♦️14♦️

170 9 0
                                    


.-хэн байгааг хараачээ!
Эргэж хартал Сэүн зогсож байв.
Би-...хүүхэн эргүүлэхээр явж байна уу? Амжилт хүсье, азгүй амьтан минь. Өө, шүхэргүй хэрэг үү? Азгүй амьтан ч болдоо
  ...чөтгөр...Сэүнд ийм үг хэлхийг хүсээгүй юмсан. Зүгээр л амнаас урсаад гараад ирлээ...
Сэүн- Чч, гичий шиг ааштай...үгүй ээ гичий юм байна. Хахххах
Би- Чи тэр гичийгээсээ салахгүй уйлж байсан биздээ? Тэгэхээр чи юу болж таарав? Хмм...замдаа таарсан бүх эмэгтэйчүүдтэй унтдаг ороо нь орсон нохойгоос өөрцгүй л юм байна
Ааааа....зогс! Зогсоооч!!! Би өөрийгөө хянаж чадахгүйнэ. Түүнийг үл тоосон харц шидлээд халааснаасаа тамхи гарган татаад түүн рүү ёжтой инээгээд... Тэр чимээгүй зогсож байснаа зивүүн инээгээд намайг түлхэв....хувинтай ус цацуулсан мэт тэр дороо л норлоо. Би түүн рүү хамаг байдгаараа муухай харж тэр над руу зивүүнээр инээсээр зогслоо. Буцаад нөмөртэй газар зогсон түүнтэй зодолдохгүйг хичээв. Удалгүй Жүхёк ирээд бидэн рүү гайхаж харснаа надад гадуурхаа тайлж өгөөд тэвэрлээ. Сэүн бидэн рүү гайхан харж байснаа ойлгов бололтой өөр зүг рүү харав.
Жүхёк- хурдан машин руу ор, Хөөе Эксогийн аймшигт чөтгөрөө чи ч бас ор. Даарчихвал хоолой нь гарахгүй лай болно биз.
Сэүн-би яагаад та 2 шиг юмтай нэг машинд сууна гэж?
Жүхёк-амаа татаад суу үгүй бол чамайг ч гэсэн бороонд норгоно шүү.
Тэр толгойгоо хаялан арын суудалд суулаа. Хэсэг чимээгүй явсны дараа тэр өндийн нүдээ онийлгоод хуурамч инээмсэглэлээр инээж
-3-уулаа тэр кинонд тоглоцгооё
Жүхёк-...Канад зүгээр гэвэл
Би- Тэгвэл шийдэгдлээ. Би менежерт хэлчихье. Бид 3 зөвшөөрсөн гэж.
Утсаа аван менежер рүү мессеж бичин үлдээв.
Сэүн-тэгээд манай хуучин найз охинтой хэзээнээс үерхэж эхлээв?
Жүхёк-Сарын өмнөөс үнэхээр жаргалтай байгаа шүү бид.
Сэүн- А тийм үү. Жаргалтай үгүй чинь надад хамаагүй. Кана чамайг яагаад клуб хэсэж залуусыг гэртээ авчирдаг байсныг ойлгосон, их зугаатай юм байна лээ. Бас би их алдартай учраас хүүхнүүд хормойгоо шууд л дэлгэчихнэ. Хүүхнүүд ч их хямдхан шүү. Царайнд минь татагдаад өвөрт орно, өглөө нь хаяад явхаар уйлах нь уйлж хараах нь хараана. Нэг удаа ашиглад хаяах нь илүү дээр. Дээр нь намайг ямарч үг хэлж, ямар ч утгагүй зүйл хийсэн үнэхээр янзтай, убба та догь юм' та үнэхээр халуухан гэх мэтийг зүйлс хэлдэг фэн охидууд байна. Энэ чинь л аз жаргал.
Би-...жаргалтай байвал болж дээ...
Толины тусгалд тэр над руу хорсолтойгоор ширтэх нь ажиглагдав. Тэгээд машин зосоохыг хүсээд гарч явлаа. Тэр бороонд норон цааш алхалав. Би яагаад өөрийгөө тийм үгс хэлснийг гайхан үгэндээ гэмшин суулаа.
Жүхёк- Чи дэндүү бардам хүн юмаа. Түүнгүйгээр жаргалтай байгаа гэж итгүүлээд л...
Би-....хүн өдөж ёжлох бүүр зуршил болчихсон бололтой...
   Хэд хоногийн дараагаас киноны зураг авалт эхэллээ. Эхний удаа хоорондоо зодолдохгүйг хичээж их л биеэ барьцгааж дараа дараагийн өдрөөс нэгнийгээ тоохоо больлоо. Их л олон газар зураг авалт хийн цаг хугацаа харвасан сум мэт өнгөрөв. Зураг авалтыг далайн эрэг дээр хийх болон бүгд аялалд гарцгаалаа. Багийхан нэгэн зочид буудалд хамтдаа буудаллаа. Орчин сайтай, зэрэглэл өндөртэй, далайн эргийн хажуугийн зочид буудал.
Найруулагч-Сэүн Кана 2-ын хэсэг шүү!
   Кино зохиол дээр Минхёк (Сэүн) Хэрим (Кана) 2 багын найзууд, Хэрим Минхёкийн араас их гүйдэг ч тэр Хэримийг тоодоггүй атлаа өөр хүн ойртох үед дургүйцдэг. Харин Ёонхо (Жүхёк) бол Минхёкийн дотны найз бас playboy. Хайрын гурвалжаан гэж...
Найруулагч-За эхэл
----------------------------------
Далайн эрэг дээр хүйтэн байсан ч зураг авалтыг нар шингэхэд амжилттай дуусгаж чадлаа. Багийхантайгаа хооллож дуусаад оройн 11 цаг өнгөрч байхад буудалдаа ирцгээв. Зочид буудалд хүн ихтэй тул 3-4 хүн хамтдаа нэг өрөөнд хонох боллоо. Би туслах жүжигчидтэй хамт Харин Жүхёк, Сэүн 2 нэг өрөөнд хамт байрлалаа. Хөнжил дотро юм бодон хэвтэж байгаад унтаад өгөв. Сэрэхэд үүрийн 3 өнгөрч байлаа. Нэгэнт сэрсэн тул гээд цамц өмсөн далайн зүг алхалав. Нар мандахыг ажиглан зогсож далайн усыг гатлан намуухан салхинд юу ч бодолгүй зогслоо. Ард чимээ гаран эргэж хартал Сэүн эвшээлгэн зогсож байв.
Сэүн- Эрт сэрээ шив?
Би-Чи ч бас...
Юу ч ярихгүй далай ширтэн зогссоор л...
Сэүн-....Чамайг дөнгөж нүүж ирэхэд...бид хамт далай явж байсан....Чи миний хийсэн зүйлсийг бүгдийг нь нураагаад л....
Би-Чи их уйлж байсан...нэг муу элсэн байшингийн төлөө...
Тэр над руу далай уснаас зөөлөн цацаад "Хөөе! Тэрийг чинь би хэр удаан хийсэн гэж бодож байна!" гээд инээмсэглэв. Би түүнд хариуг нь барих гэж усруу татан орууллаа. Тэр гуталтайгаа орсон учраас эхэндээ зугтаж байсан ч бүр мөсөн орхоор шийдэж намайг бүсэлхийгээр тэврэн далайн хүйтэн усанд орууллаа. Бид хоёул шалба норсон ч нэгэнрүүгээ ус цацан инээлдэж Сэүн надаас нуугдан далай руу шумбаж доороос татаж байв. Би түүнээс зугтан эрэгийн гүехэн хэсгээр гүйхэд араас гүйцэж ирэн намайг тэврэн буцааж оруулахыг оролдож байлаа.
Би-Хөөе, хүйтэн байна шдээ, ханиад хүрнэ шдээ-
Сэүн-Чи эхлээ биз дээ? Хахаха
Бид эргийн элсэн дээр унан инээлдлээ. Тэгээд бидний харц тулгарах үед би ч тэр Сэүн ч тэр харцаа үл салгаж удаанаар нэгэнрүүгээ ширтэж далайн давлагааны чимээнээс өөр зүйл үл сонсотно. Түүний нүд рүү харах тусам би яг л эцэс төгсгөлгүй хар нүх рүү сорогдож буй мэт санагдан энэ л үеийг хамгийн ихээр хайрлана. Сэүний амьсгал надад улам ойртон уруул нь намайг үнсхээр доошилж байв. Яг энэ үед над руу харах түүний харц намайг юу юунаас илүү хайрладаг хэвээр гэдгийг нь илтгэж байлаа... Өөрийгөө барьж дийлэхгүйнэ....Сэүн... Түүний уруул яг миний урууланд хүрэхийн даваан дээр тэр зогслоо....

Feisty (completed)Where stories live. Discover now