Биднийг өглөө сэрэхэд хэдийн сонин дээр бидний зураг нийтлэгдэж интернэтэд дүүрэн Кана Бид 2-ын зураг байлаа. Бүгд яаран энт рүү очиж, Жүхёкийг ирэхийг хүлээв. Төд удалгүй түүнийг ирсэн гээд бид захирлын өрөө рүү оров. Тэгээд бүгд ширээ тойрон сууцгаалаа.
Менежер- Жүхёкоо тэгэхээр та хэдийг найзууд гэж дуулсан. Канагийн талаар мэднэ байх тийм үү?
Жүхёк- Хангалттай мэднэ. Бас түүнийг моделоо болгоно гэл үү? Ууг нь захиралдаа би түүнийг санал болгое гэж бодсон юмсан. Та нар өрсчихлөө. Канагийн найзын хувиар хэлэхэд түүнийг харж хандаарай.
Тэр инээмсэглэн өнөөх мундаг, алдартангийнхаа дүрд орж байв. Сайн жүжигчин...
Захирал- Хм...гол зүйлдээ оръё. Жүхёкаа энэ нийтлэл дээр хайрын гурвалжин гэсэн байгаа.
Менежер- ёстой нэг...хэвлэлийхэн одоо үед юу хүссэнээ бичдэг болжээ. Ердөө та 3-ыг хамтдаа салхилж байхад дарчихаад хайр нтр гэнэ шүү... Сайн найзууд зугаалж яагаад-
Жүхёк-үгүй дээ, энэ мэдээ үнэн. Надад эсэргүүцээд байх зүйл алга. Бас Канад би сайн. Эртхэн хэлсэн нь дээр байх гэж бодлоо. Гэхдээ хэвлэлийн хуралдээр ердөө найзууд л гэх болно. Тэгэхгүй бол дараа нь Канад өөрт нь хэцүү байх учраас. Тийм болохоор, захирлаа Кана бид 2-ыг хамт ажиллуулж байвал би үнэхээр их баярлана шүү! Бас 2 том энт хамтарвал илүү ашигтай байна! Тийм биз дээ!
Би-Ч-чи муу! Давраад-
Кана- тэгээд тэр мэдэгдлийг хэзээ хийх юм?
Захирал-4 хоногийн дараа, 1дэх өдөр хийнэ.
Мэдэгдэл дээр юу гэж хэлж, ярих болоод түүнээс цааш яахаа ярилцан нилээн хугацааг үдэв. Дараагаар нь Жүхёк өөрийн энт рүүгэ явж Кана бид 2 өөрсдийн бэлтгэлдээ орлоо. Оройн нь Кана их ядарсан харагддаг. Арга ч үгүй биз. Урьд өмнө огтхон ч ажил хийж үзээгүй, намайг ажил санал болгоход байнга үгүйсгэдэг байсан атлаа энд ингэтлээ хичээнэ гэдэг... Түүгээрээ би бахархаж байна. Түүний энэ байдлыг харах бүрт улам ихээр хайрлан, энхрийлэх юм. Өдөр хоног өнгөрсөөр хэвлэлийн хурал болох өдөр ирлээ. Кана цагаан дэрвэгэр хормойтой хар даашинз өмссөн байлаа. Тэр урьд нь ийм төрлийн даашинз өмсөж байхыг харж байгаагүй. Гэхдээ түүнд үнэхээр зохиж байлаа.
Менежер-За Сэүнээ, Канатай хамт гараарай, араас нь Жүхёк!
Бид сэтгүүлчдээр дүүрсэн өрөөний голд ширээн дээр суулаа. Бидний ард менежер зогслоо.
Кана- Сайн байна уу? Намайг О Кана гэдэг. SM энтэртаймэнтийн шинэ модел.
Би- Эксо хамтлагийн гишүүн У Сэүн
Жүхёк- YG энтэртаймэнтийн жүжигчин бас модел.
Сэтгүүлч- Кана бэлтгэгдэж байгаа юм уу? Таны талаар сонсож байгаагүй юм байна
Менежер-Тиймээ, сарын өмнөөс бэлтгэгдэж эхэлсэн
Сэтгүүлч- хэд хоногийн өмнө та 3-ын зураг тарсан. Та бүхэн ямар холбоотой юм?
Жүхёк-Кана Бид 2 бол их сайн найзууд. Тэр өдөр дөнгөж Сэүнтэй анх танилцаад хамтдаа гадуур гарсан юм.
Сэтгүүлч- Нөгөө энэ гарчиг дээр хайрын гурвалжин гэсэн байгаа, үүнийг юу гэж тайлбарлах вэ?
Жүхёк-Тийм биш ээ, Кана Сэүн 2 хэдийнээ үерхээд эхэлчихсэн
Танхимд байсан бүх сэтгүүлчид шуугилдаж эхэлэв.
Би- Кана бид 2 багын найзууд. Тэгээд 2 жилийн өмнөөс үерхэж эхэлсэн.
Сэтгүүлч- 2 жил ээ??? Тийм удаан уу? Одоо л баригдаж байгааг бодоход их сайн нууцалжээ
Би-Тиймээ.
Сэтгүүлч-Тэгээд Кана Сэүнээр дамжуулан модел болж байгаа хэрэг үү?
Менежер- Манайх хэдийн Канаг модел болгохоор төлөвлөж байсан юм.
Сэтгүүлч-Сэүнээ Кантай үерхлээ зарласнаар фэнүүд чинь их эмзэглэнэ байх яая гэж бодож байна?
Би- Тиймээ... та бүхэн надад чухал гэхдээ Кана ч бас надад чухал. Тиймэс хүндээр тусгаж авахгүй байхыг хүсье!
Кана-Тусалж дэмжээрэй...
Сэтгүүлчид элдэв зүйлс асуусаар, бид ч дарааллан хариулсаар хурал өндөрлөв. Канагийэ ийм тэвчээртэй асуултанд хариулж, инээмсэглэж байгаа нь түүний үнэхээр их хичээж буйг илтгэнэ.
Менежер- сайн ажиллаа!
Кана-ядарч үхлээ....
Менежер-Бараг асуултанд хариулагүй байж
Би-Харин ч ихдээ орж байна. Кана их тэвчээртжй байлаа шүү
Тэр соруултай ундаа барин жоохон хүүхэд шиг зогсож байлаа. Үнэхээр өхөөрдөм.
Жүхёк- Кана хэд хоног ядарсан биздээ? Гарцгаах уу? Бэлтгэлийг чинь дуусгаад?
Кана-Үнэхээр үү? Болох юмуу?
Түүний нүд сэргээд менежер лүү амаа жимийлгэн итгэл найдвар тээсэн харцаар хараад менежер "яалтай билээ...асуудал тарьваа" гэх үгийг сонсоод дуртай тоглоомоо авсан хүүхэд шиг байдгаараа баярлан инээмсэгоэж байв.
Би-Би ч бас хамт явна! Чи хэтэрхий аюултай! Канагаас 2метр зайд яв!
Жүхёк- хартай залуу вэ? Заза яасан ч хамаагүй.
---------------------------------
Ааа.....үхлээ....иймэрхүү клуб мэтийн газар үнэхээр надад тохирохгүй юм....Кана Жүхёк 2-ын хаанаас нь ийм их хүч гардаг байна аа... Өдөржингөө бэлтгэлтэй байсан байж....ааа....
Тэр 2 удалгүй над дээр ирэн юм уулаа.
Би-харих уу?
Жүхёк-харьж байх юм уу?
Би-тоглосон юм!
Жүхёк-Кана ч үнэхээр хичээж байна даа. Өмнө нь их л олонажлын санал ирдэг байсан, Сэүн чи ч нөлөөтэй юмаа
Би-Юу?!
Кана-амаа тат.
Би-энэ дунд миний мэдэхгүй зүйл байна тийм үү? Хэл!
Кана- Чч...сүртэй зүйл биш ээ. Өмнө нь чамд ажлын санал надад их ирж байна гэж хэлсэн дээ.
Би-тийм, тэгээд тэдний алинд ньч ороогүй
Жүхёк-тэх ажил санал болгосон газрууд дунд том жижиг гээд нилээн хэдэн энт байсан. SM хүртэл байгаа.
Би-Юу?!
Жүхёк-Түүний модел, дуучин нтрээр авахыг хүссэн газрууд, өөрийн байгууллагын нүүр царай болгохыг хүссэн хүмүүс зөндөө. Гэхдээ нэгэнд ньч зөвшөөрөөгүй. SM-д. Бас зөвшөөрөөгүй. Одоо чамаас болж sm-д орчихсон л явж байна.
Би үүнийг сонсоод их цочирдло. Кана надад юу ч хэлдэггүй байсаа атлаа... Жүхёкт...
Би-Энэ...үнэн үү?
Кана-зүгээр л ямар байдаг юм бол гэж бодоод хийж үзэж байгаа юм Жүхёкаа.
Жүхёк-За за.
Яагаад ч юм....үнэхээр...супер гутарчихлаа... Миний мэдэхгүйг яахаараа Жүхёк мэддэг билээ...?!
Би-Харьлаа
Кана-Аа заз
Түүнд уурласан уурандаа муухай царайлан гарч явлаа. Тэгээд хэсэг хугацаанд үүдэнд Түүнийг миний араас гарах болов уу гэж бодсон ч....гарч ирээгүй л дээ...эргэж ордог ч юм уу... Ааа ичмээр юм...энэ чигтээ харих уу.... Эргэж буцсаар клубийн үүдэнд цаг гаран боллоо. Заз ерөөсөө л харья гээд явав. Гэртээ ирэхэд манайхан бүгд унтаж байлаа. Чимээгүйхэн өрөө рүүгээ гэтэн орж Канаг ирэхийг хүлээн хэвтэв.
Кёнсүү- Өө Сэүн, чимээ гарахаар нь Кана та 2-ыг ирсэн байх гэж бодлоо. Кана хааччихсан?
Би-мэдэхгүй ээ, Жүхёктайгаа наалдаад бүх юмаа ярьчихсан сууж байгаа биз
Кёнсүү- Юу болсон юм?
Би- миний мэдэхгүйг Жүхёк мэддэг. Канад өмнө нь манай энт ажил санал болгож байсан харин би энэ талаар дуулаачгүй байхад Жүхёк бүгдийг нь мэддэг....
Кёнсүү-юу?! Үнэхээр үү? Яагаад ороогүй юм?
Би-Кана ажил хийх дургүй. Түүнд ажлын санал их ирдгийг мэддэг байсан ч тэр нэгэнд нь чхариу илгээгээгүй. Тийм байж одоо яагаад энд орсныг...
Кёнсүү-Магадгүй чамд санаа зовоод орсон юм болов уу? Кана гаднаасаа тэгж харагддаггүй ч чамд их халамж тавьдаг юм шиг санагдсан
Би-тийм гэж үү...баярлалаа.
Кёнсүү-чи унтаач, их оройтчихлоо. Кана ч удахгүй ирэх биз. Маргааш ядрана шдээ
Би-заа...(малийх)
Түүниг гарсны дараа хэсэг дээш харан юм бодож хэвтэж байгаад унтчихлаа. Өглөө сэрэхэд Кана алга байлаа. Тэр ирээгүй бололтой...Жүхёктай хамт хоносон... Доор манайхан шуугилдаж байсан учраас тэдэн дээр очлоо.
Кёнсүү-Өө Сэрээ юу? Өглөөний цайгаа уу, Кана яасан юм?
Би-Мэдэхгүй ээ...ирээгүй...бололтой
Сухо-Ирсэн шдээ, түрүүн Бэкийн өрөө рүү орж байсан шд
Би гайхан, бас битүүхэндээ баярлан Бэкийн өрөө рүү ортол Кана Бэк болон Ёолоор массаж хийлгүүлэн Бэкийн тоглоомоор тоглоэ амандаа шоко хийн идэж хэвтэв. Харин Бэк Ёол 2 амандаа үгэлсээр түүний гар хөлийг барин намайг хараал "авраарай" гэж чанга хэллээ.
Би-Та нар?
Бэк-Кана чинь бид 2-ыг дээрэлхээд байна!
Кана-Өглөөний мэнд, Сэүнээ
Тэр их тоомжиргүй хэлснээ маш чангаар
-Кай надад хөргөгчнөөс хийжүүлсэн ус аваад ирдээ
Гэж хашхиртал Кай өрөөний хажуугаар маш хурдтай гүйн гарлаа. Тэгээд төд удалгүй амьсгаадан Канагийн захиасыг авчрав.
Би-Кана хэзээ ирсэн ю?
Кана-Үүрээр, мэдээгүй юм уу?
Би-тийм
Тао- Кана Сэүнээ өчигдрийн мэдэгдэл чинь энэ байна
Тэр нөтбүүкэн дээрээс мэдээлэл гаргаж ирэн үзүүлэхэд өхөөнд байсаэ Канагаас бусад нь харлаа.
Ёол-Хөөх, Кана ямар хөөрхөн гараа вэ?
Бэк-Сэтгэгдлүүдиг нь хардаа
Кай- воаа! Канаг фэнүүд аягүү их муулчихаж!
Тао-Харин тийм! Гэхдээ эрэгтэй хүмүүс Канад бас л талтай байна шүү!
Кай-Энэ доод талын мэдээллийг хардаа! Канагийн өчигдрийн зургууд байна! SM-ийн шинэ модел О Кана. Энэ мэдээлэл дээр дандаа эерэг сэтгэгдлүүд байна. Кана ч хурдаэ алдартай болж байна шүү
Бид түүний талаар ярьж байхад Кана өөрөө бүгдийг нь үл тоож зөвхөн тоглоомныхоо шинэ үеийг давах гэж хичээнэ.
Сухо-одоо ингэсгээд явна шүү, Кана менежер чамайг өнөөдөр үураг авалттай гэсэн. Бас дэлгүүр орж хувцас нтр авах юм яриад байна лээ
Кана-зөө