Тэр хаалга саван гарч явлаа.
Бүгд- О.о
Би- Менежэртэй уулзчихаад ирье...
Энт рүү очин Менежэр дээр очлоо. Намайг ороход тэр их ууртай бас намайг зэмлэсэн харцаар харж байв.
Менежер- Чи!!! Ойрд яагаад бэлтгэл таслаад, гэртээ ч хонохгүй байсныг одоо л мэдлээ!
Би-Уучлаарай...
Менежер- Одоо тэгээд яах юм? Түр зуурын зугаа чинь бол хурдхан сал. Аз болж эмэгтэйн нүүр гараагүй байна. Ямар хүн гэхээрээ олон нийтийн газар ямар ч өнгөлөн далдлалтгүй явдаг байна аа?
Би-Миний буруу...гэхдээ бид салахгүй ээ... Түр зуурых биш... Бид 2 жил үерхсэн.... Түүнд би үнэхээр их хайртай... Харсан цагаасаа эхлэн хайрласан....тийм болохоор...
Менежер-Тэгээд, тэр эмэгтэй чинь юу гэж байна?
Би-...уурласан...салъя гэсэн.... Тэгээд муудалцаад явчихсан...
Менежер- тэгвэл ингээд л салчихаач!
Би-Үгүй.... Тэр ингэж хэлж байгаа ч намайг л гэсэндээ... Дуучны замналаасаа салах байсан ч би түүнээс холдмооргүй байна...
Менежер- чи.... Заз гэртээ харьж бай. болгоомжтой яваарай. Удахгүй захирал мэдэх биз.... Тэр үед яахаа өөрөө мэд.
----------------------------------
Гэртээ харин Канагийн хэлсэн үгсийг бодон сууж байхад хамтлагийнхан маань намайг тайтгаруулах гэж их олон зүйл ярьж байв.
Би-Зүгээрээ...та нарт их л том асуудал удчихлаа. Уучлаарай.
Сухо-тийм бишээ. Гэснээс үнэхээр хамтлагаасаа гарах юм уу?
Би-Байдал тиймдээ тулвал...
Ёол-Чи ч түүнд их сайн юмаа
Бэк-зурган дээрхээсээ илүү халуухан юм байна лээ! Шууд хэлэхэд Сэүнээ чамайг яаж тоосон юм? Ийм хөөрхөн юм чин нүдэн дээр чинь өөр залуу үнэсэх бол гайгүй юм байна
Би- Хаха....тэр намайг үзэн ядаж байгаа даа... Намайг битгий ир гэсэн...
Бэк- Зүгээрээ, та 2 байнга муудалцдаг, чи түрүүчийн удаа ч бас ингэж байсан. Яваад очиход чинь яагаа ч үгүй биз дээ
Сухо-Тийм шүү, бас түүний хэлсэн үгс бүгд чиний төлөө байсан. Наанаа ийм ч цаанаа чамд үнэхээр хайртай байх
Кёнсүү-Тиймээ... Одоо унтаж амраад маргааш бэлтгэлээ дуусгаад оч.
Тэдний урмын үгсэнд талархан сэтгэл сэргэлээ. Маргааш гэхэд....захирал энэ талаар мэдээд надтай уулзана байх даа.... Хэвлэлийнхэн ч гэсэн.......
---------------------------------
Энт дотор хөл гишгэв үү үгүй юу, шууд л захиралд дуудагдав. Захирлын өрөөний хаалганд ирээд уртаар амьсгаа аван зоригоо чангалаад орлоо.
Захирал-яах гэж дуудсаныг мэдэж байгаа биз. Цаашдаа яах бодолтой байна?
Би- түүнээс салахгүй ээ... Хэдий хамтлагаасаа гарах болсон ч.... Түүнээс салахгүй... Уучлаарай
Захирал- үнэхээр үү? Би түүний талаар судалсан. Ажилгүй, дөнгөж дунд сургуулийн боловсролтой. Байнга шөнийн цэнгээний газраар хэсэж, архи дарсанд дурладаг. Тэгээд ч болоогүй, олон залуутай явалддаг гэсэн цуу яриатай. Энэ эмэгтэйн талаар хэвлэлийхэн мэдэх юм бол яах болж байна! Бидний амжилт тэр дороо л үгүй болно! Ойлгож байна уу?!
Би-....уучлаарай...
Захирал-ёстой нэг...чамайг түүнтэй 2 жил үерхсэн гэдгийг мэдсэн. За яахав нэг ийм санал байна. Манай энт шинэ модел, жүжигчин хайж байгаа. О Канагийн гадаад төрх болон бие бидний шалгуурт нийцэж байгаа. Түүнийг манайх моделоор авч болно. Гэхдээ өөрөө зөвшөөрөх хэрэгтэй. Зөвшөөрөхгүй бол чи түүнээсээ салдаг ч юмуу, хамтлагаасаа гардаг ч юмуу чи шийд. Зөвшөөрөх юм бол тэр манай гишүүн болж, та 2-ын үерхлийг зарлах болно.
Би-Үнэхээр үү?! Гайхалтай! Би түүнийг зөвшөөрүүлэх болно! Таньд үнэхээр их баярлалаа!
Захирал-Чи түүнээс дуулаа байлгүй. Хамгийн гол нь зөвшөөрүүлэх хэрэгтэй шүү!
Захирлын өрөөнөөс нисэх шахам гарлаа. Түүний өгөөмөр занд үнэхээр их талархаж байв. Гэхдээ дуулаа байлгүй гэж юун талаар юм бол...заза хэнд хамаатай юм. Тэр даруй Канагийх руу явав. Явах замдаа их олон зүйл бодомон ч...нэг лзүйл намайг тавгүйтүүлж байлаа. Кана манай энт-д орвол бид үерхлээ нуух хэрэггүй болж, тэр клуб хэсэхээ багасгана. Бидэнд хамтдаа өнгөрөөх цаг их байх ч....тэр хурдан алдартай болно. Тэр хэрээр эрчүүд түүнд нүдээ унагаж, хүмүүс түүний талаар ихийг мэддэг болж, олон залуус түүнрүү хандрана.... Надаас илшү царайлаг залуус тэр дунд нь байгаа... Манай хамтлагийхан хүртэл түүний зургийг харчихаад ороо нь орсон мэт үхчихгээд байсан...бусад нь тэгэхээр..... Захирлын энэ санал гайхалтай ч эрсдэл их юм..... Тэр зөвшөөрөн энтэд орох болбол би улам болгоомжтой байх хэрэгтэй..... Миний урд Нам Жүхёк гэдг том дайсан байхад ахиж дайсан нэммээргүй л байна....Нам...Жүхёк.... Нэг л сонсож байсан нэр байх чинь....энэ....үгүй байлгүй дээ...хаха....хүн андуураа биз....тэгээд ч тэр чинь бармен шдээ, бармен....мартацгаая.
Би Канагийх рүү орон
-Кана! Сайхан мэдээ! Чи-
Түүний өрөөнд ортол түүний оронд Жүхёк нүцгэн унтаж байв. Миний дотор харлан уур маш ихээр хүрч байлаа.
Кана-Чи энд юугаа?!
Тэр цагаан цамцнаас өөр юу ч өмсөөгүй байв. Тэгэхээр Жүхёк тэр хоёр....
Би-Чи!!! Яаж чадаж байна аа?! Явж явж түүнтэй!!
Кана-Би чамд салъя гэж хэлсэн. Одоо чи бид хоёрын хооронд юу ч байхгүй! Миний хэнтэй унтах, хэнтэй зугаацах чамд огтхон ч хамаагүй! Бид салсан! Одоо бол чи олны танил алдартай У Сэүн. Харин би клуб хэсдэг хямдхан хүүхэн.
Жүхёк-өглөө эрт юун хэрүүл вэ?
Би-Муу новш чинь- чамайг даа!
Жүхёк-Яасан? Бүсгүйгээ алдсанда уур чинь хүрээ юу? Аргагүй биз. Хахахах.
Кана-Сэүнээ одоо яв. Чамайг харах хүсэл алга.
Яг энэ мөчид би түүний өөдөөс чимээгүйхэн ойртон очиж, гарт нь надад байдаг гэрийнх нь түлхүүрийг атгуулан хацрыг нь гараараа зөөлөн илбээд тэдний гэрийн хаалгаар нулимстай нүдтэй гарч явав...