♣️4♣️

336 16 0
                                    


Канагийн талаас
Сэүнээс салан клубруу орж Жүхёкийг ирэхийг хүлээв. Түүнд болсон зүйлсийн талаар ярихыг үнэхээр их хүсэж байлаа.
Жүхёк- Кана! Хүлээлгэчихэв үү?
Би- тиймээ хүлээсэн сайхан ааштай байгаа болохоор өршөөе. Ийшээ суугаад сонс доо. Өчигдөр байна шдээ-
Би түүнд бүхий л болсон зүйлээ ярьж тэр над руу эгцлэн харж анхааралтай сонсон бага зэрэг инээмсэглэн байлаа.
Жүхёк- Хмм, тэгээд эвлэрчихэж байгаа юм уу
Би-Тийм л бололтой...
Жүхёк- Найзын хувиар хэлэхэд Кана! Сайн байна! Одоо түүнтэй ахиж муудалцалгүй аятайхан яв.
Би- Харин тиймээ хахаха...гэхдээ түүн шиг хүнд над шиг гудамжны нэгэн...
Жүхёк- Үгүй дээ та 2 бол төгс! Би тэр Сэүнийг чинь зурагтаар л харж байсан, чи ч бас зурагтаар гарвал хангалттай алдартай болно!
Би-Баярлалаа Жүхёкаа... Чам шиг найзтайдаа баярлаж байна
Жүхёк-Тийм шүү....
Тэр хүйтэн пивоноос нэг балгаснаа
-Тэгэхээр энэ бол найзын хувиар хэлэх зөвлөгөө байлаа. Харин чамд хайртай хүний хувьд гэвэл: Би та 2-ыг салаад чамайг над дээр ирээсэй гэж хүсдэг. Тэр Сэүн гэгч бодвол чамайг явдалтай хүүхэн л гэж төсөөлдөг байлгүй, гэхдээ түүнээс илүү би чамайг маш сайн мэднэ. Тэр чамайг гүнж шиг халамжилдаг бол би хэзээд түүнээс илүү байх болно. Кана чи бол миний хатан. Би чиний төлөө юу ч хамаагүй хийнэ.
Тэр над руу маш ойртон нүүрний минь өмнө тулан ярьж байлаа.
-Чи түүнэс болж яаж зовдогийг, түүнийг л гэж хэр олон удаа түүнтэй маргалдаж, өөрийгөө хаягдахыг хүсдэгийг би мэднэ. Би чамд өмнө нь сэтгэлээ илчилж байсан, одоо ч гэсэн тэр сэтгэл минь хэвээрээ гэдгиг мэдэж байгаа биздээ?
Тэр надруу гэмгүй царайлан хуурамч инээмсэглэлээр инээмсэглэж байлаа. Чөтгөр гэж... Би халааснаасаа тамхи гарган амандаа зуухад тэр надад  гал асааж өгөв.
Би- Тэгээд, тэр дороо надад хаягдсан. Хмм... Хайртай хүн чинь байнга өөрийн найз залуугаа ярих хэцүү байдаг байхдаа?
Түүнийг ёжлосон харцаар харан зивүүнээр иннэмхийлэв.
Жүхёк-Үгүй ээ, чи ихэвчлэн түүний тухай надад муулдаг. Тэр болгонл би та 2-ыг хурдхан салгаж чамайг өөрийн болгох талаар боддог. Ахиад хэлье, чамд тэрнээс илүү би тохирно. Чамайр гүнж шиг биш хатан шиг хайрлах нэгнийг сонгосон нь дээр болов уу, Кана...
  Чөтгөр гэж би түүний ийм шулуухан занд нь ямар их хайртай гээч. Гэмгүй царай, хуурамч инээмсэглэлийнхээ ард аймшигтай, бас хэрцгий нэгнийг нуудаг Жүхёк. Бид 2 л бие биенийгээ хамгаас сайн ойлгож, нэгнийхээ багний цаадах үнэн төрхийг мэддэг. Бид жинхэн төрхөө гарган хоорондоо ярилцах мөчид энэ хорвоод биднээс өөр хэн ч байхгүй мэт санагдах юм.
Жүхёк-Чи...миний анхны үнэсэлтийг авсан, хариуд нь яая гэж бодож байна?
Би-Нам Жүхёк... Жил хагасын өмнөөс энэ клубт бармен хийж бүсгүйчүүдийг өөртөө дурлуулж ирсэн нэгэн байж тэр үнэхээр чиний анхны үнэсэлт мөн гэж үү? Итгэмээргүй л юм. Гэхдээ үнэн бол чи зандан гэсэн үг. Эгч нь анхных нь болох юм уу?
   Би энэ үгийг хэлэхдээ түүнрүү улам ойртон чихэнд нь чимэгүйхэн шивнэсэн юм.
Жүхёк-Зандан? Хмм, одоо бол зандан байсан ч болоосой гэж бодож байна шүү. Гэхдээ.... Яадаг билээ? Хатагтай таниас өөр хүн би үнсэж байгаагүй, хэдий унтаж байсан ч, янхан үнэсэн гэдэг миний хувьд ичгэвтэр зүйл.
Би- Хмм? Бахархал өндөртэй бардам залуу байх чинь ээ?
Жүхёк-Тийм болохоор....би хатагтайг...үгүй ээ О Кана чамайг би өөрийн эмэгтэй болгох болно.
Заавал "wink"
Би- над шиг эмэгтэйгээр амьдралаа сүйрүүлүүлмээр байна уу?
Жүхёк-Тийм болохоор маргаашийг би чамтай өнгөрөөнө. Бэлтгэлгүй байж байгаарай. Гэртээ ямар байдгийг чиньхарах болохоор, догдлоод гэрээ цэвэрлэсний хэрэггүй.
   Намайг үл тоогоод? Бацаан чинь!
Би- Хаха! Харж л байя! Клубээс надтай хамт гарч яваарай.  
Бид нэгнийгээ ёжлон хар энергээр хүрээлүүлэн ярьж суулаа.
-----------------------------------
Орой болон клубээс гарлаа. Жүхёкийг араас гарч ирэхийг нь хүлээн гадаа тамхилан зогсов.
?-Сайхан хүүхэн байх чинь ээ? Бидэнтэй нэг газар орж суух уу?
Би- Царайгаа толинд харчихаад ирээрэй.
??-Энэ муу чинь! За яахав үнээ хэл. Чам шиг янхан бид 2-ыг хангачихна биздээ!
Би тэдэн рүү дөхөж очин хоёулангийх нь энгэрээс заамдан өөртөө ойртуулаад
-Янхан гэж тэднийг хэлдэг юм. Харж байна уу? Тэр буланд байгаа охидыг янхан гэдэг юм. Магадгүй та 2 ахиухан төлбөл яг одоо, яг энд хийхэд ч бэлэн байх шүү. Одоо тэдэн рүүгээ зайлж үз.
Тэднийг би арагш түлхэн, тамхиа зуугаад эргэж харан явлаа.
?-Муу гичий чинь-
  Тэр миний араас гар далайж байгаа нь шилэнд ойн харагдав. Мөн хэн нэгний гар түүнийг түлхэн унагаж байгаа нь ч бас харагдлаа. Би эргэж хартал...
Жүхёк- Яадаг билээ та зүгээр үү?
?-тоглоод байнх уу? Чи түүнийг цохичихлоо!
Жүхёк- Хэн та нартай ярьсан юм? Муусайн шавжнууд. Наанаа чимээгүйхэн хэвтэцгээж байсан бол болох байтал...
??- Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ-
  Тэр залуу Жүхёк руу босож ирэн дайрахад Жүхёк их д эвлэгхэн бултаж түүнийг хана мөргүүллээ. Нөгөөх нь үүнийг далимдуулж түүн рүү дайртал, цохиж чадаагүй ч зангианд нь хальт хүрэн газар унав. Энэ үед Жүхёкийн харц догширон үхлийн харцан дээрээ хуурамч инээмсэглэлээ тодруулан
-Хэн болчихоод? Надад хүрж зүрхэлж байна аа? Хэнд ч хэрэггүй амьтад байж...
Тэр түүнийг босгон элэгдэж унагаад дээрээс нь гишгэлэв. Би түүнд ойртон зангиаг нь янзалж
-хөл өвдөөд байна.
Жүхёк- явцгаая.
Бид явсаар манайд ирлээ.
Жүхёк- Өнөөдөр бүтэн өдриг чамтай өнгөрөөнө, ямар нэг саад гарч ирэхгүй гэж бодож байгаа шүү.
Би- Гарч ирсэн ч чамд саад болох биш. Жоохон унтаж авъя. 10 гээд сэрээгээрэй.
Жүхёк- Хмм, 7 цаг би юу хийх юм?
Би- миний асуудал биш
Би өөрин өрөөрүүгээ орон хэвтлээ. Жүхёк араас ирснээ
-Олчихлоо, хамт унтацгаая!
Гээд намайг тэврэн хэвтлээ. Нойр их хүрээд би...
-----------------------------------
   Хмм....зөөлөн юм.... Бас их дулаахан....энэ юу...
Би нүдээ алгуурхнаар нээн хартал өөдөөс минь Сэүн инээмсэглэн харж байлаа.
Би-Чи энд?
Сэүн- Гоё байна уу? Намайг унтаж байхад чи толгойг минь илж үсээр минь оролдоход яг ингэж мэдрэгддэг. Чамайг ч бас мэдрээсэй гэж хүссэн юм.
Би-Хмм... Хэзээ ирсэн юм?
Сэүн-Сая. (ярзайх) чи клуб яваагүй, бас гэрээ цэвэрлэжээ? Бахархаж байна шүү.
Би- Гэр цэвэрлэгдчихэж үү? Би хүнтэй хамт байгаа. Орж ирэхэл чинь алга байсан юм уу?
  Намайг ингэж хэлтэл Хаалга дуугаран хүн орж ирэв. Сэүн гайхан үүд рүү очиход би араас нь явлаа. Үс арзайчихсан байсан учраас боох гэж их л зүдэрч явлаа. Намайг очиход Сэүн Жүхёк руу муухай харж Жүхёк юу ч болоогүй мэт над руу инээмсэглэлээ.
Сэүн- Кана энэ!?
Жүхёк- Чи Сэүн байх намайг Нам Жүхёк гэдэг. Канагийн цор ганц найз. Ордог клубд нь бармен хийдэг.
Сэүн санаа алдан "Еое тийм байса-"
Жүхёк- Чи ийм үг хүлээсэн байх гэхдээ, үнэндээ бол би түүнийг чамаас илүү мэддэг, чамаас илүү ойлгодог, чамаас илүү хайрладаг нэгэн. Би та 2-ыг дэмждэггүй. Тийм болохоор өөринөө ахин танилцуулъя. Нам Жүхёк, Канагийн ирээдүйн нөхөр.
Сэүн- ямар новшоо хуцаад!? Бид үерхэж байгаа! Чамд боломж-
Жүхёк-Тэр зэргиг мэдэлгүй дээ. Гэхдээ, та 2 хэзээ нэг өдөр салах л болно. Чи Канагийн анхны хайр. Би анхны хайр биш эцсийх нь хайр байх болно. Тиймээс та 2-ыг салгахыг тэгж их хичээхгүй. Танилцсандаа таатай байна. Сэүнээ, тусалж дэмжээрэй
  Гээд маш зивүүнээр инээв. Сэүний байж ядаж байгаа нь илт... Харин би энд...хана налан элгээ тэвэрч зогсов. Бодит савангийн дуурь үзээд, инээдээ барьж ядан зогсож байна. Магадгүй би ч бас жүжигт нь оролцон тоглож болох л байх... Уйлах уу? Эсвэл болиоч гэж унжиганах уу? Инээдтэй юм. Жүхёк түүний хажуугаар эрхэмсэг гэгч нь өнгөрөөд миний хажууд ирж зогсоод энгрийн халааснаасаа тамхи гарган ирэв. Түүний тамхийг би амааж өглөө.

Feisty (completed)Where stories live. Discover now