♠️22♠️

194 10 0
                                    


Онгоцны буудал дээр Канаг хайлаа. Нэг хөл болон гар хугарсан учраас гүйж болохгүй байсан ч хамаг хурдаараа явлаа. Жүхёк бид 2 Канаг онгоцондоо суучихвий гэсэндээ хамаг хурдаараа гарч ирсэн тул ямар ч өнгөлөн далдлалтгүй явж байлаа. Хүмүүс биднийг таньсан ч хамаа алга. Жүхёк надад түүнийг харснаа хэллээ. Түүнийг даган маш хурдан араас нь явахыг хичээсэн ч хүн ихтэй тул гүйцэх хэцүү байлаа. Жүхёк түүнрүү залгаж байсан ч тэр утсаа авахгүй байлаа. Түүнийг онгоцныхоо яг дэргэд ирэхэд бид түүнээс хол зогсож байсан ч би хамаг чадлаараа түүний нэрийг дуудав. Маш олон удаа дуудсаны эцэст тэр эргэж харав. Тэгээд хэсэг зогслоо. Энэ үед би түүнрүү явсаар байлаа. Канагийн яг урд ирж зогсоход тэр надруу маш их гайхан
-Ийм биетэй байж?! Бас гаргаж өгөөд хэрэггүй гэж хэлсэн шдээ
Би түүний үгийг таслан тэвэрч аваад түүнд хайртайгаа хэллээ. Түүнгүйгээр ямар хэцүү байсан, яагаад тэгэж аашилж байсан болон түүнээс үлдээч гэж гуйлаа. Тэр надруу гайхшран хараад "би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна. Гэхдээ сонс, би чамд хайргүй гэж хэлсэн-" би түүний үгийг таслаад 
-Би чамд хайртай! Чамтай үхэн үхтлээ хамт баймаар байна! Чи л биш бол би хэнийг ч хайрлахгүй! Чамаас өөр хэн ч надад хэрэггүй!
Тэр энэ үгсийг сонсоод хэсэг чимээгүйхэн зогсож байснаа нүднээс нь нулимс дуслах нь харагдав. Тэгээд шилээ зүүгээд намайг түлхлээ. Гэсэн ч би түүнийг улам чангаар тэврэн үнслээ. Кана...тэр эсэргүүцэж байсан ч эцэст намайг тэврэв. Тэгээд "Чи ч новш юмдаа... Эргүү амьтан..." гэж хэлэв. Одоо л нэг... Би түүнийгээ чангаар тэвэрч байхад хүмүүс биднийг хүрээлсэн байлаа. Бас...сэтгүүлчид... Харин Жүхёк амаа зөөлхөн дараад биднийг шоолон ёжтойгоор инээж зогслоо. Жинхэнэ новш гэж түүнийг л хэлнэ байх даа...
   Тэрнээс хойш нилээн хэдэн долоо хоног өнгөрөв. Одоо... Бүх хүмүүс биднийг эргэж нийлсэн гэж мэднэ. Бас би болон Жүхёк... Канад золтой л алуулчихаагүй. Бурхан минь.... Ирээдүйн эхнэр минь ийм аймшигтай гэхээр....
Хөлнийхөө гипсийг авхуулчих юм бол бэлтгэлээ хийж болно. Бас хурим..... Догдлоод байх юм. Гэхдээ эхлээд санал тавих хэрэгтэй. Аа...амьдрах сайхаан...
Би-Кана, надтай уулзхаасаа өмнө хамт байдаг байсан хатагтайнхаа талаар яриач?
Кана-Тэр талаар чи яаж... Хмп...  Тэр авгайг...бодсон чинь бие арзайчихлаа... Түүнийг Эрина гэдэг. Юу хийдгийг нь мэдэхгүй ч үнэхээр баян авгай. Тэднийх яг л нэг том цайз шиг... Тэр ихэвчлэн эзгүй байдаг учраас намайг гэрийг нь хар гэж албадсан. Тэнд нэг үйлчлэгч, мэйд, болон тогооч байдаг байсан ч тэдэнтэй таарч байсан удаа бараг лбайхгүй. Учир нь тогооч хоолоо маш хурдан хийгээд явдаг, үйлчлэгч болон мэйд 2 нэг их ажилгүй учраас ирээд байдаггүй бараг л би ганцаараа л амьдардаг байсан л даа. Авгай сард нэг юмуу жилд нэг удаа ирдэг. Гэхдээ тэр яах гэж намайг тэнд байлгадаг байсныг би одоо ч мэдэхгүй юм.
Би-Хмм...тэр Эрина хатагтай чинь ямархуу хүн юм? Зан ааш гадаад төрх?
Кана-Тэр туранхай, өндөр. Их дэгжин хувцасладаг... Миний харсан царайлаг хүмүүсийн нэг шүү. Ааш нь... Тэр долоо хоног бүрутасдаж ямар байгааг минь асуудаг, тэгээд... Заримдаа надаар боломжгүй зүйлсийг хийлгүүлдэг байсан л даа. Тэр гэртэа ирэхдэ байнга гайхшрал төрүүлмээр зүйлс сэддэг. Их хачин бас сонирхолтой нэгэн шүү.  Гэртээ онгоцноос шүхрээр бууж, эсвэл нисдэн тэрэг газардуулаад л... Тэр ингэхэд ямар их мөнгөтэй юм бэ...?! Эрина... Түүний нөхөр нь гэрлээд удаагүй нас барчихсан юм... Тэр авгайн араас олон алдартнууд ирж байхыг харсан. Гэхдээ нэгэнд нь ч тэр боломж өгөөгүй. Тэндэх ч надад одоо гэр шиг минь л санагдаж байх чинь ээ... Өө... Удахгүй авгайгийн төрсөн өдөр болох юм байна... Одоо уйлж байгаадаа тэр авгай... Залгаж жаахан өддөг юм бил үү...
Тэр ингэж ярьж байхдаа нүд нь гэрэлтэйж өөрийнхөө инээмсэглэж байгаа үгүйг ч мэдэхгүй байлаа. Эрина... Тэр яг ямархуу хүн бол...?
Би-Кана... Эрина дээр... Очмоор байна уу? Хоёулаа хамт очих уу?
Тэр надруу гайхан харан инээмсэглээд
-Воаах! Тэгье! Жүхёк болон хамтлагийнхныг чинь дагуулаад! Тэр царайлаг залуусд их дуртай!
Би-Үгүй ээ, байз... Хоёулхнаа-
Тэр намайг үл тоон утсаа аваад бусад руу залган "Аялалд хамт явцгаах уу?" гэж ятгалаа. Ууг нь хоёулхнаа явахыг хүссэн юмсан.
     Ут замыг туулсаар хүн хөл багатай нэгэн газар ирлээ. Кана биднийг дагуулан худалдааны гудамжаао явахад тэндхийн хөгшчүүл Канаг харсандаа баярлав бололтой түүнтэй элдвийг хуучилж байлаа.
.-Хөөх! Хэн ирснийг хараачээ! Кана, удаан уулзсангүй шүү. Өмнөр шигээ хөөрхөн хэвээрээ л байх шив
Кана- Би авгай дээр ирсэн юм. Гэхдээ тэр ч одоо хаа нэгтээ аялаж байгаа байх л даа... Эмээ, шинэ ногоонуудаасаа-
..-Кана ирчихсэн юм чинь бидний орлого ихсэх байхдаа. Өмнө нь чамайг харах гэж энд залуучууд бужигнадаг байж билээ
.-Эрина хатагтайг авгай гээд л.. Өөрчлөгдөөгүй л байх шив Кана.
Гэнэт хаанаас ч юм хэсэг хүүхдүүд гарч ирэн намайг мөргөлөө. Тэд надаас уучлалт гуйгаад Канаг харснаа царай нь эвгүйрхээд
-...аймшиг... Та энд...?!
Кана тэдэн рүү зивүүнээр инээмсэглэхэд хүүхдүүд орилон зугтлаа.
Канаг даган явсаар бид нэгэн том хашааны урд ирлээ. Их сүртэй өндөр хашаа байх бөгөөд Кана хаалганы кодыг тайлан орлоо. Хашаан доторх цэцэрлэгжүүлэлт болон усан оргилуур нь дээдсийн хүрээлэнгийнх мэт байв. Удалгүй бидний урд 2 давхар маш том байшин байх ба үүднийх нь хаалганы 2 талд шат байрлаж байшингийн гаднах хээ угалз уран барьмал нь яг л хааны ордных шиг байв. Бүгд уулга алдан явж байхад Кана тэр гайхалтай байшингийн хаалгыг нээн орлоо. Дотор нь ч бас үнэхээр гайхамшигтай юм. Ханаараа алдартай зураачдын зургийг өлгөсөн байх ба танхимын яг дээр байрлах гэрлийн чимэглэл нь английн хааны ордонтой кинон дээрх шиг үнэхээр сүртэй. Энэ байшинд бараг хэн ч байхгүй, байдаггүй бололтой байсан ч ямар ч тоос шороо алга байлаа. Кана тэр гэрт байх утсыг аван хэн нэгэн лүү залгаж яг одоо ирхийг тушаалаа. Төд удалгүй хаалгаар үйлчлэгч болон мэйд орж ирэн бидний ачааг аван бидэнд өрөөнүүдийг зааж өгөв. Үйлчлэгч залуу нь 190 орчим өндөртэй алдартай жүжигчинтэй адил царайтай байх бөгөөд Канатай их дотно харьцаж түүнд ямар нэг зүйл шивнэж байлаа. Харин мэйд эмэгтэй нь богино үстэй хүүхэлдэй шиг том алаг нүдтэй эгдүүтэй бүсгүй. Манайхан түүнийг ямар эгдүүтэй болохыг чимээгүйхэн шивнэх ч хэлсэн үгс нь тод сонсогдож харин мэйд бүсгүй ичингүйрэн улайж байв. Канагийн утас дуугарлаа.
Кана-Өө чөтгөрийг дурсхаар гэж...Танд зориулж царайлаг залуучууд авчирсан. Тиймээ... Яг бодсоноор...заза...бүгдийг мэдэж байх шив дээ. Тэгээд цааш нь?... Хэзээ ирэх юм? Ойлголоо.
Тэр утсаа таслаад бидэн рүү эргэж харан
-бид энд 2-3-н долоо хоног болох бололтой. Та нарын бэлтгэлтэйг мэдэх ч гэсэн авгай бүх хариуцлагыг үүрнэ гэж байна. Аа бас тэр авгай Францад байгаа учраас энэ долоо хоногийн сүүлээр л ирэх бололтой. Яахав, хэд хоног амрахгүй юу.
    Нэг л муу совин татаад...явчих чинь...

Feisty (completed)Where stories live. Discover now