♣️8♣️

240 12 0
                                    


Өглөө болон бид бүгд дромоо орхин энт рүү явлаа. Энтэд очоод Канаг менежер дагуулан явж, бид бэлтгэлдээ оров. Хэсэг хугацаа өнгөрлөө. Канаг яажшуухан байгаа бол гэж бодон түүнийг харахаар очлоо. Намайг дагалдан Бэк, Сухо хоёр хамт явав. Бид загвар өмсөгчдийн хэсэгт очоод чимээгүйхэн Канаг нүдээрээ хайв. Тэгтэл Канаг хэлэн моделууд хүрээлэн зогсоод
-Муу хөгийн биеэ үнэлэгч! Хэнийх нь өвөрт ороод шалгалт ч өгөлгүй шууд моделоор орж байгаа юм?!
.-Тийм шүү! Бид нар энд яаж зовж байгаа гээч! Тэгтэл чи орж ирээд 7 ч хонохгүй зураг авалтанд орно гэнээ?!
.-Хөөе, би цуу яриа сонссон. Тэр Эксогийн Сэүнийг урхидаад захиралд өөрийг нь модел болго үгүй бол би эксогийн нэр хүндийг унаган гэсэн гэсэн! Муу гичий.
.-Эксогийхонд бид ямар их хайртай гээч! Ялангуяа миний хамгийн хайртай нэгниг ийм байдалд оруулаад!
Бүх моделууд түүн рүү муухай харан, түүнийг доромжилж байв. Тэгтэл би ийм зүйл болно ч гэж бодолгүй шууд л түүнийг модел болглчихдог...түүнд минь хэцүү байгаа даа.... Би тэсэлгүй тэдний зүг очих гэхэд Кана суудлаасаа босон
-Гяааа, гяааа, гяааа, гяааа гээд залхмаар юм. Харахад залуу л хүмүүс шиг байх юм. Хэтэрхий үглээ юм. Амаа татаж үз. Тэгээд ч та нар шиг юмнуудтай зууралдах цаг алга. Та нар юу ч гэж хэлсэн надад хамаагүй.
  Тэр тамхиа аван тэдни хажуугаар гарах гэтэл нэг эмэгтэй гарнаас нь бариад тамхийг нь унагаан гишгэлж орхив. Тэгээд үсээ хаялан түүн рүү хараад
-чинийх байсан уу? Харалгүй гишгэчихлээ. Гар барья
Кана түүнрүү ширтэж байснаа урьд нь харж байгаагүй инээмсэглэлээр инээгээд "тэгэлгүй яахав" гээд түүний гараас атгав. Тэгтэл өнөөх бүсгүй орилон "гар хугаллаа, тавиач!" гэхэд түүний гарыг тавьтал бүсгүй хойш унав. Кана түүн рүү эрхэмсэгээр харан хөмсгөө дээш өргөн инээмхийлээд,
-Зүгээр үү? Босоход чинь туслах уу?
Гэхэд нөгөө бүсгүй толгой сэгсрэн босон бидний хажуугаар гүйх шахам гарав. Тэнд байсан моделууд биднийг хараад гайхан зогссоноо ирж яриа өдөцгөөв. Канаг нийлж доромжилчоод надтай ингэж наалдаад...миний дургүй хүрэн тэднийг үл тоон Кана дээр очиж өөрийн цамцаа нөмрүүлэн халааснаасаа түүний запас (илүү тамхиа байнга надад хадгалуулдаг) тамхийг нь гаргаж ирэн түүнд асааж өгөв. Ингээд хараад байсан чинь тэр бариу хар даашинз өмсөөд үсээ нэг тал руугаа янзлаж, нүүрээ хөнгөхөн будчихсан байв..... Яагаад ч юм өмнөхөөсөө илүү халуухан харагдаж, үлүү үзэсгэлэнтэй байв.
Кана-юу вэ? Чи улайчхаж. Халууцсан юм уу?
Би-Айн!? Үг-үгүй! Нөгөө
Тэр надруу ёжтой инээснээ
-ууг ньби ихэвчлэн иймэрхүү даашинз өмсөж үсээ задгай тавьдаг, нүүрээ ч бас иймэрхүү маягаар буддаг. Чи байнга намайг ийм, энэнээс илүү байхыг хардаг байж гэнэт юу болоовээ? Сэрэл чинь хөдлөө юу? Хиймээр байна уу?
Гэж чихэнд мигь чимээгүй шивнэв.
Би- х...хөөе...хүмүүс байхад.....б.б.би явлаа! Бас энд ахиж тамхи битгий татаарай, гарж тат за юу!
Кана-Ууг нь гарах гэж байсан ч чи шууд л асаагаад өгчихсөн шд, бас тэр моделууд чамаас болоод ахиад л намайг улам ихээр үзэн ядхан дээ. Одоо эргээд бэлтгэлдээ ор,
Түүний үгэнд орон бэлтгэлээ хичээнгүйлэн хийв.
-----------------------------------
Өнөөдрийн хих зүйлс дуусан дром руу явах гэж байтал манай хамтлагийхнийг болон Канаг захирал дуудлаа. Бид өрөөнд нь орон түүний яриаг сонсов.
Захирал- Кана ямархуу байв?
Кана- Миний талаар судалсныг чинь мэдсэн, тийм болохоор шулуухан байя. Үнэхээр новшийн залхуутай байлаа.
Захирал-Шулуун занд чинь талархлаа. Гэхдээ одооноос илүү хичээх хэрэгтэй. Хэвлэлийхэнд бид чамайг 1сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн гэж хэлэх болно. Бас байрны асуудал дээр Эксогийхонтой түр хамт байвал яаж байна? Хэд л хонох байх.
Кана-Эдэнд зүгээр бол надад хамаа алга
Бүгд-Бидэнд зүгээр ээ! Хүссэнхугацаагаараа байж болно!
Захирал-Тэгвэл, Сэүнээ та 2-ын ард байгаа залуу....хэн юм?
Сэүн- Бидний танил... Жүхёк гэдэг юм
Захирал-Арай...Нам Жүхёк юм биш биз?
Кана-Тийм...яаж мэддэг юм?
Захирал-Тэр бол YG-гийн модел, жүжигчин. Их алдартай. Энэ зурган дээр тэр нарны шил зүүж өөрийгөө хальт халхалсан ч, папарацци нар бол түүнийг мөн гэж үзэж байгаа. Бидэнд хэвлэлийхэн мэдээнийхаа нүүрийг явуулсан. Та нар яаж түүнийг таньдаг юм?
Захирлын үзүүлсэн мэдээллин нүүрэн дээр би канаг хөтлөөд арагш Жүхёк руу харж байгаа болон түүний хажууд зэрэгцэн хэрэлдэж буй зураг түүн дээр "Нам Жүхёк, У Сэүн болон ??? Хайрын гурвалжин уу?" гэсэн гарчиг байв.
Кана- түүнийг баян гэж мэдэх ч, яг юу хийдгиг нь мэддэггүй байсан. Миний ордог клубд бармен хийдэг.
Бэк-Бармен гэнээ...? Түүн шиг хүн яах гэж?
Кана-Эхэндээ сонирхлоороо хийдэг гэсэн.
Би- Анх уулзаад жүжигчин юм бол уу гэж бодсон ч, бармен хийх учиргүй гэж бодлн зүгээр орхисон ч үнэхээр жүжигчин байж ээ...
Захирал-Юу ч гэсэн...тэр маргааш энт дээр энэ мэдээллийн талаар ярилцах гэж ирнэ.
Сухо-Та наряаж явж байгаад...
Кай-Кана ч их олон алдартангуудыг алдартан гэж мэдэлгүй таньдаг юм байна даа
Ёол- Та 3 юу хийж байсан юм гэснээс, Жүхёк гэж нөгөө зивүлн чамтай-
  Би Ёолын амыг гараараа таглан дуугүй байхыг хүсэв.
Захирал- ....хмм... Хэвлэлийн бага хурал дээр Нам Жүхёк ч бас ирнэ. Кана маргааш их л завгүй өдөр байна шүү, одоо эртхэн очиж амарцгаагаад ир
  Бид дромдоо ирэн хоолоо идэцгээн хэсэг ярьж суулаа.
Кёнсүү- Кана, өнөөдөр ямар байв.
Кана-шал тэнэг.... Ааа.... Та нарын амьдрал ч үнэхээр тамын юм аа....би явж унтлаа...
Тэр унтхаар явлаа.
Лэй-Тэгэхээр Сэүнээ! Тэр Жүхёк гэгч чинь их ноотой нөхөр байна!
Бэк-Тийм шүү! Тэр ийм алдартай байж бармен байна гэдэг!
Би-Тиймээ... Эхний хэдэн сар тэр уйдаад хийж үзсэн ч Канаг хараад түүнээс хойш тэр клубд ажилласаар лбайгаа гэсэн...муу зивүүн амьтан
Тао-Хмммм......... Чиний ярьснаар бол тэо маргааш хүрж ирээд захиралд Канатай ажилламаар байна гээд зүтгэчихэж ч магадгүй нөхөр байна лээ
Үмин- Тиймээ...гэхдээ тэрний тухай хүмүүс их сайнаар ярьдаг юм байна лээ... Сэүний ярьсантай тохирохооргүй ааштай...
Би-Тэр тайзан дээр өөр зан ааш гаргаж өөр хүний дүрд тоглодог, эсвэл надтай албаар тэгэж ярьдаг.... Тэр ч новш юм даа...
Ёол-Ямарч байсан бид чамд туслах болно оо!

Feisty (completed)Where stories live. Discover now