♣️5
Сэүний талаас
Ямар....новш нь болоод байна аа?! Энэ Жүхёк гэгч.... Намайг албаар өдөөд байна... Харин Кана хана налчихаад зивүүнээр бидэн рүү иннэмхийлээд.... Жүхёк гэгч миний хажуугаар өнгөрөн гараад Канагийн мөрөн дээгүүр нэг гараа тавиад тамхиа гаргаж ирэн Канагаас гал асуув. Кана халааснаасаа асаагуураа гаргаж ирэн түүнрүү харалгүй өгтөл, Жүхёк гарнаас нь барисан чигтээ....ингэхээр чинь Кана түүнд тамхийг нь асааж өгч байгаа хэрэг биш үү?!
Жүхёк- Аа тийм, өнөөдрийг би түүнтэй өнгөрөөнө. Надад амласан юм. Гэхдээ гадны хэн нэгэн орж ирлаэ гээд би бодлоо өөрчлөхгүй л болов уу.
Би- Чи.... Одоо яадаг билээ би ч бас энд байхаар ирсэн юмсан. Тийм биз дээ? Хонгор минь?
Кана- Хонгор? Заваан юм. Өлсөөд байна хурдхан хоол хий.
Жүхёк- Мэдээж,би анхны үнсэлтээ өгсөн хүндээ хоол хийж өгөхийг мааш их хүсдэг байсах юм
Гээд тэр над руу өдсөн харцаар харав.
Би-Кана...? Юу гэсэн үг?
Кана- Тэр намайг үнэсчихсэн...надаас өөр эмэгтэй үнэсэж байгаагүй гэсэн
Би- Кана би түүнийг цохичих уу?
Жүхёк-Тэгэх юм бол рефлэксээрээ зөрүүлээд цохино зүгээр үү?
Муу новш чинь.... Зандан юм байж...түүнд мөчөөгөө өгөлгүй Канагийн араас нь тэврэлээ. Кана бид 2 луу ээлжлэн хараад ёжтойгоор инээв. Жүхёк над руу "новш чинь" гэсэн харцаар хараад шүлсээ залгин гал тогоо орлоо.
Жүхёк- Канад хамгийн амттай хоолыг хийж өгнөө
Кана- Амжилт. (үл тоосон янзтай) би урд буйдан дээр зурагт үзлээ.
Түүний гэрийн гал тогоо том өрөө 2 нэг учраас яг бидний урд буйдан дээр хэвтэн зурагт асаалаа. Би Жүхёкийн дэргэд очин хоол хийлцэв. Түүнд Канаг ямар хоолонд дуртай, дургүйг надаас өөр хүн мэдэхгүй. Мухахахах зандан бармен залуу минь үхэхдээ бэлд.
Би- Кана чи шпагеттинд их дуртай би хийгээд өгье
Жүхёк над руу муухай хараад
-Кана би дуртай уух зүлийг чинь хийж өгнөө.
Би л нэг бармен гэсэн шиг....
Бид гал тогооны хэсэгт хоорондоо бяцхан тулаан хийж байлаа. Хэн нь Канад илүү их тохирох вэ гэсэн тулаан...
Жүхёк- Кана нээрээ үүрээр зодолдсон залуу-
Би- Хайрт минь энэ ширээг харах бүрт бидний хамтдаа өнгөрүүлсэн халуухан эротик мөчүүд бодогдох юм.
Жүхёк нүдний булангаараа муухай харж байв. Миний бах ханасаар...
Би-Өө нээрээ...зандан залуугийн хажууд ийм зүйл яриад... Уучилнуу.
Жүхёк- Зандан? Хахаххха би чамаас олон эмэгтэйтэй унтсан гэж мөрийцөхөд ч бэлэн байна!
Би- Хааа? Анхны үнсэлтээ Канад өгсөн гэсэн биздээ?! Худлаа хуцсан юм биздээ?!
Жүхёк- үнсэлт секс 2 бол тэс ондоо зүйл! Зөвхөн хайртай хүнээ л үнэсэх болно! Түр зуурын хүмүүсийг үнэсэн гэж үү?!
Гэнэт бидний голоор хутга нисэн өнгөрч хананд зоогдов. Бид 2 хөшсөн мэт өөд өөдөөсөө харсан чигтээ зогслоо.
Кана- Амаа татаач! Намайг энд юм үзэж байгааг харахгү байна уу? Ядаргаатай юм. Ингэж байхаар зүгээр зодолдчихвол яасан юм? Хэдхэн минут л болно! Та 2-ын хэрүүл бүр... Ээ бурхан минь ганц үг гээхгүй л хэрэлдэх юм! Ерөөсөө болилоо, та 2 хоёулаа манайхаас зайл, ер нь би гадуур хоололоо, та 2-той бүтэхгүй юм байна.
Тэр амандаа үглэсээр хувцсаа өмслөө. Гэхдээ энэ удаа тэр клуб рүү өмсөж ордог хувцаснаасаа тэс өөр, сул өмд том подволк өмсөн үсээ задгай тавиан ямар нэг зүйл хайлаа. Харин Жүхёк бид 2 зогссон чигтээ....
Жүхёк-Тэр байнга ийм байдаг уу?
Би- Чамд бүхнээ ярьдаг гээгүй юм уу?
Жүхёк- Тиймээ, гэхдээ хэзээ ч ингэж аймар хутга шиддэг гэж дуулаагүй юм байна....оногдсон бол яахбайсан юм...
Би- Хаха......... Оногдсон бол нэг лай замаас арилна "wink"
Би түүн рүү ёжтой инээгээд Канагийн араас очлоо.
Би-Юу хайжбайгаа-
Кана- Нарны шил.... Аа новш....
Би түүнд өөрийн нарны шилээ өгөн бид гэрээс гарлаа...бид гэдэгт Жүхёк ч бас орно....
Кана бидний урд, харин Жүхёк надтай зэрэгцэн, бие бие рүүгээ муухай харсаар явав. хажуугаар өнгөрсөн хүмүүс бидэн рүү маш удаанаар ширтэн гайхан ярилцаж байлаа.
Жүхёк- Бидэн рүү хүмүүс хэтэрхий их ширтээд байгаа юм биш үү?
Би- Мэдээж Канагийн хөөрхөн царайнаас л болоо байлгүй. Тиймээс, зарим нэг өөрийн байр сууриа мэдэдгүй эрчүүдэд хэн нь түүний найз залуу болохыг мэдрүүлсэн нь дээр бололтой
Би Канагийн гараас хөтлөн нөгөө гараа түүний мөрөн дээр тавив. Тэгээд арагш хялалзаад Жүхёк руу хэлээ гаргалаа. Тэгтэл тэр эргэн тойрноо хэсэг харснаа
- Хөөе хөөе, супер од гуай та ингэж явж болох юм уу? Олны танил биш бил үү? Гээд инээв.....
Би-Хүлээ....би...
Жүхёк- Эксо хамтлагийн дуучин У Сэүн, яадаг билээ хүмүүс их хараад байна, зүгээр үү?
Кана- Хөөе Тэнэгээ! Чи чинь дуучин шд! Ингэж болох юм уу?
Би- Омг....нээрээ би дуучин шд..... Нээрээ би алдартай хүн шд... Новш...
Кана- ядаж зүс хувиргана гэдэг зүйл хийхгүй яаж байгаа юм?! Хүмүүс харчихлаа шд....
Нарны шилний араас түүний нүд харагдахгүй ч.....Канаг ямар харцаар над руу харж байгааг би ч бараг төсөөлж байна дөө....үхлийн харц..... Одоо зүгээр л....замхраад алга болчихмоор байна....
?- УББА? ТА МӨН ҮҮ?
?- СЭҮН УББА!!!!!!!
?- ГАРЫН-
----------------------------------
Бид зугтан явсаар манай дром дээр ирлээ. Жүхёк намайг өрөвдсөн харцаар харж, Кана намайг харааж байлаа. Аа чөтгөр...
Жүхёк- Сэүнээ дараа уулзъя. Би ингээд явсан нь дээр биз.
Тэр Канагийн гаран дээр үнэсээд явлаа. Муу новш...
-Б..би ирлээ...хаха...манайхаан...
Бэк-Өө Сэүн чи...
Тэр барьж байсан зүйлээ унаган таг хөшив...
Тао- миний утсыг унагаа-
Лэй-Ямар эрт ирээ вэ, оройтно-
Кай-Та нар бүгд таг-
Кана- Юу вэ? Алдарт эксо ийм донгио амьтдаар дүүрчихсэн байдаг юм уу?
Кёнсүү-Сэүнээ хоол идэх үү...
Кана тэднийг тойруулан харж байснаа хажуугаар нь намайг хөтлөөд гарав.
Кана-Өрөө чинь?
Би-тэр
Бид манай өрөө рүү орлоо.
Би-Нөгөө...
Кана- одоо хаалгаа хүчтэй наашаа тат даа
Түүний хэлснээр хийтэл манайхан бүгд өнхрөөд ороод ирэв.
Үмин- Нөгөө....хүн ирсэн гэхээр нь...
Сухо-Зүгээр энүүгээр явж байгаад
Би-Та нарт танилцуулнаа.... Нөгөө бид 2 ярилцаж болох уу? Түр биднийг орхивол...
Тэд бүгд явлаа. Кана над руу харж байснаа...
-Би одоо ингээд харьлаа. Чамд ч их олон асуудал учрах нь дээ.
Би- Эдэнтэй танилцаад яв, бас Кёнсүүгийн хоол их амттай.
Тэр зөвшөөрөн бид том өрөө рүү орлоо. Манайхан бүгд гэрээ цэвэрлэчихсэн, аятайхан хувцсаа өмсчихсөн, цэгцтэй гэгч нь сууж байлаа. Тэд ч их ач холбогдол өгч байгаа бололтой. Канаг тэдэнтэй танилцуулан хамтдаа хооллолоо.
Сухо-Сэүнээ энэ мэдээг харда! Та 2...
Интернэтэд бидний өдрийн хөтлөлцөж, тэврэлдсэн зураг явж байв. Хэдийнээ...
Бүгд- wtf?!
Кана- аз болж би нарны шил малгай өмсчихсөн болохоор царай минь харагдахгүйнэ.... Чи л өрөвдөлтэй юм.
Кёнсүү-яагаад ийм болгоомжгүй?
Би- Түүнтай байхдаа алдартай од гэдгээ мартчихдаг юм...
Сухо-Одоо менежэр залгана даа
/утас дуугарах/
Бүгд- ВОА!
Кёнсүү- За менежерээ...за....одоо очлоо...
Биднийг бүгдийг нь энт дээр дуудсан байв.
Кана- . Сэүн, менежер юмуу захирал чинь асуувал намайг өөрөөс чинь салахгүй, нойтон хамуу шиг дагаад байсан, үерхдэггүй гэж хэл. Бас ойрдоо над руу ярьж, манайд ирсний хэрэггүй. Баяртай
Би- Кана-....
Би түүний гараас татан
-чадахгүй....2 жил.... Би чамтайүерхдэг гэдгээ нуусан. Одоо ахиж нуухыг хүсэхгүй байна. Нууснаас л болж тэр Жүхёк гэгч гарч ирсэн, чамд багаасаа л сайн байсан. Юу ч болж байсан гэсэн чамайг өөрөөсөө холдуулахгүй. Надтай хамт яв. Би харилцаагаа үнэн гэдгийг тэдэнд хэлнэ.
Намайг ингэж хэлж дуусаагүй байтал тэр намайг хүчтэй алгадлаа.
Кана- Галзуураа юу? Чиний намайг хэр удаан хайрласан чинь хэнд хамаатай гэж? Тэдэнд хамаагүй, хэнд ч хамаагүй. Ийм алдартай, хүссэн мэргэжил, мөрөөдлөө биелүүлчихээд одоо нураах гээ юу?! Чамайг хүнтэй үерхдэгийг мэдэх юм бол фэнүүд чинь багасч, чиний амжилт хормын дотор л нураад унана. Галзуу фэнүүд чинь хүртэл намайг зүгээр байлгахгүй. Тэгээд үерхэж байгаа бүсгүй чинь клубт байнга орж гардаг, архи тамхинд дуртай, дөнгөж дунд сургуулийн боловсролтой, таалагдсан эрчүүдтэйгээ явалддаг гэдгийг мэдэх юм бол яах юм? Чи шууд л хамтлагаасаа хасагдахад хүрнэ! Тийм болохоор л чамд салъя гэж хэлдэг! САЛЪЯ! ЧИ БИД 2-ЫГ ОДОО ХОЛБОХ ЗҮЙЛ ЮУ Ч БАЙХГҮЙ! ХАЙРТАЙ БАЙЛАА ГЭЭД ИРЭЭДҮЙГЭЭ СҮЙТГЭХГЭЭ ЮУ?! ЧИ БИД 2 ТОХИРОХГҮЙ! У СЭҮН САЛЦГААЯ. ОДОО ДУУССАН.