"....Хайрт минь чи харж байна уу... Чи бидний хүсдэг байсан зүйлс биелэлээ олж байгааг... Хэдий бидний хүүхдүүд бишч гэлээ яг л гэр бүл шиг минь хүмүүс. Амьдралын минь цор ганц хайр... Би чамдээрээ удахгүй очих болно. Энэ холоос хайрыг минь мэдэрч байна уу?"
Сэтгэл минь тавгүйтэж өөрийн ч мэдэлгүй Сэүн дээр очлоо. Тэр царайг минь хараад юу болсныг асуусангүй. Харин энгэртээ чангаар тэврээд намайг тайвшрууллаа. Би уйлахгүйг хичээх ч тэр авгайг сэтгэлд минь ийм их орон зай эзэлдэг байсныг мэдээгүй явж. Уйлж дуусаад түүнд хуримынхаа тухай хэллээ. Сэүн ийм хурдан шийдсэнд гайхаж юу болсн талаар асуув.
-Эрина... Түүний бие их муу байгаа. Энэ бүх хугацаанд биднээс нууж ирж.... Тэр хэлэхдээ....удахгүй хорвоо ертөнцийг харж чадхаа болих учраас гэр бүлээ жаргалтай байхыг хармаар байна гэсэн. Өвчнийхөө тухай хэдэн жилийн өмнө мэдсэн ч эмчилгээ хийлгэхийг хүсээгүй. Үлдсэн амьдралаа өөрийнхөө дураар өнгөрөөхийг хүссэн.
Би ярьж дуусаагүй байтал ахиад л нулимс дуслуулж эхлэв. Харин Сэүн бүгдийг ойлгоод ахиж юм дуугарсангүй.
Маргааш өглөө нь бид хуримынхаа тухай бусддаа хэлэн өдрөө товлолоо. Оройны мэдээгээр Сэүний гэрлэх санал тавьж буй бичлэг болон зураг зурагтаар гарч хуримын тухай мэдээлэл хэдийнээ цацагджээ. Бид буйдан дээр суугаад хуримын тухай төлөвлөж байхад Эрина чимээгүйхэн цай шимэн ууж сууна. Тэр үйлчлэгчээр нэгэн сэтгүүл авчруулаад хуримын даашинзнууд үзүүллээ.
-Сүйт бүсгүй хамгийн дэгжин бас хамгийн үзэсгэлэнтэй нь байх ёстой. Кана би чамд энэ даашинзыг зөвлөж байна.
Тэр надад цээж хэсгээрээ нарийн хатгамал болон сувд зэргийг оруулсан, бариу бөгөөд ар хэсгээс нь унжих унжлагатай хамгийн үнэтэй даашинзыг зааж өгөв.