-Омг!!!хардаа! Миний хайртай од ирчихсэн байна!!!! Би очиж гарын үсгийг нь авах хэрэгтэй!!! Гэхдээ ичээд байх юм... Яанаа яах вэ, нэг нь надтай хамт явчих тэгэх үүүүүүүү?!
Тэр уулга алдан байж сууж чадахгүй байхад хаанаас ч юм Бэксок гарч ирлээ. Тэр маш гоёмсог хослол өмссөн байх ба биеэ их барин хүмүүсээс зугтаж байв. Би түүнээс Канагийн тухай асуухад тэр хэсэг зогссоноо
-Кана эгч тэнд байна. Чи хурдхан очихгүй бол хэн нэгэн нь найрчихаж магад шүү
Би эргэж хартал тэр Юүнгитэй хамт зогсох ба урьд өмнөхөөсөө хавь илүү үзэсгэлэнтэй харагдаж байна. Урт хар үс ба эрхэмсэг нүднийх нь харц ямар ч эрийг өөртөө дурлуулж чадахуйц ба өмссөн даашинз нь яг л шөнийн тэнгэр шиг тул түүнийг ямар нэг охин тэнгэр буугаад ирэвүү гэлтэй үгээр хэлэхийн аргагүй гайхалтай харагдуулна. Би түүнрүүгээ очин гараас нь атгаад бүжгэнд урив.
Гараас минь атган тэр бид 2 бүжгийн талбайн яг голд орон зогсов. Яг тэр үед намуухан ая эгшиглэн бусад хүмүүс ч мөн адил биднийг тойрон бүжиж эхэллээ.
Кана-Хөөх, тэрийг хараач. Жүхёк шинэ байгаа олсон бололтой шүү. Гэсэн ч... Юүнгигийн ааш гэж аймшигтай...шулам л гэсэн үг.
Би түүний заасан зүгрүү хартал Жүхёк Юүнгитэй бүжиглэх ба Жүхёкийн Юүнгирүү харах харц нэг л өөр байлаа. Хайрын харц...?
Бүжиг эгшиглэсээр... Би амьгаа аван хоолой засаад Канаруу харлаа. Тэр надаас яагаад зогссоныг асуусан харцаар ширтэж байлаа. Харин би түүний гарыг чангаар атгаад
-О Кана.Үлдсэн амьдралаа би зөвхөн чамтай л өнгөрөөхийг хүсэж байна. Чи бол миний аз жаргал баяр баяслын эх үүсвэр. Чамайг ахин өөр нэгэнтэй харахыш би тэвчихгүй, чи бол миний ертөнц, миний бүх зүйл. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Үүрд минийх байгаач.... Кана...
Тэр над руу итгэлгүй нүдээр ширтээд
-Чи нэгэнт ингэж шийдсэн бол шийдвэрээ чи өөрчилж болохгүй. Эргэлзэж байвал одоо боль. Чи залуухан байна, ирээдүйд юу болохыг бидний хэн ч мэдэхгүй. Итгэлтэй байна уу?
Халааснаасаа зөвхөн түүнд зориулан авсан бөгжөө гарган өвдөг дээрээ суулаа
-Надтай гэрлээч...
Үдэшлэг дээр ирсэн бүх хүмүүс бидний зүгрүү чимээгүйхэн харах Канагийн хариултыг сонсох гэж байж сууж ядах нь илт. Харин Кана жаргалтайгаар инээмсэглээд "зөвшөөрч байна" хэмээв. Эргэн тойрны хүмүүс бидэнд алга ташиж харин түүнийг би тэврээд үнслээ. Манай хэд надаас дутуугүй баярлан орилолдож тэр хавийхан бүгд миний баярыг хуваалцаж байлаа. Шатны дэргэд хэн нэгний хоолойгоо засах нь сонстов. Эрина хатагтай байлаа.
Эрина-...Хараачээ, миний төрсөн өдрийн баяр сүйн баяр болоод хувирчихав уу даа? Заа, за нэгэнт одоо энэ үдэшлэг тэдний баяр болсон учир..... Та хоёртоо аз жаргал хүсье!
Тэр бидний төлөө хундага өргөхөд хүмүүс алга ташин түүнтэй адилаар бидэнд мэнд хүргэж байв.
Канагийн талаас
Үдэшлэг өндөрлөн зочид цувран гарахад Эрина Юүнги, Сок, болон намайг өрөөндөө дуудлаа.
Эрина-Надад та нарт өгөх зүйл байна. Би нэгэнт өөрийн гэсэн хамаатан садан үр хүүхэдгүй учраас энэ бүхнийг өвлөж авах хүмүүс нь та 3 байх болно. Сок, тавиур дээр хавтас бий. Түүнийг авчраад та 3 гарын үсгээ зур.
Юүнги- Яагаад ийм юм хийгээд байгаа юм? Үхэх гэж байгаа эмгэн шиг л...
Эрина- ...эртхэн өв хөрөнгө өвлөөд энэ зүйлсийг үрнэ үү үржүүлнэ үү өөрсдөө мэд. Би та нарыг биеэ даагаасай гэж хүсэж байна. Олон юм онхолдолгүй хэлснийг минь хийгээдэх. Бас Кана, хуримыг чинь би хийж өгөх болно. Хуримын бэлэг чинь гээд тооцчихно биз. Хамгийн ойрын сайн өдөр хийх болно шүү. Сэүнд хэлнэмз
Би- Хөөе! Яагаад дураараа шийдээд байгаа юм?! Би өөрөө-
Тэр яриаг минь таслаад Сок, Юүнги 2-ыг өрөөнөөс гарахыг хүслээ. Тэгээд гараас минь атгаад
-энэ миний чамд өгөх сүүлийн бэлэг ч байж магадгүй. Тийм болохоор.... Гуйя. Миний бэлгийг хүлээн аваач
Эринагийн ийм байхыг харж байсан удаа ганц ч үгүй... Түүний сааралтан харагдах харц болон гаслантай инээмсэглэл....чичрэн салганах гар... Эрина...та яасан юм бэ?
//Уншиж байгаа хүн байгаа эсэх нь мэдэгдэхгүй байх юмөөө... Оруулах урам алга өөө:;//

Feisty (completed)Where stories live. Discover now